DeFi-U бүтээгдэхүүний хамт Ultima токеноор урамшуулал авахын тулд SMART Wallet хэтэвч рүүгээ  VIP SPLIT эсвэл UNITY SPLIT токеноо гаргах шаардлагатай. SPLIT токеноор гүйлгээ хийхийн тулд хэтэвчээ идэвхжүүлэхээ мартуузай. Идэвхжүүлэхийн тулд зүгээр л 1 SMART токеныг хэтэвч рүүгээ шилжүүлнэ үү. Токеныг гаргаж авахад хоёр хүчин зүйлт баталгаажуулалтыг холбосон байх шаардлагатайг анхаарна уу.

Ингээд VIP SPLIT эсвэл UNITY SPLIT токеныг гаргаж авахын тулд DeFi-U сайтад нэвтэрнэ үү. Цэсийн Payout хэсэгт очно уу. Гаргах авах боломжтой VIP SPLIT ба UNITY SPLIT токены тоог харуулсан цонх нээгдэнэ: 

Токен гаргаж авахыг хүссэн үлдэгдлээ сонгоод Next Step товчлуурыг товшино уу.

Нээгдсэн цонхонд та SPLIT хэтэвчнийхээ хаягийг оруулах шаардлагатай (хаягийг Smart Wallet аппаасаа хуулж болно). Хуулсан хаягаа буулгаад, гаргаж авах SPLIT токены тоог оруулаад Transfer товчлуурыг товшино уу:

Цаашлаад хоёр хүчин зүйлт баталгаажуулалтын кодыг оруулах хэрэгтэй цонх нээгдэнэ. Google Authenticator аппыг нээгээд апп дээрх кодыг зохих талбарт бичнэ үү.

Та бүгдийг зөв хийсэн бол токен гаргаж авах хүсэлтийг үүсгэлээ гэсэн мэдэгдлийг харна. Токен удахгүй таны заасан хэтэвч рүү орно.

Төлөлтийн түүхийг та Payouts — History хэсгээс олох болно:

Танд асуух зүйл гарвал тусламжийн албанд хандана уу, бид танд дуртайяа туслах болно.

Ажлын амжилт хүсье!