Та бүхнийг DeFi-U сайтын хувийн танхимд мэндчилж байна! Энэхүү заавраар бид та бүхнийг түүнийг үйлдлүүдтэй танилцуулах болно.
Dashboard
Сайттай танилцахаа Dashboard хэсгээс эхэлцгээе.
Сайтыг нээхэд шууд 5 виджет харагдана. Тэдний тус бүр нь юу харуулдгийг мэдэж авцгаая:
My SPLIT Status нь өөртөө 2 виджет агуулдаг:
- Available SPLIT нь яг одоо хэдэн SPLIT токен гаргах боломжтой байгааг харуулна
- Total Payout Split нь хэдэн SPLIT токен гаргаж авсныг харуулна
SPLIT License Status нь та лицензийнхээ лимитын ямар хэмжээг ашигласан байгааг харуулна. Та Increase License дээр товшиж хүссэн үедээ лицензээ томруулж, лимитээ өсгөх боломжтой.
SPLIT LICENSE USAGE нь дотроо хэд хэдэн үзүүлэлт агуулдаг:
- Total SPLIT Limit нь лицензийнхээ хүрээнд та хэдэн сплит-токен хүртэх боломжтойг харуулна (хүртсэн токеныг багтаасан)
- Available Limit нь та хэдэн сплит токен дахин хүртэх боломжтойг харуулна;
- Used Limit нь нийт хугацааны турш та хэдэн токен хүртсэнийг харуулна.
Global SPLIT Status нь яг одоо зах зээл дээр хэдэн SPLIT токен байгааг харуулна. Reward per Split нь тухайн үед нэг Split токены холдингийн төлөө та хэдэн ULTIMA хүртэхийг харуулна.
Current Halving Period нь тухайн үед хэдэн Ultima токен өдөр тутам зах зээлд гарч байгааг харуулна. Next Halving хэсэгт хэдэн блокийн дараа дараагийн халвинг болох тухай мэдээлэл байдаг.
Хуудсыг доош нь гүйлгэхэд Halving Rules хэмээх халвингийн дүрмийг агуулсан виджет харагдана:
Өдөрт зах зээлд гаргах Ultima-ийн хэмжээ 10 000 000 блок тутам буурдагийг та бүхэнд сануулж байна. 2028 онд зах зээлд өдөрт нэг Ultima токен гардаг болно. Тийм учраас лицензийг аль болох эрт худалдаж аваад, өдөр тутам Ultima токеныг хэтэвчиндээ хүртэж эхлэх хэрэгтэй.
Худалдаж авах боломжтой лицензүүд ба сплит гэрээнүүд доор харагдаж байна:
Legendary Promo хэсэгт борлуулалтын эхлэл үеийн тусгай санал болох Legendary Promo-ийн хүрээнд авах боломжтой лицензүүд харагдана. Эдгээр лицензүүдийг худалдаж авснаар та сплит-гэрээ худалдаж авах 4 дахин их лимит ба 4 дахин их Ultima-токен хүртэх болно!
My Licenses
Цэсний дараагийн хэсэг рүү шилжицгээе – My Licenses:
Энэ хуудасны License Keys хэсэгт таны худалдаж авсан лицензүүдийн жагсаалт харагдах бөгөөд та тэднийг идэвхжүүлж болно, харин Activation History хэсгээс таны ашигласан идэвхжүүлэх түлхүүрүүдийн тухай мэдээллийг олох боломжтой.
License Keys хэсэг нь дараах мэдээллийг агуулдаг:
- захиалгын дугаар,
- худалдан авалтын огноо,
- багцын нэр,
- идэвхжүүлэх түлхүүр,
- захиалгын дүн,
- төлөв (идэвхжсэн / идэвхжээгүй)
Activation History хэсэгт түлхүүрийн идэвхжүүлэлтийн тухай мэдээлэл бүхий хүснэгт байдаг:
- идэвхжүүлсэн огноо,
- идэвхжүүлэх түлхүүр,
- гэрээ худалдан авах лимитын хэмжээ.
My Contracts
Дараагийн хэсэг рүү шилжицгээе – My Contracts (Миний гэрээнүүд)
Энэ хуудаснаас та сплит-гэрээ худалдан авах тухай дараах мэдээлэлтэй танилцах боломжтой:
- захиалгын дугаар,
- худалдан авалтын огноо,
- багцын нэр,
- сплитын хэмжээ,
- захиалгын дүн.
SMART Wallet
Дараагийн хэсэг бол SMART Wallet. Энд та SMART хэтэвчийг төхөөрөмжиндөө татаж авах боломжтой:
Payouts
Payouts хэсэг рүү шилжицгээе. Энд та өөрийн хийсэн пейаутын тухай дараах мэдээлэлтэй танилцах боломжтой:
- Гүйлгээний ID
- Огноо
- Хэтэвчний хаяг
- Хэмжээ
- Төлөв
- Хэш
Support
Цэсний сүүлийн хэсэг бол Support. Хэрэв танд асуух зүйл гарах юм бол эндээс та манай дэмжлэгийн албанд хандаж болно.
Ингээд бид та бүхэнд DeFi-U сайтыг товч танилцууллаа. Хэрэв танд асуух зүйл үлдсэн бол та асуултаа манай дэмжлэгийн албанд илгээж болно.