Нийгэмлэгийн хүндэт гишүүд ээ! Гүйлгээ хийх хангалттай хэмжээний нөөцгүй байх үед хэрэглэгчид ULTIMA-гаа зарцуулахгүй байхыг хянахад тусалдаг Fee Protector хэмээх шинэ үйлдлийг та бүхэнд танилцуулж байна. Fee Protector-ийн ачаар гүйлгээ хийх тутамд гүйлгээ хийхэд шаардагдах нөөцийн хэмжээний тухай мэдэгдэл танд харагдах бөгөөд нөөцийн хэмжээ хангалтгүй байх тохиолдолд танд үүний талаар анхааруулна.
DBSP токеныг илгээх жишээгээр харцгаая. Илгээлтийг баталгаажуулах дэлгэц дээр шимтгэлийн хэсэгт гүйлгээ хийхэд шаардагдах эрчим хүч болон дамжуулах чадварын хэмжээ танд харагдана:
Энэхүү жишээнээс харахад DBSP токеныг илгээхийн тулд бидэнд 345 нэгж дамжуулах чадвар ба 14 300 нэгж эрчим хүч шаардагдахаар байна.
Хэрэв танд нөөц хангалттай байгаа бол гүйлгээ саадгүй хийгдэнэ. Харин ямар нэгэн нөөцийн хэмжээ хангалтгүй байгаа бол “Үргэлжлүүлэх” товчлуур дээр товшсоны дараа таны дансанд нөөцийн хэмжээ хангалтгүй байгаа бол гүйлгээний төлбөрийг ULTIMA-аар хийх шаардлагатай болохыг анхааруулсан Fee Protector нээгдэнэ.
Түүнчлэн Fee Protector нь таны дансанд байгаа нөөцүүдийн тухайн үеийн хэмжээ болон гүйлгээ хийхэд шаардагдах нөөцийн хэмжээг харуулна. Энэ жишээнээс харахад хэрэглэгчийн аккаунтад дамжуулах чадвар хүрэлцэхгүй байна:
“Илүү их нөөц худалдаж авах” товчлуур дээр товшиход та эрчим хүчний маркет руу шилжиж, хүрэлцэхгүй байгаа нөөцийг худалдаж авах боломжтой.
Гүйлгээг хийх дуусгахын тулд Fee Protector дэлгэц дээр шалгах тэмдэг тавиад, “Баталгаажуулах” дээр товшино уу:
Боллоо! Та Fee Protector-ийн тусламжтайгаар гүйлгээ хийлээ.