Урамшууллын тооцоолуур гэдэг нь Ultima-ийн DeFi-U үндсэн бүтээгдэхүүнээр хүртэх боломжит урамшууллын хэмжээгээ төсвийнхөө хэмжээнээс хамааран тооцоолох боломжийг олгодог ашиглахад хялбар хэрэгсэл юм. Сан тус бүрд өөрийн гэсэн тооцоолуур байдаг бөгөөд энэ нь хэрэглэгчдэд оновчтой бүтээгдэхүүнийг сонгоход тусалдаг. Энэ заавраар бид ULTIMA урамшууллын тооцоолуурыг яаж ашиглахыг танилцуулна.
Та энэ тооцоолуурыг өөрөө ашиглаж болно эсвэл DeFi-U-ийн хэрэглэгч болох хүсэлтэй таньдаг хүндээ ULTIMA сангийн боломжийг харуулахын тулд түүний холбоосыг илгээж болно.
Тооцоолуурыг Ultima Business сайтын “Promo Materials” хэсгээс олох боломжтой. Тооцоолуурын холбоосыг бусадтай хялбар хуваалцах боломжтой байхын тулд “I allow sharing my contact information” гэж бичсэн талбарт шалгах тэмдэг тавих шаардлагатай. Үүний дараа та тооцоолуурын холбоосыг хуулж болно.
ULTIMA сангийн тооцоолууртай танилцаж эхэлцгээе. Үүний тулд “Promo Materials” хэсгээс ULTIMA тооцоолуурыг сонгоно уу.
Тооцоолууртай хуудасны хамгийн дээд хэсэгт “Your Budget” хэсэг танд харагдана – тэнд та бүтээгдэхүүнд зарцуулахад бэлэн байгаа дүнгээ еврогоор оруулах хэрэгтэй. “Your Budget” хэсэгт төсвийнхөө хэмжээг еврогоор оруулна уу. “1 ULTIMA-ийн үнэ” мөрд ULTIMA токены тухайн үеийн ханш харагдана.
Хэрэв танд ULTIMA байгаа бол та царцаах гэж буй ULTIMA-ийн дүнг доор байрлах талбарт сонгож болно:
Таныг төсвөө еврогоор оруулж эсвэл царцаах ULTIMA-ийн хэмжээг оруулсны дараа тооцоолуур нь танд дараах мэдээллийн тооцооллыг гаргаж өгнө:
- Царцаасан ULTIMA-ийн төлөө олгох урамшуулал (Reward per frozen ULTIMA) – царцаасан ULTIMA токены төлөө олгох таны өдөр тутмын урамшууллын хэмжээ.
- Доор байрлах цэнхэр хэсэгт тухайн халвингийн үед Ultima-аар олгох нэг өдөр, сар ба жилийн (Day, Monthly, Yearly) урамшууллын хэмжээг таамагласан “Expected Rewards” виджет, мөн USDT-ээр түүнтэй тэнцэх дүнг харах боломжтой. Өгөгдмөл тохиргоогоор тус утгыг ULTIMA-ийн тухайн үеийн ханшаар тооцоолдог, гэхдээ та ULTIMA-ийн End rate хэсэгт токены үнийг өөрчилж нэмэлт тооцоолол хийж болно – энэ хэсэг нь доор байрладаг бөгөөд түүнийг бид цаашид дэлгэрэнгүй танилцуулна:
- Дараагийн хэсэгт танд хоёр виджет харагдана: сангийн хэрэглэгч нийт хэдэн ULTIMA царцаасан байгааг харуулдаг “Нийт царцаасан токены хэмжээ” (Total Frozen Supply) ба “Сангийн данс” (POOL Balance):
- Доор байрлах мөрд тухайн үеийн халвингийн утга харагдана:
— өдрийн дүн (DAILY AMOUNT) — өдөрт зах зээлд гарах токены тоо;
— халвинг хүртэл үлдсэн өдөр (DAYS BEFORE HALVING) — дараагийн халвинг хүртэл үлдсэн өдрийн тоо;
— халвинг солигдсоны дараах өдрийн дүн (NEXT DAILY AMOUNT) — дараагийн халвингийн дараах өдөр тутмын урамшууллын хэмжээ.
- ULTIMA-ийн USDT-ээр илэрхийлсэн үнэ, мөн ULTIMA-ийн таны “Хүссэн ханш”, энд та тооцоолол хийх ULTIMA-ийн ханшийг зааж болно (End rate):
Бүх утгыг баруун талд байрлах гар утасны дэлгэцээр давхар харуулна:
Та боломжит урамшууллын хэмжээг тухайн үеийн ханшаар тооцоолохоос гадна бидний өмнө нь харуулсан “Хүссэн ханш” хэсэгт өөрийн хүссэн ханшаа зааж тооцоолол хийх боломжтой сануулж байна.
Ингээд бид та бүхэнд урамшууллын тооцоолуурыг танилцууллаа. Асуух зүйл үлдсэн бол та хүссэн үедээ манай дэмжлэгийн албанд хандаж болно.
Тооцоолуур нь таны ажилд ашиг тустай хэрэгсэл болно гэдэгт бид итгэлтэй байна. Ажлын амжилт, өндөр ашгийг та бүхэнд хүсэн ерөөе!