Технологийн хөгжил, криптовалют болон блокчейн төсөлд тавих сонирхол нэмэгдэхтэй холбогдуулан тоглоом, санхүүгийн технологийг хослуулсан GameFi концепц алдартай болж эхэлсэн. GameFi төслүүдийн сэтгэл татам визуал байдал нь мультимедиа төслүүдэд анимац болон NFT (хооронд нь солих боломжгүй токен)-ыг нэгтгэх хурдасгуур болсон юм. Энэ нэгдэл нь хөгжүүлэгчид болон контентын хэрэглэгчдийн аль алинд нь шинэ боломжуудыг нээж өгдөг. DappRadar-ийн өгөгдлийн дагуу блокчейн дээрх тоглоомын үйл ажиллагаа өмнөх жилтэй харьцуулахад 2000%-иар өсөж, хөрөнгө оруулагчид шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийсээр байгаа тул блокчейн тоглоомд оруулсан хөрөнгө оруулалт 2,5 тэрбум доллар давжээ.
GameFi гэж юу вэ
GameFi нь тоглоом болон санхүүгийн технологийн элементүүдийг өөртөө агуулсан шинэ чиг хандлага бөгөөд хэрэглэгчдэд тоглоомын амжилтаараа мөнгө олох боломжийг санал болгодог. Тоглогчид дараа нь арилжаа, солилцоо эсвэл хөрөнгө оруулалт хийхэд ашиглаж болох тоглоом дотор тодорхой даалгавар гүйцэтгэснийхээ төлөө токен авч болно. Энэ загвар нь тоглоом доторх төвлөрсөн бус эдийн засгийг бий болгоход хүргэдэг. GameFi болон мультимедиа төслийн технологитой холбоотой бусад үйл явцын дэлгэрэнгүйг CoinDesk-ийн нийтлэлд дурдсан байна.
GameFi дахь NFT-ийн үүрэг
NFT нь GameFi-д гол үүрэг гүйцэтгэж, тоглогчдод өвөрмөц тоглоомын хөрөнгө эзэмших боломжийг олгодог. Эдгээр токен нь тоглоомд дүр, гадна төрх, зэвсэг, тэр ч байтугай тоглоомын бүтэн ертөнц гээд янз бүрийн элементийг төлөөлж болно. NFT-ийг эзэмших нь тоглогчдод хөрөнгө нь өвөрмөц бөгөөд зарж, арилжиж болно гэсэн итгэлийг өгдөг. Ингээд NFT нь тоглоомын сонирхлыг нэмэгдүүлээд зогсохгүй ховор байдал, эрэлт хэрэгцээнээс хамаарч үнэ нь өөрчлөгдөж болох зах зээлийг бүрдүүлдэг юм.
Анимац ба NFT-ийн нэгтгэл
Анимац нь үзэгчдийн оролцоог мэдэгдэхүйц нэмэгдүүлж болох хүчирхэг хэрэгсэл юм. GameFi-ийн тухай ярихад анимац нь энтертайнментийн хэрэгсэл төдийгүй тоглогчидтой харилцах харилцан үйлчлэлийн чухал хэсэг юм. NFT-ийн тусламжтайгаар аниматорууд тоглоомын дүр, шившлэг болон тоглогчдын эзэмшиж, солилцож болох бусад элементэд зориулсан өвөрмөц анимац үүсгэх боломжтой.
Хөгжүүлэгчид зөвхөн тодорхой тоглогчдын хувьд боломжтой дүрд зориулсан өвөрмөц анимац хэлбэрээр NFT-ийг санал болгож болно. Энэ нь хувийн арга барил, ийм NFT-ийн эздийг бусдаас ялгаж өгдөг. Тоглоомын үеэр тоглогчид зөвхөн тодорхой хугацаанд боломжтой тусгай анимацыг авч болох нь онцгой байдал, сэтгэл татам байдлын элементийг нэмдэг.
NFT-ийн нэгтгэл нь аниматоруудад бүтээлийн худалдаа эсвэл дахин худалдаанаас урамшуулал аваа замаар мөнгө олох боломжийг олгодог. Энэ нь бүтээгчээс хэрэглэгч хүртэлх замыг мэдэгдэхүйц хялбарчилж, бие даасан аниматоруудын хөгжилд хь нэмэр оруулдаг.
Амжилттай төслүүдийн жишээ
Хэд хэдэн төсөл GameFi, анимац, NFT-ийн амжилттай нэгтгэлийг хэдийн харуулсан. Нэг жишээ нь Axie Infinity юм. Тэнд тоглогчид NFT хэлбэрээр дүр цуглуулж, тулалддаг. Axie бүр нь өвөрмөц анимац, шинж чанартай тул collector нарын сонирхлыг татдаг.
Illuvium нь хэрэглэгчид өөрийн гэсэн өвөрмөц анимац, шинж чанартай төрөл бүрийн амьтан цуглуулах, тулалдаж болох баялаг анимацын ертөнцийг үүсгэхийг оролдсон өөр нэг төсөл юм. Тоглогчид сэтгэл хөдөлгөм анимац дагалддаг тулалдаанд оролцож токен авах боломжтой.
Блокчейн технологийн хөгжил, тоглоомын салбарт криптовалютыг нэгтгэснээр GameFi (тоглоом ба санхүү) гэсэн шинэ чиглэл үүссэн. Энэ орон зай нь хэрэглэгчдэд ашиг олох, хөрөнгө солилцох, төвлөрсөн бус тоглоомд оролцох өвөрмөц боломжийг санал болгодог. Гэвч хэрэглэгчид криптовалютын тоглоомын ертөнцөд амжилттай нэвтрэн орохын тулд үндсэн талуудыг ойлгож, зохих хэрэгслийг эзэмших хэрэгтэй. Тоглоомыг эхлүүлэхэд юу хэрэгтэйг, ямар NFT-ийг анхаарч үэх зүйтэйг харцгаая.
Хэрэглэгчид тавих үндсэн шаардлага
- Криптовалютаар тоглохын тулд эхний ээлжинд танд шаардлагатай токен болон NFT-ийг дэмждэг найдвартай хэтэвч шаардлагатай. Түгээмэл сонголтод MetaMask, Trust Wallet, Coinbase Wallet орно. Эдгээр хэтэвя нь крипто хөрөнгийг аюулгүй хадгалах, тоглоом доторх гүйлгээг хурдан хийх боломжийг олгодог.
- Мөн тоглож эхлэхийн тулд бага хэмжээний криптовалют хэрэг болно. Ихэвчлэн Ethereum (ETH) эсвэл тодорхой тоглоомын тусгай токен (жишээлбэл, The Sandbox-д зориулсан SAND эсвэл Decentraland-д зориулсан MANA) ашигладаг Эдгээр токен нь NFT худалдаж авах, тоглоомын автомат машинд оролцох эсвэл тасалбар авахад шаардлагатай байж болно.
- Төвлөрсөн бус санхүүжилт (DeFi) болон хооронд нь солих боломжгүй токены (NFTs) зарчмыг ойлгох нь байгаа боломжуудаа хамгийн үр дүнтэйгээр ашиглахад тань тусална. Тоглоомын үйл явц, эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг нь ойлгохын тулд хөрвөх чадвар, стейкинг, NFT механикийн ойлголттой танилцаарай.
Ямар NFT-д анхаарлаа хандуулах вэ
Баатар, дүр
RPG (дүрд тоглох тоглоом) элементүүдтэй тоглоомд гол хөрөнгө нь ихэвчлэн дүрүүд байдаг. Онцгой чадвар эсвэл ур чадвартай өвөрмөц баатрууд таны тоглоомын үйл явцад ихээхэн нөлөөлж, тэр ч байтугай арилжааны жд зүйл болж болно. Жишээлбэл, Axie Infinity, Illuvium зэрэг зарим тоглоом ховор баатруудыг санал болгодог.
NFT эд зүйлс
Дүрийн тоглоомын шинж чанарыг сайжруулдаг хувцас, хүчтэй/ид шидийн зүйл эсвэл зэвсэг нь үнэ цэнтэй хөрөнгө болож боломжтой. Энэ нь таны тоглоомын туршлагыг сайжруулаад зогсохгүй хоёрдогч зах зээл дээр арилжих эд зүйл болж болно. NFT эд зүйлс чухал ач холбогдолтой байдаг The Sandbox эсвэл CryptoKitties зэрэг тоглоомд анхаарлаа хандуулбал зохино. Spatial нь урлагаас эхлээд виртуал арга хэмжээний тасалбар, мета ертөнцийн дүрээс бодит ертөнцийн хөрөнгө (RWA) гээд цуглуулж, хөрөнгө оруулалт хийж болох NFT-н 10 жишээг нийтэлжээ.
Үл хөдлөх хөрөнгө, газар
Decentraland, Cryptovoxels зэрэг мета ертөнцөд газар өмчлөх нь зөвхөн байр суурь төдийгүй орлогын эх үүсвэр болсон. Виртуал газар эзэмших нь танд объект барих, арга хэмжээ зохион байгуулах, түрээсээр мөнгө олох боломжийг олгоно.
Дүгнэлт
GameFi болон NFT-ийн хослол нь видео тоглоом, мультимедиа төслийн тухай бидний хэвшил төсөөллийг өөрчилдөг хувьсгалт арга барил юм. Тус хамтын ажиллагаа нь өвөрмөц контент үүсгэхэд туслахаас гадна хөгжүүлэгч болон аниматор нарын хувьд шинэ боломжуудыг нээж өгдөг. Ирээдүйд энтертайнментийн ертөнцөд блокчейн болон NFT технологийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэхийг хүлээж болох бөгөөд энэ нь инновацын, сэтгэл хөдөлгөм төслүүдийг үүсгэхэд хүргэх юм.
Гэвч үүнд ойлголт, шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй хандах нь чухал. Найдвартай хэтэвч үүсгэж, DeFi болон NFT-ийн суурийг эзэмшсэнээрээ GameFi орон зай дахь туршлагаа нэмэгдүүлж, бүх давуу талыг бүрэн ашиглаж болно. Амжилт нь зөвхөн азаас гадна нягт нямбай дүн шинжилгээ хийх, мэдлэгээ тогтмол баяжуулах, нийгэмлэгт оролцох оролцооноос шалтгаална гэдгийг санаарай.