Энэ заавраар бид Ultima Business-ийн түншийн хөтөлбөрөөр авсан урамшууллыг яаж гаргаж авахыг харуулна. Бид хоёр токеноор гаргаж авах үйл явцыг харуулна: ULTIMA ба Diamond Business Split (DBSP). Direct ба Team bonus-ийг еврогоор олгодог бөгөөд ULTIMA-ийн ханшаар хөрвүүлж олгодог, харин Rank ба Infinity bonus-ийг DBSP-оор олгодгийг сануулж байна.

Урамшууллыг еврогоор гаргаж авах

Урамшууллын еврогийн данснаас гаргаж авах үед валютыг тухайн үеийн ханшаар ULTIMA токен болгон хөрвүүлж, гаргаж авахаар заасан SMART Wallet дахь ULTIMA хэтэвч рүү ордог.

Токеныг гаргаж авах үйл явцыг эхлүүлэхийн өмнө гүйлгээг хүлээн авахын тулд таны SMART Wallet хэтэвч идэвхэжсэн байх ёстойг анхаарна уу. Идэвхжүүлэхийн тулд дансандаа SMART коинтой байх шаардлагатай. Идэвхжүүлэхэд шаардлагатай хамгийн бага дүн: 1 SMART. 

SMART-ыг дараах аргуудаар авах боломжтой:

1) тэднийг танд илгээхийг хэн нэгнээс хүсэх;

2) бирж дээр худалдаж аваад, хэтэвч рүү илгээх;

3) өөр коины солилцоогоор авах.

Ultima Business-ийн хувийн танхим руу орно уу. EUR виджет дээр “Төлөлт” товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн жагсаалтаас EUR-г сонгоод, “Дараагийн алхам” товчлуур дээр товшино уу:

Дараагийн цонхонд SMART Wallet дахь ULTIMA хэтэвчнийхээ хаяг, гаргаж авах гэж буй еврогийн хэмжээг оруулаад, “Илгээх” дээр товшино уу:

Үүний дараа нээгдсэн цонхонд хоёр хүчин зүйлт баталгаажуулалтын кодыг оруулах хэрэгтэй. Google Authenticator аппыг нээгээд хүлээн авсан кодоо аппын зохих талбарт бичнэ үү.

Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол токен гаргаж авах хүсэлтийг үүсгэсэн хэмээх мэдэгдэл танд харагдана.

ULTIMA токен удахгүй таны SMART Wallet хэтэвч рүү орно.

Бүх гаргаж авах гүйлгээний тухай мэдээллийг “Гүйлгээ” – “Төлөлт” хэсгээс харах боломжтой. Тэндээс та огноо, токен илгээсэн хэтэвчний хаяг, гүйлгээний дүн, төлөв, ID ба хешийг олох болно.

Diamond Business Split (DBSP) гаргаж авах

DBSP виджет дээр “Төлөлт” товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн жагсаалтаас DBSP-г сонгоод, “Дараагийн алхам” товчлуур дээр товшино уу:

Дараагийн цонхонд SMART Wallet дахь DBSP хэтэвчнийхээ хаяг (хаягийг апп дотор хуулж болно), гаргаж авах гэж буй токены хэмжээг оруулаад, “Илгээх” дээр товшино уу:

Үүний дараа нээгдсэн цонхонд хоёр хүчин зүйлт баталгаажуулалтын кодыг оруулах хэрэгтэй. Google Authenticator аппыг нээгээд хүлээн авсан кодоо аппын зохих талбарт бичнэ үү.

Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол токен гаргаж авах хүсэлтийг үүсгэсэн хэмээх мэдэгдэл танд харагдана.

Токен удахгүй таны хэтэвч рүү орно.

Хэрэв танд асуух зүйл гарвал дэмжлэгийн албанд хандаарай, бид танд дуртайяа туслах болно.

Ажлын амжилт хүсье!

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: