Энэхүү заавраар бид DeFi-U-ийн жишээн дээр Ultima-ийн экосистемийн бүтээгдэхүүнүүдэд яаж бүртгүүлэхийг танилцуулах болно.

DeFi-U сайт руу орно уу. Баруун дээд талын буланд Sign Up товчлуур харагдана. Түүн дээр товшино уу.

Smart Pass-д бүртгүүлэх цонх нээгдэнэ — бүртгэл нь энэ системд явагддаг.

Шаардлагатай бүх талбаруудыг бөглөнө үү: email, нууц үг, нууц үгийн баталгаажуулалт, нэр, овог, таны оршин суудаг улс. Талбаруудыг бөглөсний дараа та ашиглалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнийг анхааралтай уншаад, дэлгэцийн баруун хэсэгт байрлах талбаруудын хажуу талд гурван шалгах тэмдэг тавина уу. Бөглөж дууссаны дараа Sign Up дээр товшино уу:

Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол дэлгэцэн дээр бүртгэл амжилттай хийгдсэн, и-мэйлээ баталгаажуулах шаардлагатай гэсэн мэдэгдэл гарч ирнэ:

И-мэйлээ баталгаажуулахын тулд и-мэйл хаяг руугаа ороод noreply@smartpass.com хаягаас ирсэн захидлыг олно уу. Хэрэв ирсэн захидлууд дотор байхгүй бол «Спам» хэсгийг шалгана уу. Захидал дотор Confirm E-mail дээр товшино уу:

Болчихлоо! Та Smart Pass-д амжилттай бүртгүүллээ:

DeFi-U сайт руу шилжихийн тулд Go to DeFi-U дээр товшино уу.

Хэрэв танд бүртгүүлэх явцын талаар асуух зүйл үлдсэн бол та хүссэн үедээ манай дэмжлэгийн албанд хандаж болно.

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: