Энэ заавраар бид Farming Available, Farming Upgrade, Cashback ба Legacy Cashback зэрэг дотоод данснуудыг Legacy сангийн токен буюу LSP болгож солилцохыг харуулна. Дараа нь яаж түүнийг гаргаж авах ба сплитинг эхлүүлэхийг тайлбарлана. Үүнийг https://ultima.io/ сайтын Legacy хэсгийн дотоод солилцогчийн тусламжтайгаар хийх боломжтой

SMART WALLET-д LSP токеныг царцаасны төлөө мөн ULTIMA-аар урамшуулал хүртэх боломжтой байдаг.

Farming данс ба Farming Upgrade нь https://ultimafarm.com дээр, Cashback данс https://ultimacashback.com дээр, Legacy Cashback https://legacy.ultimacashback.com дээр байдгийг сануулж байна.

Бид Legacy Cashback дансыг солилцох жишээгээр солилцооны үйл явцыг харуулна. Бусад дансны солилцоо үүнтэй ижил байдлаар явагддаг.

Legacy Cashback дансыг LSP токен болгож солилцохын тулд https://ultima.io/ сайт руу очоод, нэвтрээд, Legacy хэсэг рүү орно уу.

Данс сонгох талбарт Legacy Cashback токеныг (LSP) сонгоно уу. ULTIMA талбарт солилцох дүнг оруулна уу. LSP токены талбарт тооцоолуур доор заасан солилцооны ханшаар та ямар хэмжээний LSP токен хүлээн авахыг автоматаар тооцоолно.

Дүнг оруулсны дараа “Үргэлжлүүлэх” товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн дэлгэц дээр солилцооны нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. “Бүгдийг хүлээн зөвшөөрөх” дээр товшоод, дараа нь “Солилцох” товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн дэлгэц дээр төлбөр хийх маягт харагдах бөгөөд тэнд гүйлгээний дүн ба солилцоо хийгдэх данс харагдана. “Төлөх” товчлуур дээр товшино уу:

Баяр хүргэе! Та амжилттай солилцоо хийлээ!

Солилцоо хийсний дараа систем шууд таныг Legacy хэсэг рүү буцаана. Гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харахын тулд “Гүйлгээнүүд” товчлуур дээр товшино уу:

Шинэ цонхонд таны сүүлд хийсэн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл харагдана:

Одоо “Пейаут” хуудас руу очно уу:

Энд таны солилцооны гүйлгээ харагдана.

Боллоо! Та ULTIMA токеныг Legacy Split токен болгож амжилттай солилцлоо.

Хэрэв танд асуух зүйл гарвал дэмжлэгийн албанд хандаарай, бид танд дуртайяа туслах болно.

LSP токеныг солилцогчийн данснаас гаргаж авах 

https://ultima.io/ сайтын “Пейаут” хэсэгт очоод, LSP токены дансыг сонгоод, “Дараагийн алхам” товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн цонхонд хэтэвчний хаяг, LSP токены гаргаж авах дүнг оруулаад, Шилжүүлэх товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн цонхонд хоёр хүчин зүйлт баталгаажуулалтын кодыг оруулах хэрэгтэй. Google Authenticator аппыг нээгээд хүлээн авсан кодоо аппын зохих талбарт бичнэ үү.

Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол гаргаж авах хүсэлтийг үүсгэсэн хэмээх мэдэгдэл танд харагдана.

“Гүйлгээнүүд” хэсэгт очоод гүйлгээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой:

“Хеш” дээр товшоод та Smart Explorer дахь гүйлгээний хуудас руу шилжинэ:

Legacy сан дахь сплитинг

1-р алхам. Legacy Split токеныг царцаах

Хэтэвчиндээ Legacy Split токеныг сонгоно уу:

Таны дансны тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий дэлгэц ба гүйлгээний түүх нээгдэнэ.

Сплитингд оролцохын тулд эхлээд LSP токеныг царцаах шаардлагатай.

LSP токены сплитингийг эхлүүлцгээе. Царцаах тэмдэг дээр товшино уу:

Нээгдсэн дэлгэцэнд таны царцаах боломжтой данс ба таны хэтэвчинд царцаасан нийт токены тоо харагдана:

Токеныг царцаахын тулд “Царцаах” товчлуур дээр товшино уу. Дараагийн нээгдсэн дэлгэцэнд царцаах токены тоог оруулахыг танд санал болгоно. Хүссэн дүнгээ оруулаад, “Баталгаажуулах” товчлуур дээр товшино уу:

Дараа нь үйлдлээ ПИН кодоор баталгаажуулах хэрэгтэй:

Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол дэлгэцэнд баяр хүргэсэн мэдэгдэл гарах бөгөөд энэ нь токеныг амжилттай царцаасан гэсэн үг юм:

2-р алхам. Царцаасан токены төлөө урамшуулал авах хүсэлт гаргах

Одоо урамшуулал авах хүсэлт хэрхэн гаргах талаар ярьцгаая. 

LSP токеныг сонгоод, “Сплитинг” товчлуур дээр товшино уу – энэ нь таны дансны доор байрладаг:

Сплитинг хийхийн тулд дансанд SMART коин байх шаардлагатайг анхаарна уу

– эдгээр нь сплит гэрээний гүйцэтгэлийн төлбөр хийхэд хэрэгтэй байдаг. Хэрэвтанд хангалттай хэмжээний SMART коин байхгүй бол танд дансаа цэнэглэхийг санал болгоно:

Дансанд хангалттай хэмжээний коин байгаа бол сплитингийн тухайн үеийн төлөвийн мэдээлэлтэй цонх нээгдэнэ.

Нээгдсэн дэлгэцэнд танд дараах мэдээлэл харагдана:

“Миний царцаасан Legacy Split” — таны дансанд царцаасан LSP токены хэмжээ;

“Нийт царцаасан Legacy Split” — блокчейн дэх нийт царцаасан LSP токены хэмжээ;

“Өдрийн урамшуулал” — LSP токеныг царцаасан хэрэглэгчдийн дунд хуваарилагдах ULTIMA токены өдөр тутмын хэмжээ;

“Одоогийн блок” — блокчейн дэх тухайн үеийн блокийг харуулна;

“Сүүлийн блок” — тухайн халвингийн үеийн сүүлийн блокийг харуулна;

“Хүлээгдэж буй урамшуулал” — сплитингд оролцох боломжтой бүх сплитийн төлөө олгох урамшууллын барагцаалсан хэмжээ.

Царцааснаас хойш 24 цагийн дараа анхны урамшуулал авах хүсэлтээ гаргах боломжтойг анхаарна уу.

Тус хугацааг өнгөрсний дараа сангаас урамшуулал авах хүсэлт гаргахын тулд “Урамшуулал авах” товчлуур дээр товшино уу:

Баталгаажуулах дэлгэц нээгдэнэ.

Хэрэв та SMART Defender-ийг ашигладаг бол урамшуулал авах хүсэлт

гаргахын тулд та картыг гар утсандаа ойртуулах хэрэгтэй болохыг анхаарна уу.

Нээгдсэн дэлгэцэнд шалгах тэмдгийг чагталж бүтээгдэхүүний ашиглалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд, “Баталгаажуулах” товчлуур дээр товшино уу.

Боллоо! Та урамшуулал авах хүсэлтийг амжилттай гаргалаа:

ОК товчлуур дээр товшиход ULTIMA токены дэлгэц нээгдэх бөгөөд тэндээс та урамшууллаа харах боломжтой!

Чухал дүрэм: царцаалтыг эхлүүлэхийн өмнө Legacy Split токеныг царцаах эсвэл царцаалтаас гаргах аливаа үйлдэл нь хэтэвчинд сплитингийн урамшуулал хүлээх хугацааг тэглэдэг гэдгийг анхаарна уу.

Урамшуулал хүлээх хугацаа 24 цаг байдаг. Жишээлбэл, хэрэв та 20 цагийн өмнө урамшуулал хүртээд, дараагийн урамшуулал хүртэхэд 4 цагийн хугацаа үлдсэн байхад та Legacy Split-ийг царцаах эсвэл царцаалтаас гаргах тохиолдолд урамшуулал хүлээх хугацаа тэглэгдэж, буцаад 24 цаг болно. Тиймээс эхлээд урамшуулал авах хүсэлтээ гаргаад, дараа нь токеноо царцаахыг зөвлөж байна.

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: