Хүндэт хэрэглэгчид ээ! 

Ultima-ийн экосистемд стейкинг ба сплитинг гэсэн хоёр үндсэн технологи ажилладаг. Энэ заавраар бид энэ хоёр технологи хэрхэн ажилладаг ба тэд хоорондоо ямар үндсэн ялгаатай байдгийг тайлбарлана.

Стейкинг 

ULTIMA блокчейн дэх стейкинг бол хэрэглэгчид сүлжээний үйл ажиллагааг дэмжихийн тулд ULTIMA зоосны стейкинг хийж (блоклож), үүнийхээ төлөө гүйлгээ болон ухаалаг гэрээ гүйцэтгэхэд шаардлагатай байдаг Bandwidth (дамжуулах чадвар), Energy (эрчим хүч), түүнчлэн супер төлөөлөгчдийн төлөө санал хураалтад оролцоход шаардлагатай “ULTIMA-ийн хүчин чадал” зэрэг сүлжээний үндсэн нөөцийг авдаг үйл явц юм.

Дамжуулах чадвар нь сүлжээн дэх бүх гүйлгээг хийхэд шаардлагатай. Хэрэв танд дамжуулах чадвар байгаа бол ULTIMA-аар гүйлгээ хийхэд шимтгэл суутгахгүй! Өдөр бүр аккаунт бүрийн данс руу нийт 1500 нэгж дамжуулах чадвар ордог, тиймээс хэрэв та илүү олон ашигтай гүйлгээ хийх хүсэлтэй байгаа бол дамжуулах чадвар авахын төлөө аль болох олон ULTIMA-ийн стейкинг хийхийг зөвлөж байна.

Эрчим хүч бол ухаалаг гэрээний хувьд түлш гэсэн үг. Энэ нь сплитинг, токены гүйлгээ болон блокчейн дэх бусад ажиллагаанд шаардлагатай байдаг. Дор хаяж 60 000 нэгж эрчим хүчтэй байхыг зөвлөж байна.

ULTIMA-ийн хүчин чадал гэдэг нь санал хураалтад ашиглагддаг нэгж юм. Энэ нь стейкинг хийсэн ULTIMA коиноос бүрддэг (стейкинг хийсэн 1 ULTIMA = 1 санал). Хэрэглэгч 2,5 ULTIMA-ийн стейкинг хийсэн тохиолдолд түүнд 2 саналын эрх олгоно гэдгийг анхаарна уу.

Юу мэдэх нь чухал вэ:

— Стейкинг хийх доод дүн 1 ULTIMA байдаг.

— Сүлжээний нөөцийг хуваарилж болно – өөрөөр хэлбэл бусад хэрэглэгчдэд дамжуулж болно. Хуваарилах нөөцийн доод хэмжээ нь 0,01 ULTIMA ба түүнээс дээш хэмжээтэй тэнцэх ёстой.

— Стейкинг хийсэн зоосоо хүссэн үедээ царцаалтаас гаргах боломжтой, гэхдээ царцаалтаас гаргах үйл явц 30 өдөр үргэлжилнэ.

— Зөвхөн коины стейкинг хийсэн хэвээр байх үед хэрэглэгч нөөцийг захиран зарцуулах эрхтэй байна.

Сплитинг 

Сплитинг гэдэг нь Ultima-ийн багийн бүтээсэн онцгой блокчейн технологи юм. Өнөөдрийн байдлаар сплитинг зөвхөн Ultima-ийн экосистемд ажиллаж байна. Энэ нь хэрэглэгчдэд өндөр үнэтэй тоног төхөөрөмж, техникийн мэдлэггүйгээр криптовалютаар өдөр тутмын урамшуулал авах боломжийг олгодог онцгой блокчейн технологи юм. Танд зөвхөн ухаалаг утас болон түүнд суулгасан крипто хэтэвч байхад хангалттай!

Криптовалют олборлох одоогийн бусад технологиос ялгаатай нь сплитингийн хэрэглэгчид урамшуулал авах хүсэлтийг өдөр бүр буюу 24 цаг тутам гаргаж, түүнийг бирж дээр худалдах, шинэ бүтээгдэхүүн худалдаж авах гэх мэт зорилгоор ашиглах боломжтой байдаг. 

Сплитинг нь хөрвөх чадварын санд суурилж ажилладаг – энэ нь оролцогчдын дунд автоматаар урамшуулал хуваарилдаг, блокчейн дээр ажилладаг төвлөрсөн бус систем юм. Блокчейн нь ухаалаг гэрээний тодорхой дүрмийн дагуу сангаас урамшуулал олгодог. Ухаалаг гэрээнд зах зээл дэх хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн хэрэглэгчид урамшуулал олгох дүрмийг алгоритмын хувьд тогтоосон байдаг. Харин урамшуулал авах эрхийг тусгай эзэмших хувь буюу сплит тодорхойлдог. Сплит гэдэг нь хэрэглэгчийн урамшуулал хүртэх эрхийг тодорхойлох цорын ганц үүрэгтэй токены төрөл юм.

Урамшууллыг хялбар томьёогоор тооцоолдог: өдрийн урамшууллыг системд царцаасан нийт сплит токены тоонд хуваадаг. Дараа нь оролцогч бүр царцаасан сплит токены тоотой пропорциональ хэмжээгээр урамшуулал авдаг, өөрөөр хэлбэл нэг сплит токены урамшууллын хэмжээг оролцогч бүрийн царцаасан токены тоогоор үржүүлдэг. Ингэснээр танд хэдий чинээ олон сплит токен байна, төдий чинээ таны авах урамшуулал өндөр байх болно.

Сплит авахын тулд танд сплит токен өгөх тусгай бүтээгдэхүүний төлбөрийг төлөх шаардлагатай. Төлбөрийг ULTIMA коины царцаалтаар төлж болно. Царцаалтаас гаргасны дараа худалдан авалтад зарцуулсан бүх коиныг буцааж авах хүсэлт гаргаж, буцааж авах боломжтой.

Үндсэн онцлогууд ба давуу талууд:

— Сплитингийн урамшуулал авах хүсэлтийг 24 цаг тутам гаргах боломжтой.

— Сплитингд оролцохын тулд сплит токен авах боломжийг олгодог багц гэрээг худалдаж авах хэрэгтэй. Багцын төлбөрийг ULTIMA коины царцаалтаар хийдэг.

— Багцын төлбөрийг хийхийн тулд царцаасан коиныг гурван жилийн дараа царцаалтаас гаргах боломжтой болно.

Сплитинг хийж эхлэх алхам алхмын төлөвлөгөө:

— SMART Wallet-ийг татаж аваад суулгана уу.

— defiu.com сайт дээр бүртгүүлээд, багц гэрээ худалдаж авна уу.

— Хүлээн авсан сплит токеноо SMART Wallet руу гаргаж авна уу.

— Сплит токеноо царцаана уу.

— Сангуудаас урамшуулал авах хүсэлт гаргана уу.

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: