Энэхүү заавраар бид та бүхэнд Ultima Business сайтад яаж Ultima токеноор payout хийхийг заах болно.

Гүйлгээ хүлээж авахын тулд таны хэтэвч идэвхжсэн байх ёстойг анхаарна уу. Идэвхжүүлэхийн тулд дансандаа SMART коинтой байх ёстой. Идэвхжүүлэлт хийхэд шаардлагатай доод дүн: 1 SMART. 

SMART-ыг дараах аргуудаар авч болно:

1) тэднийг танд илгээхийг хэн нэгнээс хүсэх;

2) бирж дээр худалдаж аваад, хэтэвч рүү илгээх.

3) өөр коины солилцоогоор.

Ultima Business-ын хувийн танхим руу нэвтэрнэ үү.

Хувийн танхимын зүүн талын цэснээс Payouts хэсгийг сонгоно уу. Нээгдсэн хуудас дээр танд хоёр хүчин зүйлт баталгаажуулалтыг идэвхжүүлэхийг санал болгоно. Google 2FA-ийн тохиргоо хийх заавартай дараах холбоосоор нэвтэрч танилцана уу: https://blog.ultima-business.com/mn/faq-item/smart-pass-d-yaazh-hoyor-h%d2%afchin-z%d2%afjlt-batalgaazhuulaltyg-holboh-ve/

Google 2FA-ийг тохируулсны дараа Payouts хэсгээс токеныг гаргаж авах гэж буй дансаа сонгоно уу. Үүний дараа NEXT STEP дээр товшино уу.

Нээгдсэн цонхонд гаргах гэж буй токены дүн ба хэтэвчнийхээ хаягийг оруулах шаардлагатай (хаягийг Smart Wallet-д хуулах боломжтой). Гаргаж авах токены тоог оруулаад, хуулсан хаягаа буулгаад Transfer дээр товшино уу:

Үүний дараа нээгдсэн цонхонд хоёр хүчин зүйлт баталгаажуулалтын кодыг оруулах хэрэгтэй. Google Authenticator аппыг нээгээд хүлээн авсан кодоо аппын зохих талбарт бичнэ үү.

Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол токен гаргаж авах хүсэлтийг үүсгэсэн хэмээх мэдэгдэл танд харагдана.

Болчихлоо! Та Ultima токены payout хийлээ. Огноо, токен илгээсэн хэтэвчний хаяг, гүйлгээний дүн, төлөв, ID ба хеш зэрэг бүх payout-гүйлгээний тухай мэдээллийг Transactions – Payout хэсгээс харах боломжтой.

Хэрэв танд асуух зүйл гарвал дэмжлэгийн албан хандана уу, бид танд туслах болно.

Амжилт хүсье!

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: