Ultima-ийн экосистем дэх шинэ сан болох ULTIMA санг танилцуулж байна. Энэ бол оролцогчид нь өөрийн ULTIMA-г царцаасны төлөө урамшуулал хэлбэрээр шинэ ULTIMA токен авах боломжтой манай бүтээгдэхүүний түүхэн дэх анхны сан юм. Санд оролцохын тулд лиценз ба гэрээ худалдаж авах шаардлагагүй: хэдхэн товшилтоор өөрийн ULTIMA токеноо SMART Wallet хэтэвчинд царцаахад хангалттай.

Урамшууллыг хялбар томьёогоор тооцоолдог: өдөр тутмын урамшууллыг санд царцаагдсан нийт токены тоонд хуваадаг. Гарсан дүнг хэрэглэгчийн царцаасан токены тоогоор үржүүлдэг. Санд урамшуулал хэлбэрээр өдөр тутам 5 ULTIMA-г хуваарилна.

Энэ заавраар бид та бүхэнд ULTIMA-г яаж ULTIMA санд царцаах, түүнийг царцаалтаас гаргах, түүнчлэн яаж өдөр тутмын урамшуулал хүртэж эхлэхийг танилцуулна.

Токен царцаах (Freezing) 

Царцаах үйл явцыг эхлүүлэхийн өмнө дараах чухал дүрмийг анхаарна уу: ULTIMA токеныг царцаах эсвэл царцаалтаас гаргах аливаа үйлдэл нь сплитингийн урамшуулал хүлээх 24 цагийн хугацааг тэглэдэг. Жишээлбэл, хэрэв та 20 цагийн өмнө урамшуулал хүртээд, дараагийн урамшуулал хүртэхэд 4 цагийн хугацаа үлдсэн байхад та ULTIMA-г царцаах эсвэл царцаалтаас гаргах тохиолдолд урамшуулал хүлээх хугацаа тэглэгдэж, буцаад 24 цаг болно.

SMART Wallet-аа нээгээд, ULTIMA тэмдэг дээр товшино уу. Нээгдсэн цонхонд цасан ширхэгийн хэлбэртэй царцаах тэмдэг дээр товшино уу:

Нээгдсэн дэлгэцэнд таны царцаах боломжтой данс (Available Balance), нийт царцаасан токены тоо (Total Frozen Balance) танд харагдана:

Токеныг царцаахын тулд Freeze товчлуур дээр товшино уу. Царцаалт нь хоёр шаттай явагдана: эхний шатанд та ULTIMA-аа бэлдээд, хоёрдугаар шатанд царцаах ажиллагаа явагдана.

Дараагийн нээгдсэн дэлгэцэнд Prepare ULTIMA дээр товшино уу:

Дараагийн дэлгэцэнд царцаах токены тоог оруулахыг танд санал болгоно. Хүссэн дүнгээ оруулаад, Prepare for Freezing дээр товшино уу:

Үүний дараа та үйлдлээ ПИН кодоор баталгаажуулах ёстой:

Нээгдсэн цонхонд Confirm Freezing дээр товшиж, царцаахыг баталгаажуулна уу: 

Үүний дараа та ПИН кодоо оруулах, Face ID ашиглах эсвэл гар утсандаа SMART Defender-ийг ойртуулах замаар үйлдлээ дахин баталгаажуулах ёстой. Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол дэлгэцэнд баяр хүргэсэн мэдэгдэл гарах бөгөөд энэ нь токеныг амжилттай царцаасан гэсэн үг юм:

Токен царцаалтаас гаргах (Unfreezing)

Царцааснаас хойш 10 минутын дараа токеныг царцаалтаас гаргах боломжтой болно. Үүний тулд царцаас цэс рүү буцаж очно уу. Дэлгэцийн доод хэсэгт Unfreeze товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн дэлгэцэнд царцаалтаас гаргах хүсэлтэй дүнгээ оруулаад, Confirm дээр товшино уу:

Дараагийн дэлгэцэнд Unfreeze дээр товшиж, царцаалтаас гаргахыг баталгаажуулна уу: 

Үйлдлээ ПИН кодоор баталгаажуулна уу. Үүний дараа бүх зүйл амжилттай болсон тухай мэдэгдэл дэлгэцэнд харагдана: 

Царцаасан ULTIMA-ийн урамшууллыг авах хүсэлтийг яаж гаргах вэ? 

Таны токен царцаагдсан хэвээр байх үед та өдөр тутмын урамшуулал авах боломжтой байна. Урамшууллыг авахын тулд түүнийг авах хүсэлт гаргах хэрэгтэй. Үүний тулд SMART Wallet-ийн үндсэн дэлгэц дээр ULTIMA-ийн тэмдэг дээр товшино уу. Нээгдсэн цонхонд SPLITTING 3.0 товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн дэлгэц дээрээс сплитингийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой:

MY FROZEN ULTIMA — таны дансанд байгаа царцаасан ULTIMA токены тоо;

TOTAL FROZEN ULTIMA — санд царцаасан нийт ULTIMA токены тоо;

DAILY REWARD — сангийн оролцогчдын хооронд хуваарилагдах өдөр тутмын ULTIMA токены тоо; 

CURRENT BLOCK — блокчейн дэх тухайн үеийн блокийг харуулна; 

FINAL BLOCK — тухайн халвингийн үеийн сүүлийн блокийг харуулна;

MY ESTIMATED REWARD — таны царцаасан нийт ULTIMA-ийн урамшууллын барагцаалсан хэмжээ; 

PRICE PER 1 FROZEN — 1 царцаасан ULTIMA-ийн төлөө авах урамшууллын хэмжээ.

Дэлгэцийн доод хэсэгт байрлах Claim Reward товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн дэлгэцэнд шалгах тэмдгийг чагталж бүтээгдэхүүний үйл ажиллагааны нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд, Confirm товчлуур дээр товших хэрэгтэй: 

Боллоо! Та урамшуулал авах хүсэлт гаргалаа. Үүний тухай мэдэгдэл таны гар утасны дэлгэц дээр харагдана:

Хэрэв та SMART Defender-ийг ашигладаг бол урамшуулал авах хүсэлт гаргахын тулд та картыг гар утсандаа ойртуулах хэрэгтэй болохыг анхаарна уу.

Түүнчлэн сплитингийн төлөө SMART-аар шимтгэл авахыг анхаарна уу, тиймээс гүйлгээ хийхийн өмнө таны дансанд хангалттай хэмжээний SMART коин байгаа эсэхийг шалгана уу.

Сплитингд оролцож, өдөр бүр урамшуулал авах хүсэлт гаргахаа бүү мартаарай! Амжилт хүсье!

Хэрэв танд асуух зүйл гарвал дэмжлэгийн албанд хандана уу, бид танд дуртайяа туслах болно.

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: