Энэхүү заавраар бид та бүхэнд DeFi-U бүтээгдэхүүний сайтаас Unity SPLIT-лицензийг Ultima токеноор яаж худалдаж авахыг заах болно.
DeFi-U-ийн сайт руу орно уу. Баруун дээд буланд Sign In дээр товшоод нэвтэрнэ үү. Нээгдсэн дашбордын баруун буланд зуучлалын холбоосны доод талд UNITY SPLIT хэсгийг сонгоно уу:
Хуудсыг доош нь гүйлгэнэ үү. Unity SPLIT Licenses хэсэгт худалдаж авах боломжтой лицензийн жагсаалт танд харагдана. Хэрэв тухайн үед промо аян явагдаж байгаа бол эхний таб дээр тухайн аяны хүрээнд санал болгож буй лицензүүд харагдана. Аяны лицензийн худалдан авалт нь энэхүү зааварт заасан үйл явцтай ижил байх болно.
Өөртөө тохирох лицензийг сонгоод Purchase (“Худалдан авалт”) дээр товшино уу:
Нээгдсэн цонхонд төлбөрийн арга сонгохыг танд санал болгоно. Ultima-г сонгоод, хоосон нүдийг чагтлаж нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд, Purchase (“Худалдан авалт”) дээр товшино уу:
Нээгдсэн цонхонд Ultima-ийн дүн ба тухайн дүнг шилжүүлэх шаардлагатай хэтэвчний хаяг харагдана. Гүйлгээг гар утасны аппаас илгээхийн тулд тухайн хаягийг QR-код хэлбэрээр харах боломжтой.
Төлбөр хийхийн тулд шаардлагатай дүнг заасан хэтэвч рүү илгээнэ үү. Яг дэлгэцэнд харагдаж буй дүнг илгээнэ үү.
Төлбөр хийгдсэн тухай мэдэгдэл гарч ирэхийг хүлээнэ үү.
Одоо лицензийг идэвхжүүлэх шаардлагатай. Үүний тулд My Lisences цэсний хэсэгт очоод, худалдаж авсан лицензээ олоод, Activate дээр товшино уу:
Хэрэв та идэвхжүүлэлтийн түүхээ харахыг хүсвэл Activation History таб руу очино уу.
Болчихлоо! Та лицензийг худалдаж аваад идэвхжүүллээ. Одоо та өөрийн лицензийн боломжит лимитээр сплит-гэрээ байгуулж болно.
Хэрэв танд асуух зүйл үлдсэн бол та хүссэн үедээ манай дэмжлэгийн албанд хандаж болно, бид танд заавал хариулах болно.