ULTIMA-ийн экосистемд шинэ сан нээгдлээ — BOOSTER 3.0. Энэхүү сан нь BOOSTER 3.0 санд BOOSTER SPLIT 3.0 токен царцаахаас ба ULTIMA санд ULTIMA Chain сүлжээнд ULTIMA URC-10 коин царцаахаас давхар ашиг хүртэх боломжийг олгодог.

BOOSTER SPLIT Contract 3.0 гэрээний багцын төлбөрийг ULTIMA коины гурван жилийн царцаалтаар хийдэг. Төлбөр хийхийн тулд ULTIMA коиноо ULTIMA сангийн эзэмшдэг хаяг руу илгээснээр түүнийг царцаах хэрэгтэй. Гурван жилийн дараа коиныг бүрэн хэмжээгээр царцаалтаас гаргах боломжтой.

Ийм төлбөрийн арга нь зүгээр BOOSTER сплит 3.0 гэрээний багцын төлбөрийг хийгээд, экосистемийн бас нэг сан буюу ULTIMA сангийн гишүүн болох боломжийг нээдэг.

Энэ заавраар бид яаж ULTIMA-г гурван жилээр царцааснаар BOOSTER 3.0 санд зориулсан гэрээний багцыг худалдаж авахыг харуулна.

Эхлээд хэд хэдэн чухал зүйлийг анхаарна уу. 

  1. Багцын төлбөрийг ULTIMA царцаах аргаар хийхдээ яг таны эзэмшдэг бөгөөд таны хувьд бүрэн нэвтрэх боломжтой SMART Wallet-ийг хэтэвчийг царцаалтаас гаргах хэтэвч болгож заах хэрэгтэй.
  2. Царцаалтаас гаргах нэг хаягийг 100-с хэтрэхгүй удаа зааж болно.
  3. Бүтээгдэхүүний төлбөрийг ULTIMA царцаах аргаар хийсний дараа төлбөр хийсэн хэтэвчинд царцаасан бүх коины нас тэглэгдэнэ.

LEGENDARY BOOSTER 3.0 CONTRACT худалдаж авах

https://defiu.com сайт руу очно уу. Сайт руу нэвтрээд, BOOSTER SPLIT 3.0 хэсгийг сонгоно уу.

Хуудсыг доош гүйлгэнэ үү. Өөртөө тохирох багцаа сонгоод, “Худалдан авалт” дээр товшино уу: 

Нээгдсэн цонхонд танд төлбөрийн арга сонгохыг санал болгоно. Зөвхөн ULTIMA царцаах аргаар (ULTIMA Freezing) төлбөр хийх боломжтой.

“ULTIMA царцаах” төлбөрийг аргыг сонгоод, хоосон нүдийг чагталж нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд, “Худалдан авалт” дээр товшино уу.

Нээгдсэн цонхонд та гурван жилийн дараа царцаасан ULTIMA коиноо хүлээн авах боломжтой хэтэвчнийхээ хаягаа оруулах шаардлагатай. Зөвхөн та өөрөө бүрэн нэвтрэх боломжтой SMART Wallet-ийн хувийн хэтэвчээ ашиглах боломжтой гэдгийг анхаарна уу. Хэрэв та биржийн хаяг ашиглах юм бол царцаалтаас гаргасан коиноо хүлээн авч чадахгүй. Мөн гуравдагч этгээдийн хэтэвчийг ашиглах боломжгүй.

 Хэтэвчнийхээ хаягийг оруулаад, хоосон нүдийг чагтлаад, “Confirm” дээр товшино уу.

Үүний дараа нээгдсэн цонхонд ULTIMA-ийн дүн болон заасан дүнг шилжүүлэх хэрэгтэй хэтэвчний хаяг харагдана. Мөн хаягийг гүйлгээг гар утасны аппаас илгээхэд зориулсан QR код хэлбэрээр харах боломжтой.

Төлбөр хийхийн тулд шаардлагатай дүнг заасан хэтэвч рүү илгээнэ үү. Яг дэлгэц дээр харж буй дүнг илгээнэ үү.

Төлбөр хийгдсэн тухай мэдэгдэл гарч ирэхийг хүлээнэ үү.

Боллоо! Та BOOSTER SPLIT 3.0 гэрээний багцыг царцаалтын тусламжтайгаар амжилттай худалдаж авлаа.

Царцаахаар илгээсэн ULTIMA-ийн дүн SMART Wallet аппад таны царцаалтаас гаргахад заасан хэтэвчинд харагдана. Гурван жилийн дараа та царцаасан дүнгээ буцааж авах боломжтой.

Төлбөр хийсний дараа таны дашборд дахь боломжит BOOSTER SPLIT 3.0-ийн хэмжээ нэмэгдсэн байгаа нь танд харагдана:

Боллоо! Та BOOSTER SPLIT 3.0 гэрээний багцын төлбөрийг ULTIMA-ийн царцаалтын тусламжтайгаар хийлээ. 

Хэрэв танд асуух зүйл гарвал та хүссэн үедээ манай дэмжлэгийн албанд хандаж болно, бид танд дуртайяа туслах болно.

BOOSTER SPLIT 3.0 токеныг дашбордоос гаргаж авах

DeFi-U бүтээгдэхүүний хамт BOOSTER 3.0 сангаас ULTIMA-аар урамшуулал авахын тулд SMART Wallet апп дахь хэтэвч рүүгээ BOOSTER SPLIT 3.0 токеныг гаргаж авах шаардлагатай. Хэтэвчээ сүүлийн хувилбар болгож идэвхжүүлсэн эсэх, мөн гүйлгээ хийхэд хангалттай хэмжээний SMART байгаа эсэхийг шалгахаа бүү мартаарай. SPLIT токентой ажиллахын тулд 10 000 хүртэл SMART-тай байхыг бид зөвлөж байна. Идэвхжүүлэхийн тулд зүгээр 1 SMART-ыг хэтэвч рүүгээ шилжүүлнэ үү. Мөн токеныг гаргаж авахын тулд хоёр хүчин зүйлт баталгаажуулалтыг холбосон байх шаардлагатай анхаарна уу.

BOOSTER SPLIT 3.0 токеныг гаргаж авахын тулд DeFi-U сайтын дашбордыг нээгээд, баруун дээд буланд BOOSTER SPLIT 3.0-ийг сонгоно уу:

Хамгийн дээд хэсгийн зүүн талд Payout товчлууртай My BOOSTER SPLIT 3.0 боломжит данс танд харагдана. Энэ товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн цонхонд My BOOSTER SPLIT 3.0 токены хэтэвчнийхээ хаягийг Wallet address мөрд буулгах хэрэгтэй (хаягийг Smart Wallet-аас хуулж болно).

Хуулсан хаягаа буулгаад, хаягийн хажууд байрлах мөрд гаргаж авах BOOSTER SPLIT 3.0-ийн тоог оруулаад, “Илгээх” (Transfer) товчлуур дээр товшино уу:

Нээгдсэн цонхонд хоёр хүчин зүйлт баталгаажуулалтын кодыг оруулах хэрэгтэй. Google Authenticator аппыг нээгээд хүлээн авсан кодоо аппын зохих талбарт бичнэ үү.

Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол токен гаргаж авах хүсэлтийг үүсгэсэн хэмээх мэдэгдэл танд харагдана. Токенууд удахгүй таны заасан хэтэвч рүү орно.

Одоо “Гүйлгээ” (Transactions) табын “Төлөлт” (Payouts) хэсэгт очиход тэнд таны сүүлийн гүйлгээ харагдана:

Блокчейн дэх пейаутыг харахын тулд «Хеш» (Hash) мөрд байгаа холбоос дээр товшино уу:

Нээгдсэн цонхонд таны гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл харагдана:

Одоо BOOSTER SPLIT 3.0 токен SMART Wallet аппын таны хэтэвчинд гарч ирнэ. Хэрэв танд асуух зүйл гарвал дэмжлэгийн албан хандана уу, бид танд дуртайяа туслах болно.

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: