SMART BLOCKCHAIN-д бусад блокчейнтэй мөн адил гүйлгээ хийх бүрд төлбөр төлөх эсвэл нөөц өгөх шаардлагатай байдаг. Стейкинг нь гүйлгээний зардлыг бууруулах, тэр байтугай түүнийг үнэ төлбөргүй болгох боломжийг олгодог – энэ бол хэрэглэгчид сүлжээний үйл ажиллагааг дэмжихийн тулд SMART коиныг царцаах үйл явц юм. Түүнчлэн, хүлээн авсан эрчим хүч эсвэл нэвтрүүлэх чадвараа (Bandwidth) бусад хэрэглэгчдэд хуваарилж, тэдний технологитой ажиллах явцыг хялбарчилж, илүү ашигтай болгож болно.
SMART-ийн блокчейнд хуваарилах нь эрчим хүч ба нэвтрүүлэх чадвар зэрэг нөөцийг бусад хэрэглэгчдэд дамжуулах боломжийг олгодог. SMART коиноо царцааснаар та эдгээр нөөцийг хүлээн авч, бусдад гүйлгээг илүү хямд эсвэл үнэ төлбөргүй хийх боломжийг олгохын тулд тэднийг хуваарилж болно. Та нөөцийг шилжүүлэх хугацаагаа сонгох бөгөөд тус хугацааг өнгөрсний дараа түүнийгээ буцааж авах боломжтой. Энэ бол сүлжээний бусад оролцогчдод тусалж, таны нөөцийн хэрэглээг оновчтой болгох хялбар арга юм.
Энэ заавраар бид “Эрчим хүч” нөөцийг хуваарилах ба буцааж авах үйл явцыг та бүхэнд харуулна.
SMART Wallet руу ороод, үндсэн дэлгэцийн SMART коин дээр товшино уу.
“Freeze” товчлуур дээр товшино уу.
Нээгдсэн дэлгэц дээр “Manage” товчлуур дээр товшино уу.
Үүний дараа нээгдсэн дэлгэц дээрээс та ямар хэмжээний хуваарилах эрчим хүч ба нэвтрүүлэх чадварын нөөцийг хуваарилах боломжтой байгаа нь харагдана. Дэлгэцийн дээд хэсэгт хуваарилах нөөцөө сонгоод, дэлгэцийн доод хэсэгт байрлах “Delegate” товчлуур дээр товшино уу:
Дараагийн дэлгэц дээр хуваарилах гэж буй эрчим хүчний хэмжээгээ оруулна уу. Доод хэсэгт эрчим хүчийг хуваарилах (илгээх) гэж буй хэрэглэгчийн SMART хэтэвчний хаягийг оруулах хэрэгтэй.
Доод хэсэгт та нөөцийг өөр хэрэглэгч эзэмших хугацаа буюу түгжих хугацааг идэвхжүүлж болно. Тус хугацааг өнгөрсний дараа та нөөцөө нөгөө хэрэглэгчээс буцааж авах боломжтой. Нөөцийг яаж буцааж авах тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид зааврын хоёрдугаар хэсэгт харуулна.
Түгжих хугацааг заахын тулд гулсагчийг хөдөлгөнө үү:
Дараа нь нөөцийг өөр хэрэглэгч рүү шилжүүлэх хугацааг сонгоод, “Confirm” дээр товшино уу. Үүний дараа “Continue” дээр товшино уу.
Үүний дараа “Confirm” дээр товшиж, оруулсан мэдээллээ шалгаж баталгаажуулна уу.
Дараа нь “Confirm” дээр товших хэрэгтэй бөгөөд үүний дараа SMART Wallet пин код оруулахыг танд санал болгоно. Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол хуваарилалт амжилттай явагдсан тухай мэдэгдэл танд харагдана:
Хуваарилалтын гүйлгээ гүйлгээний түүхэнд харагдана:
Гүйлгээ дээр товшиход нөөцийг илгээсэн хаяг, ямар нөөцийг ямар хэмжээтэй илгээсэн гэх мэт түүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий цонх нээгдэнэ.
Мөн тус гүйлгээ нь нөөцийг хүлээн авсан хэрэглэгчид харагдана:
Хуваарилсан нөөцөө буцааж авахын тулд “Manage” хэсэгт буцаж очно уу. “Reclaim” товчлуур дээр товшино уу:
Нээгдсэн дэлгэц дээр хийгдсэн бүх гүйлгээ, ямар нөөцийг ямар хугацаатай илгээсэн, түүнчлэн таны нөөцөө буцааж авах боломжтой болох хугацаа зэрэг мэдээлэл танд харагдана.
Гүйлгээ хийхийн өмнө тохируулсан таймерын хугацаа дуусахад энэ цонхонд “Reclaim” товчлуур гарч ирэх бөгөөд түүн дээр товшиж та нөөцөө буцааж авах боломжтой.
“Reclaim” дээр товшино уу. Та ямар хэмжээний нөөц буцааж авах боломжтой байгааг харуулсан дэлгэц нээгдэнэ. Хэмжээг зохих мөрд бичээд, нөөцөө бүтнээр нь эсвэл хэсэг хэсгээр буцааж авч болно.
Буцааж авах хэмжээгээ оруулаад, “Continue” дээр товшино уу.
Үйлдлээ пин кодоор баталгаажуулна уу. Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол эрчим хүчний нөөцийг буцааж авсан тухай мэдэгдэл танд харагдана:
Гүйлгээний түүхэнд буцааж авсан гүйлгээ танд харагдана.
Гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллээс ямар хэмжээний эрчим хүч буцааж авсныг харах боломжтой.
Буцааж авсан гүйлгээ нь мөн эрчим хүчийг буцааж өгсөн хэрэглэгчийн хэтэвч дэх гүйлгээний түүхэнд харагдана:
Нэвтрүүлэх чадварын (Bandwidth) хуваарилалт үүнтэй адил явагддаг.
Энэ заавраар бид нөөцийг яаж хуваарилах ба буцааж авах талаар мэдэж авлаа. Тус заавартай танилцсаны дараа та бүхэнд хуваарилалтын үйл явцын тухай асуух зүйл үлдэхгүй гэж найдаж байна. Харин асуух зүйл гарвал та хүссэн үедээ манай дэмжлэгийн албанд хандаж болно.