Web3 буюу интерэтийн гурав дахь үе нь блокчейн технологид суурилсан төвлөрсөн бус сүлжээний тухай ойлголт юм. Web3 нь олон салбарыг өөрчлөхөөр амлаж байгаа бөгөөд тоглоомын салбар ч үүнээс хол үдэхгүй юм. Энэ нийтлэлд бид Web3 нь уламжлалт тоглоомын механикийг хэрхэн өөрчилж, хөгжүүлэгчид болон тоглогчдод шинэ боломжийг нээж өгдөг, мөн энэ салбарт тулгарч буй сорилтуудыг авч үзнэ.

Web3 гэж юу вэ?

Web3 нь төвлөрсөн бус апп (dApps), ухаалаг гэрээ болон криптовалютыг багтаасан ойлголт юм. Гол санаа нь хэрэглэгчид өгөгдөл, хөрөнгөө бүрэн хянах хяналтыг авахад оршино. Тоглоомын салбарын хүрээнд энэ нь тоглогчид тоглоом доторх хөрөнгөө эзэмшиж, харин хөгжүүлэгчид илүү ил тод, аюулгүй тоглоом бүтээх боломжтой гэсэн үг юм.

Web3 тоглоомын түүх

Интернэт үүссэн цагаасаа хойш томоохон өөрчлөлтүүдийг туулсан бөгөөд түүний хувьслын хамгийн тод салбаруудын нэг нь тоглоомын ертөнцөд олон шинэлэг зүйлийг авчирсан Web3 юм. 

Блокчейн тоглоомын анхны туршилт 2000-аад оны эхээр эхэлсэн. Гэвч дөнгөж 2017 онд л криптовалют болон блокчейн алдаршсанаар Web3 тоглоомын санаа олонд танигдаж эхэлсэн. Блокчейн технологийг ашигласан анхны амжилттай тоглоомуудын нэг нь CryptoKitties юм. Тус тоглоом нь хэрэглэгчдэд виртуал муур цуглуулах, үржүүлэх, солих боломжийг олгосон бөгөөд NFT (non-fungible token) технологийн ачаар муур бүр нь өвөрмөц байсан аж. CryptoKitties тоглоомын амжилт тоглоомын салбарт блокчейний чадамж буйг харуулж, хөгжүүлэгчид болон тоглогчдын анхаарлыг татсан.

2020 оноос хойш Web3 тоглоом хурдацтай хөгжиж эхэлсэн. Тоглоомын доторх эдийн засгийг бий болгохын тулд төвлөрсөн бус санхүүгийн механизмыг (DeFi) ашигласан платформууд гарч ирсэн. Axie Infinity, Decentraland, The Sandbox зэрэг төслүүд тоглоом тоглох, орлого олох боломжийг хослуулах чадвараараа алдартай болсон. Жишээлбэл, Axie Infinity нь тоглогчдод тулалдаанд оролцож, дижитал амьтдаа хөгжүүлснээр криптовалют олох боломжийг олгосон.

Өнөөдөр Web3 тоглоом хөгжсөөр байна. Хөгжүүлэгчид тоглогчдоын хувьд илүү анхаарал татсан, хүртээмжтэй туршлагыг бий болгохоор блокчейн технологийг нэгтгэх шинэ аргыг хайж байна. Тоглогчид тоглоомд зарцуулсан цаг хугацаа, хүчин чармайлтынхаа төлөө бодит шагнал авах боломжийг олгодог Play-to-Earn гэх мэт шинэ механик гарч ирж байна.

Web3 ба Web2 тоглоом: ялгаа нь юу вэ? 

  1. Төвлөрсөн бус байдал

Web3 болон Web2 тоглоомын гол ялгаануудын нэг нь төвлөрсөн бус байдал юм. Web2 дээр тоглогчид төвлөрсөн сервер болон тоглоомын үйл явц, өгөгдөл, эдийн засгийг хянадаг компаниас хамааралтай байдаг. Web3 тоглоомд өгөгдлийг блокчейнд хадгалдаг нь тоглоомыг илүү ил тод, аюулгүй болгодог. Тоглогчид хөрөнгө эзэмшиж, өгөгдлөө хянах боломжтой.

  1. Хувийн эд хөрөнгө, актив

Web2 тоглоомд дүрийн хувцас, дүр төрх, эд зүйл зэрэг виртуал хөрөнгө нь хөгжүүлэгчдэд харьяалагддаг. Тоглогчид түүнийг ашиглах боломжтой ч зарах, шилжүүлэх боломжгүй. Web3 тоглоомд тоглогчид NFT хэлбэрээр бодит хөрөнгө эзэмших боломжтой бөгөөд үүнийг зарах, арилжаалах, бусад төсөлд ашиглах боломжтой. Энэ нь мөнгө олох, харилцан үйлчлэх шинэ боломж бий болгодог.

  1. Тоглоомын эдийн засагт оролцох

Web3 тоглоом ихэвчлэн Play-to-Earn механизмыг санал болгодог нь тоглогчдод тоглоомд хийсэн үйлдлийнхээ төлөө криптовалют олох боломжийг олгодог. Энэ нь тоглогчид тоглоом доторх худалдан авалтдаа мөнгө зарцуулдаг ч хариунд нь юу ч авдаггүй Web2 тоглоомоос эрс ялгаатай юм. Web3 тоглоомд тоглогчид тоглоомын эдийн засагт оролцож, хүчин чармайлтынхаа төлөө шагнал авах боломжтой.

  1. Нийгэмлэг ба удирдлага

Web3 тоглоомын хувьд нийгэмлэг ба төслийн удмрдлага дахь тоглогчдын оролцоог чухалчилдаг. Олон тоглоом DAO (төвлөрсөн бус бие даасан байгууллага)-тай байдаг бөгөөд энэ нь тоглогчдод тоглоомын өөрчлөлт, хөгжлийн талаар санал өгөх боломжийг олгодог. Web2 дээр хөгжүүлэгчид тоглогчдын санал бодлыг харгалзахгүйгээр шийдвэр гаргадаг нь сэтгэл ханамжгүй, сонирхолгүй болоход хүргэж болно.

Гэхдээ Web2 болон Web3 тоглоомын хоорондох хамгийн чухал ялгаа нь философи юм: эхнийх нь төвлөрсөн хяналт, хоёр дахь нь төвлөрсөн бус харилцан үйлчлэл дээр суурилдаг.

Web3 тоглоом нь блокчейн технологид суурилсан тоглоомын салбарын шинэ эрин үе юм. Энэ нь тоглогчдод хөрөнгө эзэмших, төвлөрсөн бус удирдлага, харилцан үйлчлэлийн шинэ загварыг өгдөг. Web2 тоглоом нь төвлөрсөн платформ болон бизнесийн загварт төвлөрдөг бол Web3 нь цоо шинэ боломж, сорилтыг санал болгодог.

Web3 тоглоомын төрлүүд

  1. NFT-тэй тоглоом нь тоглогчдод NFT (Axie Infinity, CryptoKitties) хэлбэрээр дүр, хувцас, гадаад төрх эсвэл тоглоомын эд зүйл гэх мэт өвөрмөц дижитал хөрөнгийг эзэмших боломжийг олгодог.
  2. Play-to-Earn (P2E) тоглоомын механик нь тоглогчдод бодит мөнгө эсвэл криптовалют (Stepn, Decentraland) олох боломжийг олгодог.
  3. Тоглогчид DAO (Төвлөрсөн бус бие даасан байгууллага)-аар дамжуулан төслийн удирдлагад оролцож болох нь өөрчлөлт, шинэчлэлт, цаашдын төсөлд ч санал өгөх боломжийг олгодог. Энэ нь шийдвэрийг хамтдаа гаргадаг нийгэмлэгийг бий болгодог (жишээ нь Illuvium тоглоом юм).
  4. Web3 технологи нь ялгаатай тоглоом, платформын хооронд хөрөнгө шилжих боломжтой платформ хоорондын харилцан үйлчлэл бүхий тоглоом үүсгэх боломжийг олгодог. Энэ нь тоглогчид ололт амжилтаа янз бүрийн төсөлд ашиглаж болох экосистемийг бий болгодог.
  5. Виртуал ертөнцтэй тоглоомд тоглогчид хувийн виртуал орон зайгаа үүсгэж, удирдаж, хөгжүүлж болно. Тэд виртуал газар худалдаж авах, зарах, барилга барих, бусад тоглогчтой харилцан үйлчлэх боломжтой (жишээ нь Sandbox, Somnium Space).

Web3 нь ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ?

Хөрөнгө эзэмших

Web3-ын авчирдаг хамгийн мэдэгдэхүйц өөрчлөлтүүдийн нэг бол тоглоом доторх хөрөнгийг бүрэн эзэмших боломж юм. Уламжлалт тоглоомд тоглогчид эд зүйл худалдаж авдаг ч үнэндээ эзэмшдэггүй. Web3 нь эдгээр хөрөнгийг NFT ашиглан токен болгох боломжийг олгодог нь тоглогчдод хувийн хөрөнгө эзэмшиж, нээлттэй зах зээл дээр арилжаалах боломжийг олгодог.

Хөрөнгө оруулалтын хувиар тоглоом тоглох

Web3 нь тоглоомд хандах хандлагыг өөрчилж, боломжит хөрөнгө оруулалт болгон хувиргаж байна. Тоглогчид тоглоомын харилцан үйлчлэлд оролцож, тоглоом дотор шинэ эдийн засгийг бий болгосноор токен олох боломжтой. Axie Infinity зэрэг төслүүд нь тоглогчид тоглоомын ур чадвар, тоглох цаг хугацаанаасаа хэрхэн мөнгө олох боломжтойг хэдийн харуулж байна.

Тоглоомын өвөрмөц механикийг бий болгох

Хөгжүүлэгчид блокчейн дээр суурилсан өвөрмөц механик бүхий тоглоом бүтээх боломжтой. Жишээлбэл, тэд тоглогчдын хоорондын харилцан үйлчлэл, ухаалаг гэрээнээс хамардаг тоглоомын элементүүдийг нэвтрүүлж болно.

Краудфандингаар дамжуулан санхүүжүүлэх

Web3 нь төсөл санхүүжүүлэх шинэ аргыг нээж өгдөг. Хөгжүүлэгчид уламжлалт хөрөнгө оруулагчид болон нийтлэгчдээс хараат байдлыг бууруулж, тоглоом бүтээхэд зориулж хөрөнгө босгохын тулд крипто краудфандинг ашиглаж болно.

Нийгэмлэгт чиглэсэн төслүүд

Тоглоомын төслийг тоглогчид хөгжил, удирдлагад оролцдог нийгэмлэгийн эргэн тойронд байгуулж болно. Энэ нь хөгжүүлэгчид болон тоглогчдын хооронд илүү гүнзгий холбоог бий болгож, илүү амжилттай, эрэлт хэрэгцээтэй тоглоомд хүргэж болно.

Тоглоомын салбарт Web3-ыг нэвтрүүлэхэд тулгарч буй саад тотгор

Технологийн амлалтаас үл хамааран Web3 тоглоом нь нийлэнхүйд нь нэвтрүүлэхийг хүндрүүлж болзошгүй олон саад тотгортой тулгардаг.

Ингээд блокчейн болон криптовалют нь олон тоглогчийн хувьд ойлгоход хэцүү хэвээр үлдэж байна. Хэтэвч үүсгэх, хувийн түлхүүрээ удирдах, NFT-ийн тухай ойлголтыг ойлгох шаардлага нь туршлага багатай хэрэглэгчдийг айлгаж болно. Web3 нь тоглоом хөгжүүлэх нэгдсэн арга барилгүй. Ялгаатай платформ өөр өөр протокол, стандартыг ашиглаж болох тул тоглоомуудын харилцан үйлчлэлийг улам хүндрүүлдэг.

Мөн Play-to-Earn загвар нь тогтворгүй бөгөөд NFT-ийн эрэлтээс хамаарч болно. Энэ нь заль мэх, хөөс үүсэхэд хүргэж болох нь ийм тоглоомд хөрөнгө оруулалт хийхийг эрсдэлтэй болгодог. Мөн олон блокчейн сүлжээ өргөтгөх чадварын асуудалтай тулгардаг нь ялангуяа оргил үед гүйлгээ удаашрах, өндөр хураамж авахад хүргэж болно.

Мэдээж, Web3 тоглоом нь тоглоомын салбарт шинэ боломжуудыг нээж, тоглогчид болон хөгжүүлэгчдэд онцгой боломжийг санал болгодог. Гэвч олноор нь нэвтрүүлэхийн тулд техник, эдийн засаг, зохицуулалтын хэд хэдэн сорилтыг даван туулах шаардлагатай. Цаг хугацаа өнгөрөх тусам технологийн дэвшил, тоглоом хөгжүүлэх арга барил өөрчлөгдөхийн хэрээр Web3 нь тоглоомын салбарын ирээдүйн салшгүй хэсэг болж магадгүй юм.