Өнөөдрийн байдлаар USDT TRC-20 криптовалют нь хамгийн алдартай стеблкоин болоод байна - тухайлбал, хавар USDT TRC-20-ийн зах зээл дээрх хэмжээ 40,7 тэрбум давж байсан бол тухайн үеийн түүний гол өрсөлдөгч USDT ERC-20-ийн хэмжээ 39,8 тэрбум байжээ.
Салбартаа улам нэр хүндтэй болж, хүчирхэг хөгжүүлэлтийн багтай байгаа хэдий ч USDT TRC-20 нь луйварчид болон шинээр гарах алдаанаас хамгаалагдаагүй байна. USDT TRC-20 сүлжээнд асуудал гарсан тухай мэдээлэл интернетэд тогтмол гарч ирдэг. Тэдгээрийн ихэнх нь луйварчдын үйл ажиллагаа, мөн сүлжээнийн алдаатай холбоотой байдаг. Энэхүү нийтлэлд бид хэрэглэгчдэд тулгардаг хамгийн нийтлэг асуудлуудын тухай та бүхэнд танилцуулах болно. Энэ мэдээллийг анхааралтай уншаарай - зөвхөн сүлжээний үндсэн асуудлын шалтгааныг мэдэж, ойлгох нь хөрөнгө мөнгөө хэмнэж, хамгийн том стейблкоины боломжийг өөртөө ашигтайгаар ашиглахад тань тусална.
1. «Спам» гүйлгээ
Гарал үүсэл нь үл мэдэгдэх жижиг хэмжээний гүйлгээ хэтэвч рүү нь орж байгааг хэрэглэгчид мэдээллэдэг. Энэ тохиолдолд илгээгчийн хаяг нь хүлээн авагчийн хэтэвчтэй бараг ижил байдаг. Хэрэглэгч гүйлгээ илгээхдээ хуурамч хаягийг санамсаргүйгээр хуулахын тулд ингэдэг юм. Тиймээс та гүйлгээ илгээж буй хаяг болон бусад хэрэглэгчдэд өгдөг хаягаа байнга сайтар шалгаж байхыг зөвлөж байна.
2. Хэрэглэгчийн хаягаас «хоосон» гүйлгээ илгээх
Зарим хэрэглэгчид тэдний хаягаас хоосон гүйлгээ илгээсэн тохиолдлуудтай тулгарсан. Энэ тохиолдолд USDT-ийн ухаалаг гэрээний "нүхийг" ашигладаг: 0 дүн бүхий USDT-ийн гүйлгээний санаачлагч нь илгээгчийн хаягаар ямар ч хаягийг заах боломжтой. Гүйлгээний шимтгэлийг та биш гүйлгээнд гарын үсэг зурсан аккаунт төлнө. Халдлагын зорилго нь эхний тохиолдолтой ижил - хэрэглэгчийг луйварчны хаягийг андууран хуулж, түүн рүү гүйлгээ хийхийг хүлээх явдал юм.
3. Гүйлгээ илгээх үеийн Out of energy алдаа
Гүйлгээ илгээх үед хэрэглэгчид Out of energy алдаатай тулгардаг. Энэ асуудлын шалтгаан нь USDT илгээх шимтгэл нэмэгдсэнтэй холбоотой юм. Таны дансны үлдэгдэлд эрчим хүч хангалтгүй байх үед тухайн эрчим хүч авахын тулд TRX-ийг шатаадаг. Ихэнх хэтэвчнүүдэд 10 TRX хэмжээний Fee limit тогтоосон байдаг нь маш төвөгтэй, өөрөөр хэлбэл гүйлгээ нь энэ хязгаараас илүү ихийг зарцуулж чадахгүй гэсэн үг, харин гүйлгээг амжилттай хийхийн тулд одоогийн байдлаар 12,5 TRX шаардлагатай байна.
Ledger-ийн хувьд Ledger Live-ийн оронд өөр интерфейс, тухайлбал Tronscan-ийг ашиглах нь шийдэл болж чадна. Ингэхийн тулд https://tronscan.org руу ороод, баруун дээд хэсэгт Connect Wallet-ийг («Хэтэвч холбох») сонгоод цаашдын зааврыг дагах хэрэгтэй. Tronscan нь анхдагч тохиргоогоор Fee limit-ийг 1000 TRX хэмжээтэй тогтоодог.
4. Trust Wallet хэтэвчний данс руу USDT орох үед гардаг асуудал
Trust Wallet хэтэвчний данс руу USDT орох үед асуудал гарч байна гэж хэрэглэгчид мэдээлсэн. Саяхнаас эхлээд орох гүйлгээ хэдэн цагийн хоцрогдолтой гарч ирдэг алдаа үүссэн, гэхдээ данс руу гүйлгээ орж байгаа. Гүйлгээ нь хэдэн цагийн хоцрогдолтой харагдаж байгаа. Хэрэглэгч орж ирэх гүйлгээг харахгүй байгаа учир мөнгө орж ирээгүй гэж боддог.
Данс ба гүйлгээгээ https://tronscan.org эсвэл https://www.oklink.com/en/trx дээр шалгахыг та бүхэнд зөвлөж байна, тэндээс үргэлж хамгийн сүүлийн үеийн мэдээллийг харах боломжтой.