Блокчейн ба хиймэл оюун ухаан нь өнөөдөр аль хэдийн ирээдүйг тодорхойлж буй хоёр чухал технологи юм. Энэ хоёр чиглэл нь асар том чадамжтай бөгөөд төрөл бүрийн салбарын үйл ажиллагааны арга зам болон хэлбэрийг эрс өөрчлөх чадвартай. Гэхдээ энэ харилцан ажиллагаа нь яаж явагдах вэ, энэ үйл явц ямар ирээдүйтэй байх вэ?
2021 онд блокчейн ба AI-ийн зах зээлийн үнэлгээ 230,1 сая АНУ доллар байсан. Харин Parangat дахь блокчейн ба AI-ийн харилцан ажиллагааны тухай нийтлэлийн мэдээллээс харахад одоо 2030 онд тус зах зээлийн үнэлгээ 980,7 сая АНУ долларт хүрэх төлөвтэй байна.
Хиймэл оюун ухаан (AI) гэдэг нь компьютерт оюуны сэтгэлгээ гаргахыг шаарддаг ажлыг хийж гүйцэтгэхэд тусалдаг технологи юм. Харин блокчейн гэдэг нь мэдээллийн нээлттэй, найдвартай бөгөөд аюулгүй байдлыг хангадаг өгөгдөл хадгалах төвлөрсөн бус систем байдаг. Энэ хоёр технологийг өнөөдөр яаж ашиглаж байгаа, тэднийг ирээдүйд юу хүлээж байгааг авч үзэцгээе.
- Санхүүгийн салбарт блокчейнийг санхүүгийн ажиллагааны аюулгүй ба нээлттэй байдлыг хангах, тооцооны үйл явцыг хурдасгах, зуучлагчийг арилгахад ашиглаж байна. AI-г өгөгдлийн дүн шинжилгээ хийх, залилан илрүүлэх, зах зээлийн чиг хандлагыг таамаглах, хувь хүнд чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн бий болгоход ашигладаг.
- Эрүүл мэндийн салбарт блокчейнийг мэдээлэл хадгалах ба солилцох, өвчтөний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн бичиг тэмдэглэлийн менежментийн системийг сайжруулахад ашигладаг. Хиймэл оюун ухааныг өвчин оношлох, эмнэлгийн зургийн дүн шинжилгээ хийх, боломжит өвчнийг таамаглах, хувь хүний эмчилгээний арга барил бий болгоход ашигладаг.
- Тээвэр зуучлалын салбарт блокчейнийг бараа нийлүүлэлтийг хянах, бараа нийлүүлэлтийн хэлхээг удирдах, бичиг баримтын эргэлтийн үйл явцыг хялбарчлах, бараа нийлүүлэлтийн нийт хэлхээний нээлттэй байдлыг хангахад ашигладаг. Хиймэл оюун ухаан нь хүргэлтийн замыг оновчтой болгох, эрэлт хэрэгцээг таамаглах, нөөц удирдах, тээвэр зуучлалын үйл явцын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг.
- Боловсролын салбарт хиймэл оюун ухааныг хувь хүнд чиглэсэн боловсролын хөтөлбөр ба дасан зохицох сургалт боловсруулах, мэдлэг шалгах, шинэ материалыг эзэмшихэд оюутнуудад туслахад ашигладаг. Блокчейнийг сургалтын ололт амжилтыг шалгах, диплом ба гэрчилгээ хадгалах, түүнчлэн шинжлэн ухааны бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалахад ашигладаг.
Блокчейн ба AI нь бизнесийн үйл явцуудыг сайжруулах, өгөгдлийн аюулгүй байдлыг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалж, төрөл бүрийн салбарт өргөн ашиглагдаж байна. Гэхдээ тэднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ? Бид гайхалтай ирээдүй хүлээж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл:
Нэгдүгээрт, өгөгдлийн аюулгүй байдал сайжирна. Блокчейн төвлөрсөн бус хуваарилалт ба шифрлэлтийн тусламжтайгаар мэдээллийн өндөр зэрэглэлийн хамгаалалтыг хангана. Харин хиймэл оюун ухааныг өгөгдлийн дүн шинжилгээ хийх, системийн боломжит эмзэг хэсгийг олж илрүүлэхэд ашиглаж болно. Жишээлбэл, Хятадад явуулсан судалгаа ихийг амласан үр дүнг харуулсан: AI боломжит эмзэг хэсгүүдийг илрүүлж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх найдвартай аргуудыг санал болгож, блокчейн сүлжээний аюулгүй байдлыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой. Харин BlockGPT систем нь нэг секундэд 2284 ширхэг гүйлгээг маш бага алдаатай боловсруулж, онцгой үр дүнтэй байдлаа харуулсан. Энэ нь BlockGPT системийг бодит хугацаанд гүйлгээ хянахад төгс тохиромжтой болгодог. Блокчейн ба AI-ийн харилцан ажиллагааны эдгээр болон бусад жишээний талаар Forbes-ийн нийтлэлээс уншаарай.
Хоёрдугаарт, ихэнх үйл явц автоматажсан болно. Бизнесийн үйл явцуудын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд AI-г блокчейн системтэй холбож болно. Жишээлбэл, AI-ийн тусламжтайгаар тодорхой нөхцөлд автоматаар хийгдэх ухаалаг гүйлгээг бий болгох боломжтой.
Гуравдугаарт, шийдвэр гаргах чанар өснө. AI их хэмжээний өгөгдлийн дүн шинжилгээ хийж, эдгээр өгөгдөл дээр суурилсан зөвлөмж санал болгож чаддаг.
Блокчейн ба AI-ийн харилцан ажиллагаа нь бүхэл бүтэн салбаруудыг эрс өөрчлөх чадвартай шинэ дэвшилтэт шийдэл ба бизнесийн загвар бий болоход тусална. Эдгээр технологиуд хөгжсөнөөр үйл ажиллагааны олон салбарт илүү олон төрлийн шинэлэг шийдэл, сайжруулалт гарч ирнэ. Жишээлбэл, DLT технологийг бүтээгдэхүүний гарал үүслийг хянах замаар хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалахад ашигладаг. Nestle, Unilever, Walmart зэрэг дэлхийн томоохон хүнсний 12 компани хүнсний бүтээгдэхүүнийг хянахын тулд блокчейнийг нэвтрүүлсэн. Харин эрүүл мэндийн салбарт блокчейны хяналтын систем нь муудсан эмийн бэлдмэлийн хэмжээг дэлхий даяар хязгаарлахад тусалсан бөгөөд үүний талаар Forbes-ийн нийтлэлд дурдсан байдаг.
Технологийн шинэ боломжуудыг нээх нууц нь төрөл бүрийн салбарын автоматжуулалт, аюулгүй байдал, мэдээллийн бүрэн бүтэн байдлыг сайжруулах зорилготой блокчейн болон хиймэл оюун ухааны харилцан хамтын ажиллагаанд оршдог. Орчин үеийн стартапууд болон томоохон корпорациудын дэмждэг эдгээр хоёр технологийн хамтын ажиллагаа нь технологийн ертөнцөд хувьсгал хийх боломжтой.