Энэ зааварт бид BOOSTER 4.0 сангийн сплитингийн үйл явцын зааврыг харуулна.

1-р алхам: BOOSTER 4.0 сплит царцаах

Одоо бид BOOSTER 4.0 сан дахь сплитингийн үйл явцыг бүхэлд нь харуулна. Сплитингийг эхлүүлэхийн өмнөх эхний алхам бол BOOSTER 4.0 сплитийг царцаах юм. 

Ингээд аппаа шинэчилсэн, үлдэгдэлдээ ULTIMA зоостой эсэхээ шалгаад хэтэвчээ нээнэ үү. Хэтэвчиндээ BOOST4 токеныг сонгоно уу:

Таны үлдэгдэл, гүйлгээний түүхийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй дэлгэц нээгдэнэ. 

Сплитингт оролцохын тулд эхлээд BOOST4 токеноо царцаах шаардлагатай. 

Царцаах үйл явцыг эхлүүлэхийн өмнө BOOST4 токеныг царцаах эсвэл царцаалтаас гаргах аливаа үйлдэл нь хэтэвчний сплитингээс шагнал хүлээх хугацааг тэглэдэг гэсэн нэг чухал дүрмийг анхаарна уу.

Шагнал хүлээх хугацаа 24 цаг байдаг. Жишээлбэл, та 20 цагийн өмнө шагнал авсан ба дараагийн шагналыг авахад 4 цаг үлдсэн бол BOOST4 токеныг царцаах эсвэл царцаалтаас гаргах тохиолдолд шагнал хүлээх хугацааг 24 цаг болгож шинэчилнэ. Тиймээс бид эхлээд шагнал авах хүсэлтээ гаргаж, дараа нь токеноо царцаахыг зөвлөж байна. 

Ингээд одоо BOOSTER 4.0 санд сплитинг хийхэд бэлтгэх үйл явцыг эхлүүлцгээе. Царцаах дүрс тэмдгийг товшино уу:

Нээгдсэн дэлгэц дээр та царцаах боломжтой үлдэгдэл (Available Balance), царцаасан токены нийт тоогоо (Total Frozen Balance) харна.

Царцаах дүрс тэмдгийг товшино уу:

Токен царцаахын тулд "Царцаах" товчийг товшино уу. Нээгдсэн дараагийн дэлгэц дээр танд царцаах токены тоогоо оруулахыг санал болгоно. Хүссэн дүнгээ оруулаад "Баталгаажуулах" товчийг товшино уу:

Дараа нь та царцаах дүнг шалгаж, "Царцаах" товчийг товшиж үйлдлээ баталгаажуулах хэрэгтэй:

Цаашлаад үйлдлээ ПИН кодоор баталгаажуулах хэрэгтэй:

Та бүх зүйлийг зөв хийвэл баяр хүргэсэн дэлгэцийг харах бөгөөд энэ нь токеныг амжилттай царцаасан гэсэн үг юм.

2-р алхам: Царцаасан токеныхоо төлөө шагнал хүсэх

Одоо шагнал авах хүсэлт хэрхэн гаргах талаар ярилцацгаая.

BOOST4 руу очоод "Сплитинг" товчийг товшино уу. Энэ нь таны үлдэгдлийн яг доор байрладаг.

Сплитинг нь хангалттай хэмжээний блокчейний нөөц эсвэл үлдэгдэлдээ ULTIMA зоостой байхыг шаарддаг болохйг анхаарна уу: энэ нь сплит гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай. Танд хангалттай хэмжээний ULTIMA зоос байхгүй бол үлдэгдлээ цэнэглэхийг санал болгоно.

Үлдэгдэл дэх нөөц эсвэл зоос хангалттай бол сплитингийн одоогийн төлөвийн тухай мэдээлэл бүхий цонх нээгдэнэ.

Дараах мэдээлэл нээгдсэн дэлгэц дээр гарч ирнэ:

MY FROZEN BOOST4: таны үлдэгдэл дэх царцаасан BOOST4 токены тоо; 

TOTAL FROZEN BOOST4: блокчейн дээр царцаасан BOOST4 токены нийт тоо; 

DAILY REWARD: BOOST4 токен царцаасан хэрэглэгчдийн дунд тараадаг ULTIMA токены өдөр тутмын тоо; 

POOL SUPPLY: сан дахь ULTIMA токены хэмжээ; 

Current block: блокчейн дэх одоогийн блокийг харуулна; 

Final block: одоогийн халвингийн үеийн сүүлийг блокийг харуулна; 

MY ESTIMATED REWARD: сплитингт оролцож болох бүх сплитийн төлөөх шагналын баримжаалсан хэмжээ.

Та токеноо 24 цагаас бага хугацааны өмнө царцаасан бол шагнал авах хүсэлт гаргах боломжгүй болохыг анхаарна уу.

Одоо сангаас шагнал авах хүсэлт гаргахын тулд "Шагнал хүсэх" товчийг товшино уу. Баталгаажуулах дэлгэц нээгдэнэ. 

Та ULTIMA Defender ашигладаг бол шагнал хүсэхийн тулд ухаалаг утсандаа картаа хүргэх шаардлагатайг анхаарна уу.

Бүтээгдэхүүний ашиглалтын нөхцөлийг зөвшөөрч буйгаа баталгаажуулах нүдийг тэмдэглээд "Баталгаажуулах" товчийг товшино уу.

Бэлэн боллоо! Та шагнал авах хүсэлт амжилттай гаргалаа: 

OK товчийг товших л үлдлээ. ULTIMA токены дэлгэц нээгдэнэ: та тэндээс шагналаа харах боломжтой!

Сплитингт оролцож, өдөр бүр шагнал хүсэхээ мартуузай!

Токен царцаалтаас гаргах (Unfreezing)

Токен царцаалтаас гаргахын тулд царцаах цэс рүү буцна уу. Дэлгэцийн доод хэсэгт "Царцаалтаас гаргах" товчийг товшино уу.

Нээгдсэн дэлгэц дээр царцаалтаас гаргахыг хүссэн дүнгээ оруулаад "Баталгаажуулах" дээр товшино уу:

Дараагийн дэлгэц дээр дүнг шалгаад "Царцаалтаас гаргах" товчийг товшиж царцаалтаас гаргахаа баталгаажуулна уу: 

Үйлдлээ ПИН кодоор баталгаажуулна уу. Дараа нь та бүхнийг амжилттай болсныг мэдэгдэх дэлгэцийг харна:

Танд BOOSTER 4.0 сан дээр амжилттай ажиллаж, өндөр ашиг олохыг хүсэн ерөөе!

Танд асуух зүйл гарвал дэмжлэгтэй холбоо бариарай, бид танд дуртайяа туслах болно.

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: