Сплитинг гэдэг нь хэтэвчиндээ токен царцааж, үүний төлөө хөрвөх чадварын сангаас өдөр тутмын урамшуулал хүртэх үйл явц юм. Энэ заавраар бид BOOST3 токены сплитинг хийх үйл явцыг та бүхэнд харуулна.

1-р алхам. BOOSTER SPLIT 3.0 токен царцаах

Сплитинг эхлүүлэхийн өмнөх анхны алхам нь BOOSTER SPLIT 3.0 токеныг царцаах байдаг. Хэтэвчиндээ BOOSTER SPLIT 3.0 (BOOST3) токеныг сонгоно уу:

Таны дансны тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий дэлгэц ба гүйлгээний түүх нээгдэнэ.

Сплитингд оролцохын тулд эхлээд BOOST3 токеныг царцаах шаардлагатай.

Одоо BOOST3 токены сплитинг хийхэд бэлдэх үйл явцыг эхлүүлцгээе. Царцаах тэмдэг дээр товшино уу:

Нээгдсэн дэлгэцэнд таны царцаах боломжтой данс ба таны хэтэвчинд царцаасан нийт токены тоо харагдана: 

Токеныг царцаахын тулд “Царцаах” товчлуур дээр товшино уу. Дараагийн нээгдсэн дэлгэцэнд царцаах токены тоог оруулахыг танд санал болгоно. Хүссэн дүнгээ оруулаад, “Баталгаажуулах” товчлуур дээр товшино уу:

Дараа нь та царцаах дүнг шалгаад, “Царцаах” товчлуур дээр товшиж үйлдлээ баталгаажуулах хэрэгтэй:

Дараа нь үйлдлээ ПИН кодоор баталгаажуулах хэрэгтэй:

Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол дэлгэцэнд баяр хүргэсэн мэдэгдэл гарах бөгөөд энэ нь токеныг амжилттай царцаасан гэсэн үг юм: 

2-р алхам. Царцаасан токены төлөө урамшуулал авах хүсэлт гаргах

Одоо урамшуулал авах хүсэлт яаж гаргах талаар ярьцгаая.

BOOST3 токеныг сонгоод, “Сплитинг” товчлуур дээр товшино уу – энэ нь таны дансны доор байрладаг:

Сплитинг хийхийн тулд дансанд SMART коин ба ULTIMA коин байх шаардлагатайг анхаарна уу – эдгээр нь сплит гэрээний гүйцэтгэлийн төлбөр хийхэд хэрэгтэй байдаг. Хэрэв танд хангалттай хэмжээний коин байхгүй бол танд дансаа цэнэглэхийг санал болгоно:

Дансанд хангалттай хэмжээний коин байгаа бол сплитингийн тухайн үеийн төлөвийн мэдээлэлтэй цонх нээгдэнэ.

Нээгдсэн дэлгэцэнд танд дараах мэдээлэл харагдана:

“Миний царцаасан BOOSTER SPLITS 3.0” — таны дансанд царцаасан BOOST3 токены хэмжээ;

“Нийт царцаасан BOOSTER SPLITS 3.0” — блокчейн дэх нийт царцаасан BOOST3 токены хэмжээ;

Өдрийн урамшуулал — BOOST3 токеныг царцаасан хэрэглэгчдийн дунд хуваарилагдах ULTIMA токены өдөр тутмын хэмжээ;

“Одоогийн блок” — блокчейн дэх тухайн үеийн блокийг харуулна;

“Сүүлийн блок” — тухайн халвингийн үеийн сүүлийн блокийг харуулна;

“Хүлээгдэж буй урамшуулал” — сплитингд оролцох боломжтой бүх сплитийн төлөө олгох урамшууллын барагцаалсан хэмжээ.

Царцааснаас хойш 24 цагийн дараа анхны урамшуулал авах хүсэлтээ гаргах боломжтойг анхаарна уу.

Тус хугацааг өнгөрсний дараа сангаас урамшуулал авах хүсэлт гаргахын тулд “Урамшуулал авах” товчлуур дээр товшино уу:

Баталгаажуулах дэлгэц нээгдэнэ.

Хэрэв та ULTIMA Defender-ийг ашигладаг бол урамшуулал авах хүсэлт

гаргахын тулд та картыг гар утсандаа ойртуулах хэрэгтэй болохыг анхаарна уу.

Нээгдсэн дэлгэцэнд шалгах тэмдгийг чагталж бүтээгдэхүүний үйл ажиллагааны нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд, “Баталгаажуулах” товчлуур дээр товших хэрэгтэй.

Боллоо! Та урамшуулал авах хүсэлтийг амжилттай гаргалаа:

ОК товчлуур дээр товшиход ULTIMA токены дэлгэц нээгдэх бөгөөд тэндээс та урамшууллаа харах боломжтой!

Чухал дүрэм: царцаалтыг эхлүүлэхийн өмнө BOOST3 токеныг царцаах эсвэл царцаалтаас гаргах аливаа үйлдэл нь хэтэвчинд сплитингийн урамшуулал хүлээх хугацааг тэглэдэг гэдгийг анхаарна уу.

Урамшуулал хүлээх хугацаа 24 цаг байдаг. Жишээлбэл, хэрэв та 20 цагийн өмнө урамшуулал хүртээд, дараагийн урамшуулал хүртэхэд 4 цагийн хугацаа үлдсэн байхад та BOOST3-ийг царцаах эсвэл царцаалтаас гаргах тохиолдолд урамшуулал хүлээх хугацаа тэглэгдэж, буцаад 24 цаг болно. Тиймээс эхлээд урамшуулал авах хүсэлтээ гаргаад, дараа нь токеноо царцаахыг зөвлөж байна.

Сплитингд оролцож, өдөр бүр урамшуулал авах хүсэлт гаргахаа бүү мартаарай!

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: