Энэ зааварт бид PREMIUM сангаас ULTIMA токеноор хэрхэн шагнал авах, PREMIUM сангийн сплитингийн үйл явц хэрхэн явагддаг болохыг танл харуулна.

Хяналтын самбараас PREMIUM SPLIT токеныг гаргаж авах

DeFi-U бүтээгдэхүүнээр PREMIUM сангаас ULTIMA токеноор шагнал авахын тулд SMART Wallet апп дээрх хэтэвч рүүгээ PREMIUM SPLIT токеныг гаргаж авах хэрэгтэй. SPLIT токеноор гүйлгээ хийхийн тулд хэтэвчээ хамгийн сүүлийн хувилбар луу ньб шинэчлэхээ бүү мартаарай. Идэвхжүүлэхийн тулд хэтэвч рүүгээ 1 SMART шилжүүлэхэд л хангалттай. Токеныг гаргаж авахын тулд холбосон хоёр хүчин зүйлийн баталгаажуулалт шаардлагатайг анхаарна уу.

Ингээд SPLIT токеныг гаргаж авахын тулд DeFi-U сайт дээр хяналтын самбарыг нээгээд баруун дээд булангаас PREMIUM SPLIT токеныг сонгоно уу:

Хамгийн зүүн дээд талд та Payout товчлууртай My PREMIUM SPLIT боломжит үлдэгдлээ харна. Энэ товчлуурыг товшино уу

Мөнгө гаргаж авах тулд дансны үлдэгдлийг сонгох шаардлагатай цонх нээгдэнэ. Available PREMIUM SPLIT үлдэгдлийг сонгоод Next Step дээр товшино уу:

Нээгдсэн цонхонд та PREMIUM SPLIT хэтэвчнийхээ хаягийг Wallet address баганад оруулах шаардлагатай (хаягийг Smart Wallet дээрээс хуулж болно)

Хуулсан хаягаа буулгаж, хаягийн хажуугийн баганад гаргаж авах PREMIUM SPLIT токены тоог зааж, Transfer товчлуурыг товшино уу:

Хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтын кодыг оруулах хэрэгтэй цонх нээгдэнэ. Google Authenticator аппыг нээж, тохирох талбарт тухайн кодыг оруулна уу.

Та бүгдийг зөв хийсэн бол токеныг гаргах авах хүсэлт үүсгэсэн гэсэн мессежийг харна. Удалгүй токен таны заасан хэтэвчинд орно.

Пейаутын түүхийг та Payouts — History хэсгээс олно:

PREMIUM сан дахь сплитинг

1-р алхам: PREMIUM сплит царцаах

Хэтэвчнээсээ PREMIUM SPLIT токеныг сонгоно уу:

Сплитингт оролцохын тулд та эхлээд PREMIUM SPLIT токен царцаах шаардлагатай.

Нэг чухал дүрэмд таны анхаарлыг хандуулъя: PREMIUM SPLIT токен царцаах эсвэл царцаалтаас гаргах дурын үйлдэл насыг нь тэглэдэг. 

Жишээлбэл, та шагналаа 20 цагийн өмнө хүлээн авсан бөгөөд дараагийнхыг авахад 4 цаг үлдсэн байхад PREMIUM SPLIT токеныг царцаах эсвэл царцаалтаас гаргах тохиолдолд шагнал хүлээх хугацааг тэглэж, 24 цаг болгоно. Тиймээс бид эхлээд шагналаа авах хүсэлт гаргаж, дараа нь токен царцаахыг зөвлөж байна.

Ингээд одоо PREMIUM сангийн сплитингт бэлтгэх үйл явц руу шилжицгээе. Царцаах дүрс тэмдгийг товшино уу:

Нээгдсэн дэлгэц дээр та царцаах боломжтой үлдэгдэл (Available Balance) болон царцаасан токены нийт тоог харна (Total Frozen Balance):

Токен царцаахын тулд Freeze товчлуурыг товшино уу. Нээгдсэн дараагийн дэлгэц дээр танд царцаах токены тоогоо оруулахыг санал болгоно.

ПИН кодыг зөв оруулсны дараа та царцаахыг баталгаажуулах дэлгэцийг харна:

Токен царцаалтаас гаргах (Unfreezing)

Токеныг царцаалтаас гаргахын тулд царцаах цэс рүү буцна уу. Дэлгэцийн доод хэсэгт Unfreeze товчлуурыг товшино уу.

Нээгдсэн дэлгэц дээр царцаалтаас гаргахыг хүссэн дүнгээ оруулаад Confirm дээр товшино уу:

Дараагийн дэлгэц дээр дүнг шалгаад Unfreeze товчлуурыг товшин царцаалтаас гаргахыг баталгаажуулна уу:

Үйлдлийг пин кодоор баталгаажуулна уу. Дараа нь та бүх зүйл амжилттай болсныг мэдэгдэх дэлгэцийг харна:

2-р алхам: Токен царцаасныхаа төлөө шагнал авах хүсэлт гаргах

Одоо шагналаа авах хүсэлт хэрхэн гаргах талаар ярилцъя

PREMIUM SPLIT хэсэгт очиж, Splitting товчлуурыг товшино уу: энэ нь таны дансны үлдэгдлийн доор байрладаг:

Сплитинг нь дансны үлдэгдэлд SMART зоос байхыг шаарддаг болохыг шууд анхааруулъя: энэ нь сплит гэрээний гүйцэтгэлийн төлбөр хийхэд шаардлагатай. Танд хангалттай SMART зоос байхгүй бол танд дансаа цэнэглэхийг санал болгоно:

Дансанд тань хангалттай тооны зоос байвал сплитингийн тухайн үеийн төлөвийн мэдээлэлтэй цонх нээгдэнэ.

Нээгдсэн дэлгэц дээр та дараах мэдээллийг харах боломжтой:

MY PREMIUM SPLITS: таны үлдэгдэлд царцаасан PREMIUM SPLIT токены тоо;

TOTAL PREMIUM SPLITS: блокчейнд царцаасан нийт PREMIUM SPLIT токены тоо; 

DAILY REWARD: PREMIUM SPLIT токеныг царцаасан эзэмшигчдийн дунд хуваарилах Ultima токены өдөр тутмын тоо;

POOL SUPPLY: сан дахь ULTIMA токены тоо;

Current block: блокчейн дэх тухайн үеийн блокийг харуулна; 

Final block: тухайн халвинг үеийн сүүлийн блокийг харуулна;

MY ESTIMATED REWARD: сплитингт оролцох боломжтой бүх сплитийн төлөө олгох шагналын барагцаалсан хэмжээ.

Та 24 цагаас бага хугацааны өмнө токен царцаасан бол шагнал хүсэх боломжгүйг анхаарна уу.

Одоо блокчейнээс шагнал авах хүсэлт гаргахын тулд Claim Reward товчлуурыг товшино уу:

Баталгаажуулах дэлгэц нээгдэнэ. 

Та SMART Defender ашигладаг бол шагналаа авах хүсэлт гаргахын тулд картыг ухаалаг утсандаа хүргэх шаардлагатай болохыг анхаарна уу. 

Бүтээгдэхүүнийг ашиглах нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйг тань баталгаажуулах нүхийг тэмдэглэж, Confirm товчлуурыг товшино уу.

Болчихлоо! Та шагналаа авах хүсэлт амжилттай гаргалаа: 

Одоо ОК товчлуурыг товших үлдлээ, ингээд ULTIMA токены дэлгэц нээгдэнэ, тэндээс та шагналаа харах боломжтой!

Cплитингт оролцож, шагналаа авах хүсэлт өдөр тутам гаргахаа бүү мартаарай! 

Танд асуух зүйл гарвал тусламжийн албанд хандана уу, бид танд дуртайяа туслах болно.

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: