Бид танд Smart сүлжээн дэх анхны бөгөөд цорын ганц хэтэвч болох SMART WALLET-ийг танилцуулж байна. Энэ бол орчин үеийн хялбар бөгөөд найдвартай криптовалютын хэтэвч бөгөөд та өөр өөр криптовалютыг нэг дор хадгалах, хялбархан удирдах боломжтой.
Smart Wallet-ийн гол давуу тал бол нэг апп дээр хязгааргүй тооны хэтэвч үүсгэх боломж юм. Цаашлаад хэдэн арван хэтэвч суулгах шаардлагагүй болсон: алдартай бүх криптовалют Smart Wallet-д бий.
Хөгжүүлэгчид хэтэвчний хэрэглэгчдийн аюулгүй байдал, нэрийн нууцлалд онцгой анхаарал хандуулсан юм: хувийн түлхүүрийг шифрлэсэн бөгөөд зөвхөн таны ухаалаг утсан дээр хадгалдаг.
Энэ нийтлэл дээр бид SMART WALLET-ийн интерфейс болон ажиллагааг танилцуулна. Аппын үндсэн цэс нь дэлгэцийн доод хэсэгт байрлана. Цэс нь гурван заалттай бөгөөд тэдгээрийг зүүнээс баруун тийш жагсаан харуулав:
- Хэтэвч
- QR код
- Тохиргоо
Цэсийн заалт бүрийг авч үзье.
Үндсэн дэлгэцийн тойм
Үндсэн дэлгэц дээр таны хэтэвчний виджет долларын нийт үлдэгдэлтэй байна.
Тус виджетийн дор энэ хэтэвчин дэх криптовалютуудын карт байх бөгөөд тэнд мөн үлдэгдлийг харуулна:
Өөрт буй хэтэвчиндээ шинэ криптовалют нэмэхийн тулд үндсэн виджет дээрх Add Asset гэдгийг товшино уу. Одоо буй криптовалютуудыг агуулсан цонх нээгдэнэ*.
Криптовалют авах, илгээхийн тулд хэтэвчний карт дээр товшино уу.
Та хэтэвчиндээ криптовалют хүлээн авахыг хүсвэл Receive товчлуурыг товшино уу. Энэ нь дэлгэцийн агшныг дарж, гүйлгээ авах гэж буй хүндээ илгээж болох QR кодыг болон мөн хуулбарлах дүрс дээр товшин хуулж болох хаягийг нээнэ:
Криптовалют илгээхийн тулд Send товчлуурыг товшино уу. Нээгдсэн цонхонд та илгээх дүнг, мөн хаягийг оруулах шаардлагатай. Та мөн QR кодыг уншуулж криптовалют илгээх боломжтой.
Та хүссэн үедээ хэтэвчиндээ өвөрмөц нэр өгч, нэрийг нь өөрчилж болно. Мөн хэтэвчүүдийнхээ харагдах дарааллыг өөрчилж болно. Бид "Тохиргоо" хэсэгт хэтэвч нэмэх тухай дэлгэрэнгүй тайлбарлах болно. Эхний хэтэвчээ үүсгэх зааврыг энэ холбоосоор олох боломжтой.
QR код
Цэсийн хоёр дахь заалт нь QR код юм. Үүнийг ашиглан та камераа QR код руу чиглүүлээд л гүйлгээг хялбар бөгөөд хурдан илгээх боломжтой.
“Тохиргоо” хэсэг
Smart Wallet аппын сүүлийн хэсэг нь тохиргоо юм.
Тохиргооны хамгийн чухал хэсэг нь My Wallets юм. Эндээс л та шинэ хэтэвч нэмэх боломжтой юм.
Шинэ хэтэвч нэмэхийн тулд +ADD WALLET товчлуурыг товшино уу. Restore Wallet дээр товшин хэдийн буй хэтэвчээ импортлох, мөн Create new wallet дээр товшин өвөрмөц шинэ хэтэвч үүсгэх боломжтой цонх нээгдэнэ.
PIN-code хэсгээс та ПИН код тохируулж өгөх эсвэл унтраах, харин Change PIN хэсгээс түүнийг өөрчлөх боломжтой:
Аюулгүй байдлын нэмэлт хамгаалалт болгож FaceID/TouchID хэсгээс нүүр уншиж эсвэл хурууны хээ ашиглаж баталгаажуулалтыг асааж болно.ъ
Transaction confirmation хэсэгт та гүйлгээний баталгаажуулалтыг тохируулах боломжтой.
Dark mode хэсгээс та аппын цайвар болон бараан загварын хооронд шилжих боломжтой.
Яг одоо SMART WALLET-тай танилцаж эхлээрэй. Android 8+ хувилбарт зориулсан APK хувилбарыг Android дээрээс татаж авах хэдийн боломжтой: smartwallet.com
* Одоогийн байдлаар ULTIMA болон SMART-ийг нэмэх боломжтой бөгөөд хэтэвч хөгжихийн хэрээр шинэ токен, зоосыг аажмаар нэмэх болно.