Энэ заавраар бид Ultima Chain блокчейн дээрх Premium санд сплитинг хийх үйл явцыг харуулна.
1-р алхам: PREMIUM сплит царцаах
Одоо бид та бүхэнд Premium санд сплитинг хийх нийт үйл явцыг харуулна. Сплитинг хийхийн өмнөх эхний алхам бол PREMIUM сплитийн царцаалт юм.
Таны апп шинэчлэгдсэн байгаа эсэхийг, мөн таны дансанд ULTIMA коин байгаа эсэхийг шалгаад, хэтэвчээ нээнэ үү. Хэтэвчиндээ PREMIUM SPLIT токеныг сонгоно уу:
Таны данс болон гүйлгээний түүхийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий дэлгэц нээгдэнэ.
Сплитингд оролцохын тулд эхлээд PREMIUM SPLIT токеныг царцаах хэрэгтэй.
Царцаалтыг эхлүүлэхийн өмнө та бүхэнд чухал дүрмийг анхааруулж байна: PREMIUM SPLIT токеныг царцаах эсвэл царцаалтаас гаргах аливаа үйлдэл нь хэтэвчинд сплитингийн урамшуулал хүлээх хугацааг тэглэдэг гэдгийг анхаарна уу.
Урамшуулал хүлээх хугацаа 24 цаг байдаг. Жишээлбэл, хэрэв та 20 цагийн өмнө урамшуулал хүртээд, дараагийн урамшуулал хүртэхэд 4 цагийн хугацаа үлдсэн байхад та PREMIUM SPLIT-ийг царцаах эсвэл царцаалтаас гаргах тохиолдолд урамшуулал хүлээх хугацаа тэглэгдэж, буцаад 24 цаг болно. Тиймээс эхлээд урамшуулал авах хүсэлтээ гаргаад, дараа нь токеноо царцаахыг зөвлөж байна.
Одоо Premium санд сплитинг хийхэд бэлдэх үйл явцыг эхлүүлцгээе. Царцаах тэмдэгдээр товшино уу:
Нээгдсэн дэлгэцэнд таны царцаах боломжтой данс баланс (Available Balance) ба нийт царцаасан токены тоо (Total Frozen Balance) харагдана. Царцаах тэмдэг дээр товшино уу:
Нээгдсэн дэлгэцэнд таны царцаах боломжтой данс баланс (Available Balance) ба нийт царцаасан токены тоо (Total Frozen Balance) харагдана.
Токеныг царцаахын тулд “Царцаах” товчлуур дээр товшино уу. Дараагийн нээгдсэн дэлгэцэнд танд царцаах токены хэмжээг оруулахыг санал болгоно. Хүссэн дүнгээ оруулаад, “Баталгаажуулах” товчлуур дээр товшино уу:
Дараа нь та царцаах дүнгээ шалгаад, “Царцаах” товчлуур дээр товшин үйлдлээ баталгаажуулах хэрэгтэй:
Дараа нь үйлдлээ ПИН кодоор баталгаажуулах хэрэгтэй:
Хэрэв та бүх зүйлийг зөв хийсэн бол дэлгэцэнд баяр хүргэсэн мэдэгдэл гарах бөгөөд энэ нь токеныг амжилттай царцаасан гэсэн үг юм:
2-р алхам. царцаасан токены төлөө урамшуулал авах хүсэлт гаргах
Одоо урамшуулал авах хүсэлт хэрхэн гаргах талаар ярьцгаая.
PREMIUM SPLIT руу очоод, “Сплитинг” товчлуур дээр товшино уу – энэ нь таны дансны доор байрладаг:
Сплитинг хийхийн тулд дансанд хангалттай хэмжээний блокчейний нөөц эсвэл ULTIMA коин байх шаардлагатайг шууд анхааруулж байна – эдгээр нь сплит гэрээний гүйцэтгэлийн төлбөр хийхэд хэрэгтэй байдаг. Хэрэв танд хангалттай хэмжээний ULTIMA коин байхгүй бол танд дансаа цэнэглэхийг санал болгоно.
Дансанд хангалттай хэмжээний нөөц эсвэл коин байгаа бол сплитингийн тухайн үеийн төлөвийн мэдээлэлтэй цонх нээгдэнэ.
Нээгдсэн дэлгэцэнд танд дараах мэдээлэл харагдана:
MY FROZEN PREMIUM SPLITS — таны дансанд царцаасан PREMIUM SPLIT токены хэмжээ;
TOTAL FROZEN PREMIUM SPLITS — блокчейн дэх нийт царцаасан PREMIUM SPLIT токены хэмжээ;
DAILY REWARD — PREMIUM SPLIT токеныг царцаасан хэрэглэгчдийн дунд хуваарилагдах ULTIMA токены өдөр тутмын хэмжээ;
POOL SUPPLY — санд байгаа ULTIMA-ийн хэмжээ;
Current block — блокчейн дэх тухайн үеийн блокийг харуулна;
Final block — тухайн халвингийн үеийн сүүлийн блокийг харуулна;
MY ESTIMATED REWARD — сплитингд оролцох боломжтой бүх сплитийн төлөө олгох урамшууллын барагцаалсан хэмжээ.
Хэрэв та токеныг 24 цагаас бага хугацааны өмнө царцаасан бол та урамшуулал авах хүсэлт гаргах боломжгүйг анхаарна уу.
Одоо сангаас урамшуулал авах хүсэлт гаргахын тулд “Урамшуулал авах хүсэлт гаргах” товчлуур дээр товшино уу. Баталгаажуулах дэлгэц нээгдэнэ.
Хэрэв та ULTIMA Defender-ийг ашигладаг бол урамшуулал авах хүсэлт гаргахын тулд та картыг гар утсандаа ойртуулах хэрэгтэй болохыг анхаарна уу.
Шалгах тэмдгийг чагталж бүтээгдэхүүний ашиглалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд, “Баталгаажуулах” товчлуур дээр товшино уу.
Боллоо! Та урамшуулал авах хүсэлтийг амжилттай гаргалаа:
ОК товчлуур дээр товшиход ULTIMA токены дэлгэц нээгдэх бөгөөд тэндээс та урамшууллаа харах боломжтой!
Сплитингд оролцож, өдөр бүр урамшуулал авах хүсэлт гаргахаа бүү мартаарай!
Токен царцаалтаас гаргах (Unfreezing)
Токен царцаалтаас гаргахын тулд царцаах цэс рүү буцаж очно уу. Дэлгэцийн доод хэсэгт “Царцаалтаас гаргах” товчлуур дээр товшино уу.
Нээгдсэн дэлгэцэнд царцаалтаас гаргах хүсэлтэй дүнгээ оруулаад, “Баталгаажуулах” дээр товшино уу:
Дараагийн дэлгэцэнд дүнгээ шалгаад, “Царцаалтаас гаргах” товчлуур дээр товшин царцаалтаас гаргахыг баталгаажуулна уу:
Үйлдлээ ПИН кодоор баталгаажуулна уу. Үүний дараа бүх зүйл амжилттай болсон тухай мэдэгдэл дэлгэцэнд харагдана:
Premium сантай амжилттай ажиллаж, өндөр ашиг олохыг хүсэн ерөөе!
Хэрэв танд асуух зүйл гарвал дэмжлэгийн албанд хандаарай, бид танд дуртайяа туслах болно.