Энэ зааварт бид танд VIP сангийн сплитингийн үйл явцыг бүхэлд нь харуулна.
SPLIT токентой ажиллахын тулд хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол SMART Wallet аппын хамгийн сүүлийн хувилбартай эсэхээ шалгах юм, үгүй бол аппаа шинэчилнэ үү. Үүний тулд аппын дэлгүүрт очиж, хайлтын мөрд SMART Wallet гэж бичээд “Шинэчлэх” товчлуурыг товшино уу.
Сантай ажиллах эхлэхийн өмнө хэд хэдэн зүйлийн талаар та бүхэнд анхааруулах хүсэлтэй байна.
- VIP SPLIT токеныг царцаах эсвэл царцаалтаас аливаа үйлдэл нь төлбөр хийсэн хэтэвчинд өмнө нь царцаасан VIP SPLIT токены хүлээх хугацааг тэглэдэг. Хүлээх хугацаа нь 24 цаг байдаг. Жишээлбэл, хэрэв та 20 цагийн өмнө урамшуулал хүртээд, дараагийн урамшуулал хүртэхэд 4 цагийн хугацаа үлдсэн байхад та BSP 2.0-г царцаах эсвэл царцаалтаас гаргах тохиолдолд урамшуулал хүлээх хугацаа тэглэгдэж, буцаад 24 цаг болно.
- Өмнөх дүрмийн дагуу дараах чухал дүрэм үйлчилнэ: токеныг царцаахаас өмнө урамшуулал авах хүсэлтээ гаргаарай.
Урамшуулал хүртэхийн тулд хэтэвч тань идэвхжсэн байх ёстойг мөн анхаарна уу. Идэвхжүүлэхийн тулд дансны үлдэгдэлдээ SMART зоостой байх ёстой. Идэвхжүүлэхэд нэг зоос байхад л хангалттай, гэхдээ амжилттай сплитинг хийхийн тулд сплит гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай SMART зоосны хангалттай нөөцтэй байхыг зөвлөе.
Ингээд аппаа шинэчилсэн, мөн дансандаа SMART зоостой болохоо шалгаад хэтэвчээ нээнэ үү.
Энэ зааварт бид VIP сангийн сплитингийн тухай ярих тул та VIP SPLIT токеныг сонгох хэрэгтэй:
Таны үлдэгдэл, гүйлгээний түүхийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий дэлгэц нээгдэнэ.
Сплитингт оролцохын тулд та эхлээд SPLIT токен царцаах шаардлагатай. Царцаах үйл явцыг эхлүүлэхийн өмнө нэг чухал дүрэмд таны анхаарлыг хандуулъя: VIP SPLIT токен царцаах эсвэл царцаалтаас гаргах дурын үйлдэл нь 24 цаг болох сплитингийн шагнал хүлээх хугацааг тэглэдэг. Жишээлбэл, та шагналаа 20 цагийн өмнө хүлээн авсан бөгөөд дараагийнхыг авахад 4 цаг үлдсэн байхад VIP SPLIT токеныг царцаах эсвэл царцаалтаас гаргах тохиолдолд шагнал хүлээх хугацааг тэглэж, 24 цаг болгоно.
Ингээд одоо VIP сангийн сплитингт бэлтгэх үйл явц руу шилжицгээе. Царцаах дүрс тэмдгийг товшино уу:
Нээгдсэн дэлгэц дээр та царцаах боломжтой үлдэгдэл (Available Balance) болон царцаасан токены нийт тоог харна (Total Frozen Balance):
Токен царцаахын тулд Freeze товчлуурыг товшино уу. Нээгдсэн дараагийн дэлгэц дээр танд царцаах токены тоогоо оруулахыг санал болгоно. Хүссэн дүнгээ оруулаад Confirm товчлуурыг товшино уу:
Дараа нь та царцаах дүнг шалгаад Freeze товчлуурыг товшин үйлдлийг баталгаажуулах хэрэгтэй:
Дараа нь та үйлдлийг пин кодоор баталгаажуулах хэрэгтэй болно:
Та бүх зүйлийг зөв хийсэн бол баяр хүргэсэн дэлгэц гарч ирэх бөгөөд энэ нь токеныг амжилттай царцаасан гэсэн үг юм:
Токен царцаалтаас гаргах (Unfreezing)
Токеныг царцаалтаас гаргахын тулд царцаах цэс рүү буцна уу. Дэлгэцийн доод хэсэгт Unfreeze товчлуурыг товшино уу.
Нээгдсэн дэлгэц дээр царцаалтаас гаргахыг хүссэн дүнгээ оруулаад Unfreeze дээр товшино уу:
Дараагийн дэлгэц дээр дүнг шалгаад Unfreeze товчлуурыг товшин царцаалтаас гаргахыг баталгаажуулна уу:
Үйлдлийг пин кодоор баталгаажуулна уу. Дараа нь та бүх зүйл амжилттай болсныг мэдэгдэх дэлгэцийг харна:
Одоо шагналаа авах хүсэлт хэрхэн гаргах талаар ярилцъя.
VIP SPLIT хэсэгт очиж, Splitting товчлуурыг товшино уу: энэ нь таны дансны үлдэгдлийн доор байрладаг:
Сплитинг нь дансны үлдэгдэлд SMART зоос байхыг шаарддаг болохыг шууд анхааруулъя: энэ нь сплит гэрээний гүйцэтгэлийн төлбөр хийхэд шаардлагатай. Танд хангалттай SMART зоос байхгүй бол танд дансаа цэнэглэхийг санал болгоно:
Дансанд тань хангалттай тооны зоос байвал сплитингийн тухайн үеийн төлөвийн мэдээлэлтэй цонх нээгдэнэ.
Нээгдсэн дэлгэц дээр та дараах мэдээллийг харах боломжтой:
MY FROZEN SPLITS: таны үлдэгдэлд царцаасан SPLIT токены тоо;
TOTAL FROZEN SPLITS: блокчейнд царцаасан нийт SPLIT токены тоо;
DAILY REWARD: SPLIT токеныг царцаасан эзэмшигчдийн дунд хуваарилах Ultima токены өдөр тутмын тоо;
POOL SUPPLY: сан дахь ULTIMA токены тоо;
Current block: блокчейн дэх тухайн үеийн блокийг харуулна;
Final block: тухайн халвинг үеийн сүүлийн блокийг харуулна;
MY ESTIMATED REWARD: сплитингт оролцох боломжтой бүх сплитийн төлөө олгох шагналын барагцаалсан хэмжээ.
Та 24 цагаас бага хугацааны өмнө токен царцаасан бол шагнал хүсэх боломжгүйг анхаарна уу.
Аль токен нь сплитингт бэлэн болсныг мэдэхийн тулд MY FROZEN SPLITS дээр товшиж SPLIT Details хэсэгт очно уу. Та аль токен нь шагнал хүртэхэд бэлэн, аль нь бэлэн биш болохыг харна.
Мэдээж та шагнал авах хүсэлт гаргаж болно, гэхдээ үүнийг зөвхөн 24 цагаас дээш хугацаатай SPLIT токены хувьд олгоно. Үүний зэрэгцээ шагнал авах хүсэлтийн дараа бүх сплит токены насыг тэглэнэ.
Бүх токен бэлэн эсэхийг шалгаад дэлгэцийн зүүн дээд хэсэгт байрлах сумыг товшиж, Splitting хэсэг рүү буцаад блокчейнээс шагнал авах хүсэлт гаргахын тулд Claim Reward товчлуурыг товшино уу:
Баталгаажуулах дэлгэц нээгдэнэ.
Та SMART Defender ашигладаг бол шагналаа авах хүсэлт гаргахын тулд картыг ухаалаг утсандаа хүргэх шаардлагатай болохыг анхаарна уу.
Мөн сплитингийн төлөө SMART зоосоор шимтгэл төлдөг тул гүйлгээ хийхээсээ өмнө дансны үлдэгдэлдээ хангалттай хэмжээний SMART зоостой эсэхээ шалгана уу.
Ингээд хэтэвчиндээ хангалттай тооны SMART зоос буй эсэхийг шалгаад бүтээгдэхүүнийг ашиглах нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйг тань баталгаажуулах нүхийг тэмдэглэж, Confirm товчлуурыг товшино уу.
Болчихлоо! Та шагналаа авах хүсэлт амжилттай гаргалаа:
Одоо ОК товчлуурыг товших үлдлээ, ингээд ULTIMA токены дэлгэц нээгдэнэ, тэндээс та шагналаа харах боломжтой!
Cплитингт оролцож, шагналаа авах хүсэлт өдөр тутам гаргахаа бүү мартаарай! Амжилт хүсье!
Танд асуух зүйл гарвал тусламжийн албанд хандана уу, бид танд дуртайяа туслах болно.