Энэ заавраар бид яаж DeFi-U бүтээгдэхүүний сайт дээр SPLIT лицензийг ULTIMA токеноор худалдаж авахыг тайлбарлаж, SPLIT гэрээ худалдаж авах алхмуудыг танилцуулж, VIP SPLIT токеныг дашбордоос яаж гаргаж авах боломжтойг харуулна.

1-Р АЛХАМ: SPLIT ЛИЦЕНЗ ХУДАЛДАЖ АВАХ

2-Р АЛХАМ: SPLIT ГЭРЭЭ ХУДАЛДАЖ АВАХ

3-Р АЛХАМ: VIP SPLIT БА UNITY SPLIT ТОКЕНЫГ ДАШБОРДООС ГАРГАЖ АВАХ

1-Р АЛХАМ: SPLIT ЛИЦЕНЗ ХУДАЛДАЖ АВАХ

DeFi-U сайт руу очно уу. Баруун дээд буланд байрлах Sign In товчлуур дээр товшоод, нэвтэрнэ үү.

Нээгдсэн дашбордын баруун буланд зуучлалын холбоосны доор SPLIT хэсгийг сонгоно уу:

Хуудсыг доош нь гүйлгэхэд SPLIT Licenses хэсэгт худалдаж авах боломжтой лицензийн жагсаалт танд харагдана. Хэрэв тухайн үед урамшууллын аян явагдаж байгаа бол эхний таб дээр тухайн аяны хүрээнд санал болгож буй лицензүүд харагдана. Аяны лицензийн худалдан авалт нь энэхүү зааварт заасан үйл явцтай ижил байх болно.

Өөртөө тохирох лицензийг сонгоод Purchase (“Худалдан авалт”) дээр товшино уу:

Нээгдсэн цонхонд төлбөрийн арга сонгохыг танд санал болгоно. ULTIMA-г сонгоод, хоосон нүдийг чагталж нөхцөлийг хүлээн зөвшөөрөөд, Purchase (“Худалдан авалт”) дээр товшино уу:

Нээгдсэн цонхонд ULTIMA-ийн дүн ба тухайн дүнг шилжүүлэх шаардлагатай хэтэвчний хаяг харагдана. Гүйлгээг гар утасны аппаас илгээхийн тулд тухайн хаягийг QR-код хэлбэрээр харах боломжтой.

* Хэрэв төлбөр хийх үед хэтэвчинд дүн гарч ирээгүй бол түүнийг бичиж оруулна уу. 

Төлбөр хийхийн тулд шаардлагатай дүнг заасан хэтэвч рүү илгээнэ үү. Яг дэлгэцэд харагдаж буй дүнг илгээнэ үү. Төлбөр хийгдсэн тухай мэдэгдэл гарч ирэхийг хүлээнэ үү.

Одоо лицензийг идэвхжүүлэх шаардлагатай. Үүний тулд My Lisences цэсний хэсэгт очоод, худалдаж авсан лицензээ олоод, Activate дээр товшино уу:

Хэрэв та идэвхжүүлэлтийн түүхээ харахыг хүсвэл Activation History таб руу очно уу.

2-Р АЛХАМ: SPLIT ГЭРЭЭ ХУДАЛДАЖ АВАХ

Таны SPLIT лицензийг худалдан авсны дараагийн алхам бол SPLIT гэрээ байгуулах юм.

DeFi-U сайтын хуудсыг доош нь гүйлгэхэд худалдаж авах боломжтой бүтээгдэхүүний жагсаалт танд харагдана. SPLIT гэрээг худалдаж авахын тулд SPLIT Contracts таб руу очно уу:

Өөртөө тохирох гэрээг сонгосны дараа түүний хажууд байрлах Purchase (“Худалдан авалт”) дээр товшино уу:

Төлбөрийн тохиромжтой арга сонгохыг санал болгосон цонх гарч ирнэ. ULTIMA-г сонгосны дараа зохих тэмдгийг чагталж, санал болгосон нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлнэ үү. Дараа нь үргэлжлүүлэхийн тулд Purchase (“Худалдан авалт”) дээр товшино уу:

Дараагийн цонхонд ULTIMA-ийн нийт дүн, мөн тухайн дүнг шилжүүлэх хэрэгтэй хэтэвчний хаяг танд харагдана. Гүйлгээний үйл явцыг хялбарчлахын үүднээс гар утасны аппын хэрэглэгчдэд зориулсан QR-код боломжтой байна.

Гүйлгээг хийж дуусгахын тулд дэлгэц дээр харагдах дүнг хэтэвчний заасан хаяг руу илгээнэ үү. Гүйлгээг амжилттай хийхийн тулд зөв дүн илгээх нь маш чухал.

Төлбөр хийсний дараа таны төлбөрийг хүлээн авсныг баталгаажуулах мэдэгдэл гарч ирэхийг хүлээнэ үү.

Баяр хүргэе! Та SPLIT гэрээг амжилттай байгууллаа! Гэрээг худалдаж авсны дараа удирдах самбар дээр “SPLIT лицензийн ашиглалт” виджетийн утга өөрчлөгдсөн байгааг та анзаарна.

3-Р АЛХАМ: ДАШБОРДООС VIP SPLIT БА UNITY SPLIT ТОКЕНЫГ ГАРГАЖ АВАХ

DeFi-U бүтээгдэхүүний тусламжтайгаар ULTIMA-аар урамшуулал хүртэхийн тулд VIP SPLIT токеноо SMART Wallet руу гаргаж авах шаардлагатай. SPLIT токеноор гүйлгээ хийхийн тулд хэтэвчээ идэвхжүүлэхээ бүү мартаарай. Идэвхжүүлэхийн тулд зүгээр 0,1 SMART-ийг хэтэвч рүүгээ шилжүүлнэ үү. Мөн токеныг гаргаж авахын тулд DeFi-U бүтээгдэхүүний сайтад хоёр хүчин зүйлийн баталгаажуулалт холбосон байх шаардлагатайг анхаарна уу.

VIP SPLIT токеныг гаргаж авахын тулд DeFi-U сайт руу нэвтэрнэ үү. Цэсийн Payout хэсэг рүү очно уу. Нээгдсэн цонхонд VIP SPLIT-ийн гаргаж авах боломжтой хэмжээ харагдана.

Токеныг гаргаж авах гэж буй дансаа сонгоод, Next Step дээр товшино уу.

Нээгдсэн цонхонд SPLIT хэтэвчнийхээ хаягийг буулгах хэрэгтэй (хаягийг SMART Wallet-д хуулж болно). Хуулсан хаягаа буулгаад, гаргаж авах SPLIT-ийн хэмжээгээ заагаад, Transfer дээр товшино уу:

Дараа нь гарч ирсэн цонхонд хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтын кодын оруулах хэрэгтэй. Google Authenticator аппыг нээгээд, аппад харагдах кодыг зохих талбарт бичиж оруулна уу.

Та бүгдийг зөв хийсэн бол токен гаргаж авах хүсэлт үүссэн тухай мэдэгдэл гарч ирнэ. Токен таны заасан хэтэвч рүү удахгүй орно.

Пейаутын түүхийг та Payouts — History хэсгээс олж болно:

Хэрэв танд асуух зүйл гарвал манай дэмжлэгийн албанд хандаарай, бид танд дуртайяа туслах болно.

Ажлын амжилт хүсье!

Та бүхэнд мөн эдгээр нийтлэлүүд хэрэгтэй байж болно: