Найзууд аа, шинэ долоо хоног эхэлж, өнгөрсөн долоо хоногийг дүгнэх цаг боллоо. Уламжлалт тоймдоо бид та бүхэнд зориулж PLC Ultima-ийн хамгийн шинэ, чухал мэдээг цуглуулж бэлдлээ!

Дубайд 2023 оны анхны ULTIMA CONVENTION арга хэмжээ явагдлаа

Бямба гарагт энэ оны анхны томоохон арга хэмжээ буюу ULTIMA CONVENTION явагдсан бөгөөд тус арга хэмжээнд PLC Ultima-ийн нийгэмлэгийн гишүүд криптовалютын ертөнцийн шинэ эриний эхлэлийн гэрчүүд боллоо!

Гайхалтай үг хэлэх үедээ Алекс Райнхардт шууд хэд хэдэн дэвшилтэт төслүүдийг зарласан. Тэдний нэг нь онцгой Smart Blockchain ба түүнийг суурилж ажиллах бүтээгдэхүүнүүд юм: шинэ зоос ба токен, UltimEX криптобирж, шинэчлэгдсэн олон нийтийн санхүүжилтийн платформ ба Ultima Store маркетплейс. Smart Blockchain технологийн үйл ажиллагааны эхлэл ба анхны гүйлгээг Алекс Райнхардт шууд арга хэмжээний явцад оролцогчдын нүдэн дээр хийсэн юм!

Мөн Алекс Райнхардт бас нэгэн хувьсгалт бүтээгдэхүүнийг танилцуулсан – энэ нь PLC Ultima-ийн travel-платформ байсан бөгөөд түүнийг ашиглан аялагчид аяллын маршрутаа төлөвлөж, амьдрах газраа дээд зэргийн ашигтайгаар олох боломжтой юм!

Арга хэмжээ нь AmielShow-ийн авьяаслаг хөгжимчдийн амьд тоглолт бүхий afterparty-аар өндөрлөв. Тус арга хэмжээн дээр мэргэжлийн гэрэл зураг авалт ба видео бичлэг хийгдсэн бөгөөд энэ гайхалтай арга хэмжээний кадруудыг бид тун удахгүй та бүхэнтэй хуваалцах болно! Та өөрийн гэрэл зургаа бусадтай хуваалцахаа бүү мартаарай.

PLC Ultima шинэ биткоин болох бүрэн боломжтой!

Nigerian Eye алдарт хэвлэл шинэ нийтлэлдээ PLC Ultima-г Bitcoin-ийг хөдөлгөж, түүнийг зах зээлд орлох бүрэн боломжтой криптовалют гэж нэрлэжээ! Тус нийтлэлийн зохиогчдын бодлоор хүчирхэг экосистем, асар том нийгэмлэг ба бусад олон таатай хүчин зүйлсийн ачаар PLC Ultima-ийн өмнө ийм боломж нээгдэж байгаа юм.

Холбоосоор нэвтэрч тус нийтлэлтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой: https://www.nigerianeye.com/2023/02/who-could-replace-bitcoin-as-king-of.html 

Мөн Алекс Райнхардт крипто зах зээлийн хандлагын талаар Yahoo Finance-тай шинжээчийн таамагаа хуваалцав.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс : https://finance.yahoo.com/news/weekly-market-wrap-bulls-fight-140541200.html 

PLCUC-ийн шатаалт үргэлжлэж байна! 

PLCUC-ийг PLCU болгох солилцоо идэвхтэй явагдаж байна – 2023 оны 1-р сарын 1-ээс хойш бараг 100 000 PLCU Classic Burning Wallet руу орж, шатсан байна.

Бүх гүйлгээг манай блокчеин хөтөчийн тусламжтайгаар бодит цагаар хянах боломжтой: https://plcu-classic.info/en 

Минтингийн лицензийг амжиж худалдаж аваарай! 

Тун удахгүй PLCUX-ийн минтингийн лиценз худалдаж авах боломжгүй болохыг та бүхэнд сануулж байна. Олборлолтын хурд буурсаар байгаа учраас бэлэн байхын тулд аль болох эрт олборлолтоо эхлүүлэхийг та бүхэнд зөвлөж байна!

Бид бүх мэдээг сошиал сүлжээгээр хуваалцдаг — биднийг дагаж, үргэлж шинэ мэдээтэй шууд танилцаж байгаарай.