Ultima-ийн нийгэмлэгийн гишүүд ба стейкингийг ойлгох хүсэлтэй боловч юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бүх хүнд баяртай мэдээ дуулгая: коиноо тодорхой хугацаагаар царцаасны төлөө урамшуулал хүртэх өргөн боломжийг хэрэглэгчдэд нээх стейкингийн технологийг удахгүй SMART WALLET-д дэмждэг болно. Тус технологи яаж ажиллахыг ойлгохын тулд стейкингийн бүтцийг дотроос нь ойлгох хэрэгтэй. Ultima-ийн баг стейкингийн үйл ажиллаа болон түүний давуу талуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бэлдлээ.
Криптовалютын ертөнцөд стейкингийн технологи гарч ирэхэд энэ нь крипто зах зээлийн оролцогчдын асар их хэмжээний сонирхлыг татсан: хөгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, крипто сонирхогчдын анхаарал өссөөр байсан. Гэхдээ яагаад вэ?
Стейкингийн мөн чанарын ойлголтыг хялбарчлахын тулд түүнийг банкны хадгаламжтай харьцуулж болно. Үйлчлүүлэгч мөнгөө банк руу хадгалуулахаар шилжүүлж, үүний зэрэгцээ тодорхой хугацааны турш мөнгөө ашиглах боломжгүй байдаг, харин хадгаламжийн хугацаа дуусахад түүний мөнгийг хуримтлагдсан хүүтэй нь хамт түүнд буцааж өгдөг. Стейкингийн технологийн механизм нь банкны хадгаламжтай ижил төстэй: энэ нь криптовалютын эзэмшигчдэд сүлжээний консенсусд хүрэх үйл явцад оролцож, үүний төлөө урамшуулал хүртэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, блокчейн сүлжээний үйл явцыг дэмжихийн тулд хэтэвчдээ дижитал хөрөнгө байрлуулснаар хөрөнгө оруулагчид хадгаламжийнхаа хариуд нэмэлт токен хэлбэрийн урамшуулал хүртдэг. Стейкинг яаж ажилладаг тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг Forbes-ийн нийтлэлээс уншаарай.
Стейкингийн үндсэн зорилго нь сүлжээний аюулгүй ба найдвартай байдлыг хангах, түүнчлэн тус үйл явцад оролцсоны төлөө хөрөнгө оруулагчдын урамшууллыг хангах явдал байдаг. Тиймээс стейкингийн үндсэн давуу талуудын нэг нь криптовалютын хэлбэрээр орлого олох боломж юм. Токены эзэмшигчид зүгээр хөрөнгөө хэтэвчдээ хадгалаад, блокчейн сүлжээний үйл ажиллагааг дэмжсэний төлөө урамшуулал авах боломжтой байдаг. Энэ нь хөрөнгөө өсгөн үржүүлэх боломжийг хайж буй хөрөнгө оруулагчдын хувьд стейкингийг сонирхолтой хэрэгсэл болгодог.
Стейкингийн ашигтай байдлын цар хүрээ нь үнэхээр гайхамшигтай өргөн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Staking Rewards агрегатор нь тус нийтлэлийг бичих үед стейкингийн салбарыг 271,15 тэрбум $-оор үнэлсэн, харин сайт дээрх мэдээллээс харахад жилийн нийт урамшууллын хэмжээ нь 5,85 тэрбум $ байна.
Блокчейн ба криптовалютын технологийн ирээдүйтэй хөгжлийг харгалзан үзэхэд стейкинг нь өсөлтийн томоохон боломж бололцоотой байна. Стейкингийн протоколуудын байнгын сайжруулалт, блокчейн сүлжээний цар хүрээний өргөтгөл ба инновацийн нэвтрүүлэлт нь тус салбарын хөгжлийг дэмждэг.
Түүнээс гадна, хөрөнгө оруулагч байгууллагууд болон санхүүгийн байгууллагуудын зүгээс стейкингийн боломжуудад гарах сонирхол өсөж байгаа нь түүний цаашдын хөгжлийн боломж бололцоог харуулж байна. Институционал хөрөнгө оруулагчид ихээхэн хэмжээний санхүүгийн нөөц болон мэргэжлийн туршлагатай байдаг бөгөөд үүний ачаар тэд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн зах зээлд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чаддаг. Сангууд, банкнууд болон бусад уламжлалт санхүүгийн байгууллагууд стейкингийн давуу талуудыг ойлгож эхэлж, тус үйл явцад идэвхтэй нэгдэж байна.
Стейкинг нь урамшууллын тусламжтайгаар сүлжээнд оролцохыг дэмждэгийг харгалзаж үзэхэд энэ нь крипто экосистем эрчимтэй хөгжихийг амлаж байна. Хэдий чинээ олон криптовалют эзэмшигчдийг оролцуулна, төдий чинээ эдгээр сүлжээнүүд илүү төвлөрсөн бус болж, тэдэнд халдлага хийхэд илүү төвөгтэй болно. Chainalysis-ийн нийтлэлд стейкингийн төлөө олгох шагнал, урамшууллыг сайжруулах нь илүү олон тооны хэрэглэгчдэд шинэ боломжуудыг олгож, тус технологийг улам илүү өргөн хамралтай болгоно гэж зөв тэмдэглэсэн байна.
Оролцогчдод тэдний царцаасан дижитал хөрөнгөөр нь тогтвортой урамшуулал олгохоос гадна хөрөнгийн хадгалалтын аюулгүй байдал ба боломжит халдлагаас хамгаалах өндөр зэрэглэлийн хамгаалалтыг хангадаг криптовалютын сүлжээг дэмжих байгальд ээлтэй, хүртээмжтэй бөгөөд аюулгүй арга учраас цаашид хөгжих асар том боломж бололцоо бүхий стейкингийн инновацилаг технологийг санал болгодог Ultima-ийн экосистемийг 3 сая гаруй хүн аль хэдийн сонгосон байна. Онцлог ба үйл явцыг ойлгох түвшнээс үл хамааран хэрэглэгч бүр оролцох боломжтой байхаар тус технологийг тусгайлан боловсруулсан юм.