Platin World-ын хүндэт түншүүд ээ! 

Шинэ блокчейн болон шинэ бүтээгдэхүүнүүд гаргахын хамт бид network-маркетингийн зарим дүрмийг өөрчилнө: тэд илүү шударга бөгөөд ашигтай болно. Энэхүү нийтлэлд бид үндсэн өөрчлөлтүүдийг та бүхэнд танилцуулах болно.

Leader Bonus — хуримтлалын хүчирхэг урамшуулал 

Бид Leader Bonus хэмээх цоо шинэ урамшуулал гаргалаа. Түүнийг Platin World-ын бүх түншүүд хүртэх боломжтой. Түншийн хөтөлбөрт оролцож эхэлсэн мөчөөс эхлэн тус урамшууллыг хэрэглэгчийн тусгай данс руу олгох бөгөөд түүнийг Diamond цолд хүрсэний дараа гаргаж авах боломжтой болно.

2-с 5 хүртэл шугамын түншүүд бүтээгдэхүүний төлбөр хийх тутамд урамшуулал нь хэрэглэгчийн тусгай данс руу (динамик компрессийг тооцсоноор) дараах харьцаатай олгогдоно:

Урамшуулал нь хэрэглэгчийг Diamond цолд хүрэх хүртэл хуримтлагдах бөгөөд үүний дараа боломжит данс руу ордог. Diamond цолд хүрсэний дараа урамшуулал дахин хуримтлуулагдаж эхлэх бөгөөд хэрэглэгчийг дараагийн цолд хүрэх үед боломжит данс руу ордог.

Leader Bonus-ыг еврогоор олгоно. Урамшуулал хүртэх ба хуримтлуулах чухал нөхцөл бол түншийн идэвхтэй байдал юм. «ИДЭВХГҮЙ» төлөвтэй байхад урамшуулал хуримтлагдахгүй бөгөөд олгогдохгүй.

Direct- ба цолны урамшууллын өөрчлөлт 

Шинэ Leader Bonus гарсантай холбогдуулан Direct Bonus-ын хэмжээ өөрчлөгдөнө – одоо түүний хэмжээ нь нэгдүгээр шугамын түншүүдийн USDT/USDC, BTC, CASH-аар хийсэн худалдан авалтын 20% байх болно.

Түүнчлэн цолны урамшууллын дүрэм өөрчлөгдсөн – одоо цолны урамшуулал хүртэх эрх авах үед дараах харьцаатай гурван хөлийн дүрэм үйлчилнэ:

  1. 1-р хөл: түншийн эргэлтийн 50%-аас ихгүй; 
  2. 2-р хөл: эргэлтийн 30%-аас ихгүй;
  3. 3-р хөл: үлдсэн 20%. 

Түүнээс гадна, цолны урамшууллын валют өөрчлөгдөнө — одоо түүнийг зөвхөн еврогоор олгоно.

Цолны урамшуулал нь хоёр хэсэгт хуваагдана – төлөв ба урамшууллын хэсэг. Цолны түүхтэй одоо байгаа бүх түншүүд төлөвөө хадгалж, «Даймонд Инфинити урамшуулал»-д нөлөөлөх шинэ төлөвтэй болох боломжтой байна, харин EUR-ийн урамшууллыг хамгийн эхнээсээ, тэг эргэлтээс авч чадна. Ингэхдээ цолны түүхтэй бүх түншүүд дараагийн төлөвт хүрсэний төлөө төлөвийн урамшууллыг PLCUX-ээр хүртэх боломжтой. Дараа нь урамшууллыг зөвхөн EUR-оор хүртэх боломжтой болно.

Идэвхтэй байдлын шинэ дүрэм

2023 оны дөрөвдүгээр сарын 7-с түншийн аккаунтын идэвхтэй байдлын дүрэм мөн өөрчлөгдөнө. Бүртгүүлсэний дараа аккаунтыг идэвхжүүлэхийн тулд 30 хоногийн идэвхтэй төлөвийг олгохгүй бөгөөд бүтээгдэхүүнийг USDT/USDC, BTC, CASH-аар 110 еврогоос эхлэх үнээр худалдаж авах шаардлагатай болно – нэгдүгээр шугамын түншийн худалдан авалт нь хувийн худалдан авалт хийхгүйгээр идэвхтэй байдлын төлөвөө өөрчлөхөд хангалттай нөхцөл байхаа болих юм. Үүний зэрэгцээ таныг аккаунтаа идэвхжүүлсэний дараа идэвхтэй байдлыг дэмжихэд нэгдүгээр шугамын анхны худалдан авалтын дүрэм үйлчилсэн хэвээр байх болно. «Идэвхтэй» төлөвтэй хувийн худалдан авалтгүй түншүүд дөрөвдүгээр сарын 7-с эхлэн түүнийгээ сунгах боломжгүй болно.

Шинэ дүрмүүдийн ачаар идэвхтэй түншүүд хийсэн ажлынхаа төлөө шударга урамшуулал хүртэнэ гэдэгт бид итгэлтэй байна!