Coinbase крипто хэтэвчүүдийг нэгтгэх сервисийг танилцууллаа

Coinbase криптовалютын бирж крипто хэтэвчийг хялбар нэгтгэх зориулалттай платформ болох Wallet as a Service-ийг танилцууллаа. Энэхүү хэрэгсэл нь өмнө нь хэзээ ч криптовалюттай ажиллаж байгаагүй компаниудад энгийн бүртгэлтэй бөгөөд өөр сервисүүдтэй нэгтгэх боломжтой крипто хэтэвчийг үйл ажиллагаандаа хурдан нэвтрүүлэх боломжийг олгоно гэж мэдээлж байна.

Энэ технологи нь криптог огт сонирхдоггүй байсан хүмүүсийн дунд ч гэсэн криптовалютын нэр хүндийг эрс нэмэгдүүлнэ гэдэгт Coinbase-ийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Патрик МакГрегор итгэлтэй байна. Мөн тэрээр крипто хэтэвч рүү нэвтрэх боломжоо алдах нь асуудал байхаа больсон бөгөөд ийм тохиолдолд компани хэрэглэгчдэд түүнийг сэргээхэд нь туслах болно гэдгийг онцлов. Тус бүтээгдэхүүнийг Floor, Moonray, Thirdweb ба Tokenproof компаниуд амжилттай туршсан байна.

Өмнө нь Coinbase криптовалютын хөрөнгийн удирдах One River Digital Asset Management сервисийг худалдаж авсан бөгөөд түүнийг Coinbase Asset Management хэмээх шинэ нэртэй болгохоор төлөвлөж байна. Тус платформ нь Coinbase-ийн шинэ бүтээгдэхүүнийг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд юуны өмнө институцийн хөрөнгө оруулагчдад чиглэж ажиллах юм. One River Digital Asset Management-ийг худалдаж авахын өмнө тус ​​компанид Goldman Sachs хөрөнгө оруулалтын банк хөрөнгө оруулж байсан.

Gate.io криптобирж криптовалютын Visa карт гаргалаа

Gate.io криптовалютын биржийн толгой компани нь Visa системд суурилсан криптовалютын дебит картыг гаргалаа. Тус картыг туршиж үзэх боломжтой: хөгжүүлэгчид хүлээлтийн жагсаалтад нэвтрэх эрхийг нээсэн байна. Энэхүү бүтээгдэхүүн нь энгийн Visa картыг хүлээн авдаг аль ч дэлгүүрт бараа, үйлчилгээний төлбөрийг төлөхдөө дижитал хөрөнгийг фиат валют руу ба эсрэг чиглэлээр хөрвүүлэх боломжийг танд олгоно.

Visa-ийн төлөөлөгчдийн мэдээлснээр тус компани нь "худалдаачдын томоохон сүлжээ, дижитал хөрөнгийн экосистем болон санхүүгийн байгууллагууд"-ын хоорондын харилцан ажиллагааг хялбарчлах зорилготой байгаа юм. Тус картыг Gate.io криптовалютын биржийн Литва дахь салбар болох Gate Global UAB-аар дамжуулан гаргана. Энэ карт нь зах зээлийн шилдэг туршлагуудыг өөртөө шингээнэ гэж шинжээчид дүгнэж байна. Huobi, Bybit, Blockchain.com ба BitOasis платформууд өөрсдийн крипто картуудыг аль хэдийн танилцуулсан билээ.

NFT эргэн ирж байна: Binance-ийн NFT-маркетплейс дээр Polygon-г дэмждэг болсон, харин Amazon өөрийн NFT-сервисийг эхлүүлэхээр бэлдэж байна

Binance-ийн NFT платформ нь Polygon сүлжээний цуглуулгын дэмжлэгийг нэмлээ. Одоогийн байдлаар зөвхөн сонгосон цуглуулгуудыг нэгтгэсэн байгаа, гэхдээ ойрын хугацаанд токены тоо нэмэгдэнэ гэж хөгжүүлэгчид амлаж байна. Хэрэглэгчид одоо Ethereum, BNB Chain, Polygon сүлжээнд токен худалдаж авах ба зарах боломжтой.

Зах зээлийн зүгээс NFT-д гаргах сонирхол бага зэрэг буурсан хэдий ч томоохон корпорациуд тоглоомд орж байна. Жишээлбэл, Amazon 2023 оны 4-р сарын 24-нд өөрийн NFT-талбараа гаргах гэж байна. The Big Whale хэвлэлийн мэдээлснээр тус компанийн сайт дээр Amazon Digital Marketplace хэмээх тусдаа хуудас гарч ирэх бөгөөд тэнд 15 NFT-цуглуулгыг танилцуулах болно. Эхний ээлжинд зөвхөн АНУ-ын хэрэглэгчид тэдэнд нэвтрэх боломжтой байх юм.

Энди Жесси Amazon-ы хүрээнд NFT зарах боломжтой гэдгийг анх удаа 2022 оны хавар зарлаж байсан. Мөн 2023 оны 2-р сард Amazon Web Services нь Web3 салбарын мэргэжилтний ажлын байр нээсэн. Энэ албан тушаал нь гарааны бизнес ба корпорациудтай харилцан ажиллах, платформыг хөгжүүлэх ба түүний бүтээгдэхүүний шугамыг өргөжүүлэх чиг үүрэгтэй байсан юм.

Kraken криптобиржа өөрийн банк нээж байна

The Block хэвлэлийн мэдээлснээр Kraken криптовалютын бирж тун удахгүй өөрийн гэсэн банк нээхээр төлөвлөж байгаа юм байна. Тус компанийн ахлах хуульч Марко Сантори "бид үйл ажиллагааг нь эхлүүлэх үе шатанд явж байна" гэж хэлжээ. Түүнчлэн түүний хэлснээр банкны салбарт болгоомжтой байх нь инновацийг боомилж болзошгүй байдаг: “Банкууд данс нээхдээ маш болгоомжтой хандах болно. Ойрын хэдэн жилүүдэд крипто эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах санаануудыг хэрэгжүүлэхэд маш хэцүү байх болно" гэж тэр хэлсэн байна. Саяхан болсон үйл явдлууд, жишээлбэл хэрэглэгчдийн хувьд өндөр эрсдэлтэй учир Silvergate банкинд SEN төлбөрийн сүлжээг хаасан явдал нь крипто төслүүдийн хувьд Америкт таагүй орчин бүрдсэнийг харуулж байгаад Сантори итгэлтэй байгаа юм.

Өмнө нь Kraken бирж нь стейкингийн хөтөлбөрийн бүртгэлгүй байсны төлөө SEC-д 30 сая долларын торгууль төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Тус компанийн хуульчдын үзэж байгаагаар энэ нөхцөл байдал нь Америк дахь биржийн бүтээгдэхүүний нэр төрөлд нөлөөлөхөөс гадна хэрэглэгчдийг аюулгүй байдлын хувьд найдвар муутай оффшорын биржүүдэд хандахад хүргэх юм. Японд ч бас Kraken-ы хувьд нөхцөл байдал тайван бус байгаа: 2023 оны 1-р сарын 31-нд тус компани энэ бүс нутагт явуулах үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарласан. Тус улсад "бизнесийн цаашдын хөгжилд хөрөнгө нөөцөө зарцуулахыг үндэслэлгүй шийдвэр" гэж үзэж байгаагаа платформ мэдэгдсэн юм.

Блокчейнд зориулсан шинэ үйлдлийн систем гарсан байна 

Near Protocol блокчейн-гинжэд зориулсан үйлдлийн систем болох Blockchain Operation System-ийг танилцууллаа. Энэхүү платформ нь Web3 сегменттэй хялбар харилцан ажиллахад чиглэх юм. Түүнчлэн тус платформ нь Near Protocol болон Ethereum Virtual Machine блокчейнүүдтэй нийцдэг гэж хөгжүүлэгчид нь мэдэгджээ. "Фреймворк болох төвлөрсөн бус гадна интерфейс нь крипто хэтэвч болон Web 2.0 эсвэл Web3-ийн ямар ч сервисүүдтэй ажиллана" гэж тус компанийн үүсгэн байгуулагчид хэлсэн байна. Blockchain Operation System нь өөр өөр блокчейн системүүдийн хооронд програмчлагдсан харилцан ажиллагааны гүүр үүсгэнэ гэж төлөвлөгдөж байна. Үүний ачаар бүх Web3-аппуудыг нэг дор нэгтгэх боломжтой болно.

Web3 бол Near Protocol компанийн мэргэжлийн үндсэн чиглэлүүдийн нэг юм. 2023 оны 2-р сард тус компанийн Near Foundation хэмээх ашгийн бус байгууллага нь Нью-Йорк хотын Их сургуультай Web3-ийн сургалтын хөтөлбөрийг эхлүүлэх тухай гэрээ байгуулсан. Web3 Learning Workshop-ыг Мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн боловсрол олгох сургуульд танилцуулах юм. Тус хөтөлбөр нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд семинаруудын хуваарьт блокчейн, дижитал хөрөнгө ба түүнийг спортын салбарт ашиглах тухай хичээлүүд тус тус багтана. Хөтөлбөрийн ээлж бүрийн төгсөгчид NFT хэлбэртэй шагнал хүртэх болно. Токенуудыг тохирох үйлдэл бүхий Near Protocol аппаар дамжуулан илгээх болно.