Найзууд аа! Ultima төсөл HTX крипто бирж дээр листинг хийх санал хураалтад оролцож байна. Тус бирж нь зах зээл дээр 2013 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар CoinMarketCap дээр хоногийн арилжааны хэмжээгээр тэргүүлэгчдийн дунд байр эзлэдэг. HTX дээр листинг хийх нь Ultima-ийн алдар нэр ба хөрвөх чадварын өсөлтийн хувьд чухал алхам болно. Тус бирж дээр төслийн листинг хийлгэхийн тулд санал хураалтын явцад платформын хэрэглэгчид түүнд хамгийн их хэмжээний санал өгөх шаардлагатай. Ultima-г ийм төсөл болгохын тулд та бүхний туслалцаа хэрэгтэй байна. Энэ заавраар бид та бүхэнд HTX дээр Ultima-ийн листингийн төлөө санал өгөхийн тулд юу хийх хэрэгтэйг танилцуулна.
Санал хураалтын нөхцөл
Урьдчилсан санал хураалт 10-р сарын 31-с 11-р сарын 2 хүртэл явагдана. 11-р сарын 2-3 өдрүүдэд санал хураалтын эцсийн шат явагдах бөгөөд тус шатанд бүлэг бүрт хамгийн их санал авсан 2 шилдэг төсөл оролцоно. Санал хураалтад зөвхөн бирж дээр бүртгүүлсэн, KYC баталгаажуулалтыг хийсэн хэрэглэгчид оролцох эрхтэй.
Санал хураалтад оролцохын тулд хэрэглэгчэд «пуужин» (Rocket) байх ёстой. Санал хураалтын 1 Rocket нь 1 саналтай тэнцэнэ. Оролцогч ULTIMA-ийн төлөө хамгийн ихдээ 10 000 000 санал өгөх боломжтой.
Rocket-ыг USDT-ийн дансны үлдэгдэлтэй тэнцэх хэмжээгээр олгоно, нэг USDT = 1 Rocket. Боломжит Rocket-ын хэмжээг Rewards хэсгээс харах боломжтой: https://www.htx.com/en-us/welfare/web/rewards?tab=5
Rocket-оор санал өгөхөд таны данснаас USDT болон аливаа өөр криптовалют хасагдахгүй болохыг анхаарна уу – зөвхөн Rocket хасагдана.
Эцсийн шатанд төслийн төлөө санал өгсөн бүх хэрэглэгчид шагналын санг хоорондоо хуваана – урамшууллын хэмжээг өгсөн саналын хэмжээний дагуу тооцоолно.
Эцсийн шатны санал хураалтад ялагч төслийн төлөө санал өгсөн хэрэглэгчид шагналын санг хуваах эрхтэй болно – энэ нь 300 000 USDT!
Уралдааны дэлгэрэнгүй нөхцөлтэй холбоосоор нэвтэрч танилцах боломжтой: https://www.htx.com/support/en-us/detail/44952109630795?pid=360000031902
Санал хураалтын холбоосыг бид сошиал сүлжээгээрээ хуваалцана.
Яаж HTX-д бүртгүүлэх вэ?
https://www.htx.com/en-us/ сайт руу орно уу. Баруун дээд буланд байрлах Sign Up дээр товшино уу:
Нээгдсэн цонхонд гар утасны дугаараа оруулаад Next дээр товшино уу:
Дараа нь таны дугаарт баталгаажуулах код бүхий SMS ирнэ, тус кодыг дараагийн хуудас дээр оруулах хэрэгтэй.
Баталгаажуулах кодыг оруулсны дараа нууц үг үүсгэнэ үү. Таны аюулгүй байдлын үүднээс нууц үг үүсгэх тусгай сервисын тусламжтайгаар үүсгэх боломжтой нарийн төвөгтэй нууц үг ашиглахыг зөвлөж байна.
Нууц үг үүсгэсний дараа Begin Your HTX Journey дээр товшино уу:
Боллоо! Та HTX бирж дээр бүртгүүллээ:
Яаж HTX дээр KYC баталгаажуулалт хийх вэ
Санал хураалтад оролцохын тулд та бирж дээр KYC-ийн нэгдүгээр түвшний баталгаажуулалт хийх ёстой. Үүний тулд баруун дээд буланд байрлах Sign In дээр товшиж платформ руу нэвтэрнэ үү.
Дараа нь нээгдсэн цонхонд Get Started дээр товшино уу:
KYC баталгаажуулалт хийхийг санал болгосон цонх нээгдэнэ. Үүний тулд Verify дээр товшино уу:
Дараа нь Personal Verification-ийг сонгоно уу:
Дараа нь баталгаажуулалтын L1 Basic Permissions түвшний эсрэг талд байрлах Verify Now дээр товшино уу – таны арилжааны хэмжээ хоногт 5 BTC-ээс хэтрэхгүй тохиолдолд энэ түвшин танд хангалттай байх болно.
Нээгдсэн цонхонд иргэний харьяалагдах улсаа сонгож, овог нэр, төрсөн он, сар, өдрөө оруулна уу. Дараа нь Submit дээр товшино уу:
Боллоо! Та нэгдүгээр түвшний баталгаажуулалтыг амжилттай хийлээ. Одоо та хоёрдугаар түвшний баталгаажуулалт хийх боломжтой болсон, гэхдээ санал хураалтад оролцоход нэгдүгээр түвшний баталгаажуулалт хангалттай байна.
HTX-ийн дансаа яаж цэнэглэх вэ?
Дараагийн алхам бол биржийн дансаа цэнэглэх явдал юм. Үүний тулд Asset хэсэгт очиж, дэлгэцийн дээд хэсэгт байрлах Deposit дээр товшино уу:
Бирж рүү илгээхийг хүсч буй хөрөнгөө зүүн талын жагсаалтаас сонгоно уу. Баруун талд зөв сүлжээг заахаа бүү мартаарай.
Доод хэсэгт таны биржийн аккаунтыг цэнэглэх хаяг харагдана – та Copy address дээр товшиж түүнийг хуулах эсвэл QR-кодыг уншуулж токен илгээх боломжтой.
Криптовалютыг илгээгээд, тус гүйлгээ My Asset хэсгийн дансанд харагдахыг хүлээнэ үү (https://www.htx.com/en-us/finance/account/).
Эндээс та өөрийн боломжит Rocket-ын хэмжээг харах боломжтой. Аккаунтын дансыг цэнэглэснээс хойш нэг хоногийн дараа тэд таны данс руу орно.
Яаж Ultima-ийн төлөө санал өгөх вэ?
Одоо та платформ дээр бүртгүүлж, баталгаажуулалт хийж, дансаа цэнэглэж, Rocket авсан тул Ultima-ийн төлөө санал өгөх боломжтой болсон. ULTIMA-ийн төлөө санал хураалт хоёр шаттай явагдахыг сануулж байна:
Урьдчилсан санал хураалт: 2023 оны 10-р сарын 31 15:00 (UTC+3) — 2023 оны 11-р сарын 2 15:00 (UTC+3)
Эцсийн санал хураалт: 2023 оны 11-р сарын 2 15:30 (UTC+3) — 2023 оны 11-р сарын 2 15:30 (UTC+3)
Эхлээд HTX руу нэвтэрч, санал хураалтын хуудас руу орно уу. https://www.htx.com/en-us/assetactivity/web/primevote/detail?activityId=105 Нээгдсэн хуудсанд Go Now дээр товшино уу.
Төслүүдийн жагсаалт гарч ирнэ. Ultima-г сонгоод, төслийн төлөө саналаа өгнө үү.
Өдөр тутмын арилжааны хэмжээ нь бараг 2 тэрбум $-т хүрдэг томоохон биржүүдийн нэг дээр листинг хийхэд нь ULTIMA-д туслахын тулд Rocket-ыг амжиж нөөцлөөрэй!