S&P Global Ratings нь стейблкоины үнэлгээний шинэ систем үүсгэв

Америкийн корпорац криптовалютын найдвартай байдлыг тодорхойлох тусгай шатлал зохион бүтээжээ. Шинэ системийн дагуу стейблкоиныг 1 (маш хүчтэй) - 5 (хамгийн сул) хүртэл үнэлэх аж. Криптовалютын задлан шинжлэлийг хөрөнгийн чанар, зах зээлийн үнэ, хэт хангамж болон хөрвөх чадварыг нарийвчлан судлах замаар хийдэг.

Криптовалютын нарийвчилсан задлан шинжлэл, үнэлгээ нь стейблкоины фиат валютын ханштай холбоог дэмжих чадварын тухай ойлголтыг өгдөг. DAI, FDUSD, FRAX, GUSD, USDDP, USDC зэрэг хэд хэдэн гол стейблкоиныг анхлан үнэлжээ. Хамгийн хүчтэй байр суурийг 2 гэсэн үнэлгээ авсан Gemini доллар буюу GUSD эзэлсэн аж.

S&P Global Ratings компанийн ерөнхий захирал Чак Маунтс стейблкоины үнэлгээний шинэ систем үүсгэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Юуны өмнө энэ нь дижитал хөрөнгийн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, санхүүгийн системд стейблкоины идэвхтэй нэгтгэж буй нэгдэлтэй холбоотой юм.

NFT платформыг эхлүүлж буйгаа Disney зарлав

Америкийн медиа корпорац нь блокчейнээр мэргэшсэн Dapper Labs компанитай хамтарч хувийн NFT платформыг бүтээжээ. Энэ нь Disney Pinnacle гэсэн нэртэй байх аж.

Flow блокчейн дээрх шинэ платформ нь фэнүүдэд Disney, Pixar, Star Wars-ийн баатруудтай дижитал тэмдэг худалдаж авах, солилцох боломжийг олгоно. Disney Pinnacle дээр хүүхэлдэйн киноны студийн 100 жилийн ойтой холбоотой тэмдгийн тусгай шугам гарах аж.

Dapper Labs компанийн гүйцэтгэх захирал Рохам Гарегозлу "Disney Pinnacle бол бидний тэгээс эхэлж хөгжүүлж, сүүлийн хэдэн жилийн турш сурсан бүх зүйлээ оруулсан цоо шинэ бүтээгдэхүүн юм” гэжээ. Тус платформыг 2023 оны сүүлээс өмнө эхлүүлэхээр төлөвлөж байна. Disney Pinnacle бол юуны түрүүнд гар утсанд зориулагдана.

Хятад улс блокчейнд суурилсан таних технологийг хөгжүүлж байна

Хятадын үндэсний блокчейн дэд бүтцийн Blockchain Service Network (BSN) нь Олон нийтийн аюулгүй байдлын яамтай хамтарч RealDID шинэ платформыг бүтээж байна. Энэ нь хэрэглэгчийн нэр болон бусад хувийн мэдээллийг шалгах, баталгаажуулах, хамгаалах зорилготой аж.

Блокчейнд суурилсан апп нь тус улсын иргэдэд DID хаяг ашиглан интернэт портал дээр бүртгүүлэх, нэрээ нууцлан зөвшөөрөл авах боломжийг олгоно. Энэ нь тэдний мэдээлэл, гүйлгээний нууцлалыг хадгалах юм.

Өмнө нь Хятадын хамгийн алдартай сошиал сүлжээнүүд нөлөөлөгч, блогер нараас жинхэнэ нэрээ илчлэхийг шаарддаг байсан билээ. Түүнчлэн, хэрэглэгч бүр бүртгүүлэхдээ энэ мэдээллийг өгөх ёстой аж.

Тиймээс RealDID төслийн зорилго хэрэглэгчийн нууцлалыг нэмэгдүүлэх, блокчейн дэд бүтцийн найдвартай аналог хувилбарыг бий болгоход оршино гэж бүтээгчид нь хэлж байна. Хэдий тийм ч шинэ платформ Хятадын хүн амын хувьд хэзээ боломжтой болох нь одоогоор яг тодорхойгүй байна.

Hitachi болон Concordium Foundation хамтарч биометрийн крипто хэтэвчийг хөгжүүлж байна

Японы корпорац нь блокчейний гарааны бизнес Concordium Foundation сантай хамтарч шинэ үеийн криптовалют хэтэвч бүтээснээ зарлав. Төхөөрөмжийн гол онцлог нь хэрэглэгчийн биометрийн баталгаажуулалт юм. Өөрөөр хэлбэл тус төсөл нь энгийн хурууны хээ эсвэл царайны сканнер ашиглан бүртгэл үүсгэх, сэргээх боломжийг олгох аж.

Одоо хэтэвчний эзэн санамсаргүй байдлаар сонгосон seed үгсээ санах шаардлагагүй боллоо. Хувийн хаяг үүсгэхдээ хурууны хээгээ сканнердах эсвэл нүүрнийхээ зургийг авахад л хангалттай. Ухаалаг крипто хэтэвч нь бусдыг нь өөрөө хийх аж. Мөн хэрэглэгчид хоёр дахь удаагаа биометрийн скан хийснийхээ дараа л бүртгэлээ дахин импортлох, хэтэвчнийхээ түгжээг тайлах боломжтой болно. Үүнд Hitachi корпорацын нийтэд нээлттэй биометрийн дэд бүтэц (PBI) болон Concordium Network платформыг ашигладаг.  

Ингэснээр халдагчид хурууны хээг авалгүйгээр хэрэглэгчийн бүртгэлд нэвтрэх боломжгүй болох юм. Түүнчлэн, ихэнх крипто хэтэвч нь төхөөрөмж гэмтсэн тохиолдолд хэрэглэгчдээс seed үгсээ нөөцөөр хадгалахыг шаарддаг. Тэд тус мэдээллээ алдвал бүртгэл болон крипто хэтэвчиндээ хадгалсан бүх хөрөнгөө алдана. Hitachi болон Concordium биометрийн крипто хэтэвч энэ асуудлыг шийдэх шийдлийг санал болгож байна.

Сэм Альтман OpenAI-д CEO албан тушаалдаа эргэн ирэв

Сэм Альтман OpenAI-д ерөнхий захирлаар эргэн ирснээ албан ёсоор зарлалаа.

Үүнээс өмнө буюу 11-р сарын 17-нд ChatGPT хөгжүүлснээрээ алдарт гарсан OpenAI шинжлэх ухаан, судалгааны байгууллагын захирлуудын зөвлөл уг гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдын нэг Сэм Альтманыг халсан юм. Дотоод шалгалтын дараа ийм шийдвэр гаргажээ. Альтман " зөвлөлтэй харилцахдаа үргэлж илэн далангүй байгаагүй" нь "түүнд үүргээ биелүүлэхэд саад болдог байсан" нь ил болжээ. Альтманыг халсны дараа CEO албан тушаалыг техникийн захирал Мира Мурати хүлээн авсан байна.

Үүнээс гадна Грег Брокманыг захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна. Түүнтэй хамт өөр гурван ажилтан судлаач Якуб Пачоцки, Александр Мадри, Шимон Сидор нар ажлаасаа гарчээ.

Хэдэн өдрийн дараа буюу 11-р сарын 22-нд компани нь Сэм Альтманыг CEO албан тушаалдаа эргэн ирж буйг зарласан юм. Гарааны бизнесийн ажилтнууд болон хөрөнгө оруулагчид үүнийг шаардсан аж. Мөн түр хугацааны захирлуудын зөвлөлийг шинээр байгуулсан нь тодорхой болжээ. Үүнд Ларри Саммерс, Адам Д'Анжело, Брет Тейлор нар багтсан.

"Би эргэн ирж, одоо шинэ захирлуудын зөвлөл, Сатья Наделлагийн дэмжлэгтэйгээр Microsoft компанитай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэж Алтьман хэлжээ. Грег Брокман мөн компанидаа эргэн иржээ.

Хакерын халдлагын хэмжээ 50 гаруй хувиар буурав

Блокчейн задлан шинжлэлийн TRM Labs компанийн хийсэн судалгаа 2023 онд хакерын халдлагын мэдэгдэхүйц бууралт ажиглагдаж буйг харуулжээ. Тухайлбал, энэ оны эхний улиралд крипто хакер халдлагын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 хувиар буурсан аж. Мөн хулгайлсан хөрөнгийн нийт дүн 1,7 тэрбум доллар хүртэл буурчээ. Энэ бүхэн нь авч буй аюулгүй байдлын арга хэмжээний ач холбогдол, үр дүнтэй байдлыг баталж байна.

"Өнөөдрийн байдлаар 2023 оны эхний улиралд хулгайлсан нийт хөрөнгийн талаас илүү хувийг хадлагын хохирогчдод буцааж өгсөн" гэж TRM Labs-ын шинжээчид мэдэгджээ. “Жишээлбэл, 2023 оны 3-р сард хакер Tender.fi кодын алдааг ашигласан нь 1,5 сая доллар хулгайлах боломжийг олгожээ. Дараа нь тэр хакер Tender.fi төслийн удирдлагатай холбогдож, 850000 долларын үнэ бүхий 62,15 эфирийн шагналын оронд мөнгийг буцааж өгөхөөр тохиролцсон” байна.

TRM Labs компанийн мэдээлснээр өнгөрсөн онд янз бүрийн халдлага, хакер, залилангийн гэмт хэргийн улмаас 3,7 тэрбум гаруй доллар алдагджээ. 2022 оныг крипто зах зээлийн түүхэн дэх хамгийн онцгүй жил гэж тооцдог нь залилан ихэссэнтэй холбоотой юм. Өмнө жил нь буюу 2021 онд халдагчид хууль бусаар 3,2 тэрбум гаруй доллар олсон байна. Хэдий тийм ч 2023 онд криптовалютын хакер халдлагын тоо идэвхтэй буурч байна. TRM лабораторийн судлаачид үүнийг кибер аюулгүй байдлын механизмыг сайжруулж, хуулийг чангатгаснаар тайлбарлаж байна.

Worldcoin нь Minecraft ба Telegram дэмжлэг үзүүлж эхлэв

Сэм Альтманы Worldcoin систем шинэчлэл гаргажээ. Үүнд томоохон үйлчилгээтэй нэгтгэх, олон түвшний шинэ баталгаажуулалт орно.

World ID 2.0-ийн шинэ хувилбарт хөгжүүлэгчид төслийг Minecraft тоглоом, Telegram мессенжер, Reddit форум, Shopify интернэт дэлгүүр, Mercado Libre худалдааны талбартай нийцсэн байдлыг нэмжээ. Өмнө нь тус платформ нь Discord, Talent Protocol, Okta компанийн Auth0 зэрэг аппад холбогдож чаддаг байсан.

World ID 2.0 хувилбар "Интернэт дэх робот болон баталгаажсан хүмүүсийг танихад хялбар болгохын зэрэгцээ алдартай апп, үйлчилгээний нууцлалыг хадгалдаг" болох нь мөн тодорхой байна.

Шинэчлэлт гарсны ачаар WLD токен 312 сая долларын капиталжуулалтын үед ердөө нэг хоногийн дотор 10%-иар өссөн буюу 2,3 доллароос 2,56 доллар болсон байна.

Ирэх жил биткоины үнэ 80000 доллар болж өснө гэсэн таамаглалтай байна

АНУ-ын крипто хөрөнгийн менежментийн Bitwise компанийн хийсэн судалгааны дагуу биткоины үнэ 2024 онд 80000 доллар давах аж. Судлаачдын таамаг үнэн бол энэ нь түүхэн дэх дээд хэмжээнд хүрнэ.

Спот биткоин ETF, Coinbase криптовалют биржийн чадавх, стейблкоины боломжийг өндөр үнэлж байна. Судлаачид криптовалютын зах зээлийн өсөлтийн улмаас биржийн орлого ирэх жил хоёр дахин нэмэгдэж, тогтвортой ханштай дижитал хөрөнгийн гүйлгээний тоо 10 их наяд долларт хүрнэ гэж таамаглаж байна.

Хариунд нь хөрөнгө оруулалтын компани VanEck хэрэв Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болбол биткоины үнэ 100 мянган долларт хүрнэ гэж мэдэгджээ. VanEck дижитал хөрөнгийн судалгааны тэргүүн Мэтью Сигел болон дижитал хөрөнгийн хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Патрик Буш нар бүгд найрамдах намын ялалт юуны түрүүнд трейдерүүдэд таалагдана гэж үзэж байна. Энэ нь Трамп ялсан нөхцөлд АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс криптовалютын зохицуулалтад тийм ч их дайсагналтай хандахгүйтэй холбоотой, учир нь агентлагийн бүрэлдэхүүн өөрчлөгдөх юм. Нэмээд энэ жил Дональд Трамп шоронгоос авхуулсан гэрэл зурагтай MugShot нэртэй хувийн NFT цуглуулгынхаа гурав дахь цувралыг гаргасан.

Түүнчлэн Time сэтгүүлээс жил бүр олгодог "Оны хүн" цолыг 2024 онд биткоины үүсгэн байгуулагч Сатоши Накамото хүртэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Бусад таамаглалын дунд 2030 он гэхэд Ethereum криптовалютын үнэ 11850 долларт хүрэх бол таатай нөхцөл бүрдсэн тохиолдолд зоосны үнэ 51000 доллароос давж магадгүй гэж VanEck үзэж байна.

Blackdot компани NFT-д зориулж автомат шивээсний машин зохион бүтээв

Тус стартап нь шивээс шивэхэд зориулсан дэлхийн анхны автомат төхөөрөмжийг танилцуулжээ. Арьсанд түрхэж буй зураг нь харилцан өөрчлөгддөггүй токен дээр үндэслэсэн гэж компаниас мэдэгджээ. Өндөр технологийн робот зураач нь шивээсийг илүү сайн шивдэг бөгөөд шивээс шивэхэд өвдөлт багасан гэж Blackdot компанийн техникийн захирал Ян Аздуд хэлсэн. Энэ нь ажиллах явцдаа машин үйлчлүүлэгчийнхээ шинж чанарыг тодорхойлохоор "туршилтын далд цэг" ашигладагтай холбоотой аж. Цаашлаад цэгүүдийг Blackdot өгөгдлийн сантай харьцуулна. Ингэснээр шивээс шивэх хамгийн тохиромжтой газрыг тодорхойлно. 

Зураг, шивээсний загварыг Blackdot маркетплейс дээр зардаг. Ямар зургийг хэдийн ашигласан болохыг хянахын тулд компани нь блокчейн технологийг ашигладаг. Уран бүтээлчид эскиз зураг, загварынхаа төлөө роялти шимтгэл авдаг. Ийнхүү Blackdot компани зураач Тайлер Хоббс, шивээсчин Омер Тунка, зураач Жон Крейг болон бусдыг хамтын ажиллагаанд татжээ. Дэлхийн анхны автомат шивээсний машин бүтээгчид тус бүтээл нь урлаг, шивээс, өөрийгөө илэрхийлэх соёл, хүмүүсийн хандлагыг өөрчлөх чадвартай гэж үзэж байна.

“Уран бүтээлчид Blackdot төхөөрөмжийн ажлыг нь ямар сайн нарийвчлалтайгаар хуулбарлаж чаддагт үргэлж гайхширдаг. Манай цэгүүд ойролцоогоор 250 микрон (0.25 мм) диаметртэй, бид тэдгээрийг мэс заслын нарийвчлалтайгаар шивж чаддаг бөгөөд ийм хослол нь гар аргаар шивэх боломжгүй маш нарийвчилсан зургийг маягийг бий болгох боломжийг олгодог" гэж Ян Аздуд тодруулжээ.

Биткоины майнингийн хүндрэл энэ жил дээд цэгтээ хүрэв

Ээлжит тооцоогоор анхны криптовалютын олборлолтын хүндрэл 92,2%-д хүрснийг харууллаа. Энэ үзүүлэлт 5 гаруй хувиар өссөн байна.

Өмнө нь майнингийн хүндрэлийн үзүүлэлт 67,96 T дээр зогссон. Өмнөх дээд амжилтыг 2023 оны 11-р сарын 12-нд энэ үзүүлэлт 64,68 T-т хүрэх тогтоож байсан. Биткоины дундаж хэшрет буюу олборлох тоног төхөөрөмжийн тооцоолох нийт хүчин чадал мөн хамгийн их утгатай байна. Энэ нь 486,35 EH/s байна. Харин блокуудын хоорондох диапазон 9,5 минутаас их байна.

Үүний зэрэгцээ майнеруудад олгох шагнал, шимтгэлийн хэмжээ мөн сүүлийн зургаан сарын хугацаанд хамгийн өндрөөр тэмдэглэгдсэн буюу 46,7 сая долларт хүрсэн байна. Судлаачид ийм өсөлтийн нэг шалтгаан нь BTC Ordinals-ийн нэмэгдэж буй эрэлт гэдгийг онцолж байна. Энэ нь биткоины систем дэх NFT-ийн аналог юм.

Крипто салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийг нэрлэв

CoinDesk хэвлэл крипто салбарт 2023 оныг тодорхойлсон 50 хүнийг зарлалаа. Тэдгээрийн дотроос дараах нэрсийг онцолж болно:

— АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссийн дарга Гари Генслер;

— Messari компанийн ерөнхий захирал Райан Селкис;

— Биткоинд өгөгдөл, бүр цуглуулгын дижитал зүйлсийг авчирдаг ординалын онолын зохиогч Кейси Родармор;

— Энэ жил крипто деривативын системийг мэдэгдэхүйц ахиулсан Coinbase криптовалютын биржийн ерөнхий захирал Брайан Армстронг,

— Ethereum дээр суурилсан хувийн тогтвортой зоосыг доллароор бүтээх PayPal-ийн санаачилгыг удирдсан Жозе Фернандес да Понте;

— Магадгүй хамгийн амжилттай криптовалютыг (биткоины дараа) удирдан чиглүүлсэн тууштай байдлын төлөө Tether-ийн шинэ ерөнхий захирал Паоло Ардойно;

— Ledger компанийн ерөнхий захирал Паскаль Готье;

— BlackRock компанийн ерөнхий захирал, дарга Ларри Финк;

— CoinDesk хэвлэлийн сэтгүүлч Иэн Эллисон;

— Ethereum төслийн хамтран үүсгэн байгуулагч Виталик Бутерин.

Жагсаалтын үлдсэн хэсэгт NFT, DeFi-аас эхлээд техник хангамж, төв банкны дижитал валют хүртэл крипто салбарын янз бүрийн чиглэлийн хүмүүсийн нэрс багтжээ. Өмнө нь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд хөрөнгө оруулагч Балажи Сринивасан, эдийн засагч Блайт Мастерс, Тамос, Адам Людвин болон бусад олон хүн багтаж байсан.

CoinDesk хэвлэл тэргүүлэх 10 уран зураачаас энэ жил крипто зах зээлийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн содон 10  зураглалыг бүтээхийг хүсжээ. Эдгээр бүтээлийг 12-р сарын 4-нд дуудлага худалдаан дээр танилцуулсан байна. Энэ нь Transient Labs худалдааны платформ дээр анхны өргөдлийг ирүүлснээс хойш 24 цаг үргэлжилжээ. Олсон орлогыг дэлхий даяар өлсгөлөнтэй тэмцдэг ашгийн бус байгууллага болох The Hunger Project-т илгээсэн байна.