Эдийн засгийн хямрал нь үе үе тохиолддог ч дэлхий дахиныг зайлшгүй айдаст автуулдаг зах зээлийн үзэгдэл юм. Гэвч компани бүрийн хувьд хямрал нь зоолттой алдагдлыг илтгэдэггүй! Зарим хүний хувьд ийм үе нь эхлэх цэг болж, манлайлагчийн байр суурийг эзлэхэд тусалж болно. Коронавирусний цар тахал нь яг үүнийг баталсан юм: мэдээж олон компани хаахаас өөр аргагүй болсон ч бүхий л саад бэрхшээлийг үл харгалзан шууд утгаараа "онилон буудаж" чадсан хүмүүс мөн байв. Бизнест хямралыг даван туулж, аливаа нөхцөлд амжилтад хүрэхэд юу тусалдаг вэ? Хариулт нь зөв сонгосон бизнесийн загвар юм.

Хүмүүс яагаад хямралын үед MLM схемийг сонгодог вэ?

Хямралд хамгийн хурдан бөгөөд хялбар дасан зохицох чадвартай бизнесийн загваруудын нэг нь MLM (multi-level marketing) юм. Энэ нь худалдагч нь өөрөө худалдан авагч, мини бизнесийнхээ тэргүүн нь байдаг шууд борлуулалтын систем юм. Энд та нэг дор гурван аргаар орлого олох буюу хувийн худалдан авалт, борлуулалт, өөрийн бүтэц дэх борлуулалтаас буюу урьсан худалдагчдынхаа үйл ажиллагаанаас хувь хүртэх боломжтой. Гэхдээ MLM загвар нь зүгээр л ашиг олох олон хувилбар санал болгодог тул хямралд хамгийн ашигтай гэж тооцогддог биш юм. Энд чухал бусад давуу тал бий! 

Хөрөнгө оруулалтын хамгийн бага хэмжээ 

Ихэнх тохиолдолд сүлжээний бизнес эхлүүлэх анхны хөрөнгө нь хамгийн бага байдаг бөгөөд зарим төсөлд бэлгэдлийн шинжтэй цөөн хэдэн доллар хангалттай байдаг. Түүнээс гадна MLM бизнес нь агуулах, оффис түрээслэх, ложистик, хуульч, нягтлан бодогч ажилд авах нэмэлт зардал шаарддаггүй, учир нь та гэрээсээ ажиллах бүрэн боломжтой. Тиймээс та MLM бизнесийн карьераа эхлүүлэхээр шийдсэн бол ямар ч эрсдэлд орохгүй, зээл авах эсвэл хадгаламжаа золиослох шаардлагагүй юм. Бутархай мөнгө бүрийг тооцох шаардлагатай болдог хямралын үед энэ нь хамгийн оновчтой сонголт юм.

Санхүүгийн эрх чөлөө ба биеэ даасан байдал

Үр дүн нь маркетингийн албаны ажлаас эхлээд бүтээгдэхүүн боловсруулах хүртэл гээд олон хүчин зүйлийн нэгдлээс хамаардаг уламжлалт бизнесээс ялгаатай нь MLM бизнест амжилтыг зөвхөн тухайн хүний хүчин чармайлт, урам зориг тодорхойлдог. Энд та тодорхой хүмүүс дээр туршиж үзсэн алдартай компанийн бэлэн бүтээгдэхүүнийг авч зарах тул эрэлт, чиг хандлага, гадны нөхцөл байдал гэх мэт зүйлд санаа зовох шаардлага гарахгүй. Та энэ бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтад бүрэн анхаарлаа төвлөрүүлж болно, ингэснээр та ихэнх санаа зовнилоос ангижрах боломжтой.

Бизнесээ эхлүүлэх өндөр хурд

Ер нь бол, дундаж бизнесийн хувьд ашиг олж эхлэхэд 3-6 сарын хугацаа ордог. Энэ тохиолдолд MLM бизнесийн хувьд илүү хялбар байдаг, учир нь та эхэндээ өөрийн цаг хугацаанаас өөр бараг юугаар ч хөрөнгө оруулалт хийхгүй. Тиймээс, таны бизнесийн хөгжлийн хурд зөвхөн танаас, таны суралцах, сүлжээ үүсгэх, зар сурталчилгаа хийх зэрэг хүсэл эрмэлзлээс хамаарна.

Сургалтын систем 

Нээрээ сургалтын тухай! MLM компаниудад суурилуулсан байдаг сургалтын системийн ачаар бүртгүүлэх мөчөөс анхны борлуулалт хүртэл хамгийн бага хугацаа өнгөрдөг. МЛМ бизнест сургаж, зөвлөгөө өгөх систем бас түгээмэл байдаг буюу туршлагатай бизнес эрхлэгчид анхлан эхлэгчдэд зориулж үнэгүй вебинар явуулдаг, заримдаа бүр биечлэн уулзаж ажилладаг. MLM компанийн шинэ оролцогч бүр асуултад нь хариулж, урам зориг өгч, туршлагаа хуваалцдаг зөвлөгчтэй болдог. 

MLM бизнесийн талаар өөр юу мэдвэл зохих вэ

MLM нь хувь хүнд ашиг олохыг санал болгохоос гадна энэ загварыг ашиглах нь хямралын үр дагаврыг шийдвэрлэхэд мөн тусалдаг. Голдуу ажилгүйдлийн тухай энд яригдаж байна. Эдийн засгийн уналтын үед уламжлалт компаниуд ажилчдаа халахаас өөр аргагүй болдог бол MLM дахь түншийн тоо хязгааргүй байдаг. Сүлжээний маркетинг нь бүрэн гэрээсээ (алслагдсан) ажиллахыг илтгэх бөгөөд үүний ачаар мэргэжилтний хувьд хүн ам зүйн ямар нэг хязгаарлалт байхгүй. 

MLM бизнесийг өөр төрлийн үйл ажиллагаатай хослуулж болох тул та хямралд урьдчилан бэлдэж, өөртөө ашгийн нэмэлт эх үүсвэр олж чадна. Худалдагч болон түншээс бүтэх бүтэц хүссэн хэмжээнд хүрч тогтворжсоны дараа эдгээр эх үүсвэрийг бүрэн идэвхгүй орлого олоход ашиглаж болно. Тиймээс MLM бизнесийг насан туршдаа хийх албагүй, энэ нь үндсэн гэхээсээ илүү онц байдалд зориулсан даатгал юм. 

Гэвч сүлжээний маркетинг хийхэд бэрхшээл тулгардаг. Дээр дурдсанчлан энд амжилтад хүрэх  эсэх нь танаас бүрэн хамаарах тул энэ нь зөвхөн ажилсаг, сахилга баттай, идэвхтэй хүмүүст тохиромжтой. Өөр ямар ч салбарт soft skills (зөөлөн ур чадвар) нь эндэх шиг чухал үүрэг гүйцэтгэдэггүй: танд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, хэлэлцээр хийх ур чадвар, баг удирдах туршлага, манлайлал болон бусад нь хэрэг болно. Тиймээс, хэрэв та ажилсаг, санхүүгийн бие даасан байдлыг удаан хугацааны турш хүсэн мөрөөдөж байсан бөгөөд хямрал дуусахыг хүлээхийг хүсэхгүй байгаа бол яг одоо бизнесээ эхлүүлээрэй. MLM нь танд төгс таарна.