Хямралын тухай ярьж эхлэхэд олон хүмүүс бизнесийг хямралаас гаргах цорын ганц арга бол мөнгө гэж боддог. Гэхдээ тийм биш байдаг, учир нь компани хичнээн их мөнгөтэй байсан ч эрт орой хэзээ нэгэн цагт мөнгө нь дуусах болно. Харин манлайлал бол нийт хамт олны, ялангуяа борлуулалтаас эхлээд бусад түншүүдийг сургах хүртэл бүх зүйл манлайлагчаас хамаардаг MLM салбарын сайн сайхан байдлын шавхагдашгүй эх үүсвэр юм.
MLM-компаниуд хичнээн их давуу талуудтай ч гэсэн хямрал тэдний хувьд хүнд сорилт болдог. Ийм цаг үед бүтцийн сайн сайхан байдлын бүх хариуцлагыг бүтцийн манлайлагч нар гартаа авдаг: тэдний биеэ яаж авч явах байдлаас сүлжээ хямралтай хэрхэн тулгарч, түүнийг яаж даван туулах нь хамаардаг. Мэдээжийн хэрэг, хямралын үед манлайлагч бүрийн хувьд тайван байх нь хамгийн чухал, учир нь аливаа сэтгэл санааны байдал "бусдад халдах нөлөөтэй" байдаг, өөрөөр хэлбэл бусад оролцогчдод өөрийн эрхгүй дамждаг гэсэн үг. Үймээн самуунд автагдсан манлайлагч тэр даруйдаа тухайн үймээнийг компани дотроо тараадаг.
Хямралын үед бүтцээ сүйрлээс аврах төдийгүй түүнийг улам сайжруулахын тулд MLM-ийн манлайлагч ямар чанар ба ур чадвартай байх ёстой вэ? Хамгийн чухал зүйлсийг харцгаая!
Эмпати ба бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэл
Олон тооны судалгаанаас харахад хүмүүс тэдэнтэй байнга хариу холбоотой байдаг, тэдний амьдралын нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлдэг, олон нийтийн болон хувь хүний асуудлыг шийдвэрлэх сонирхолтой байдаг манлайлагчдын араас илүү дагах хүсэлтэй байдаг. Ажилтнууд бизнесийн сайн сайхан байдалд санаа тавьдаг байхын тулд тэр бизнес нь өөрөө тэдэнд анхаарал тавих ёстой. Тийм учраас манлайлагч нь хямралын үед багаа материаллаг бус байдлаар маш сайн урамшуулж, бие биедээ туслах ба сэтгэл санаагаараа нэгдэхийг дэмжих ёстой.
Дашрамд дурдахад бүх төрлийн хүмүүстэй харилцах чадвар, бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэл гэх мэт манлайллын шинж чанарууд нь хямралын үед онцгой үүрэг гүйцэтгэдэг. Hogan төвийн судалгаанаас харахад ийм чанаруудтай манлайлагч нь сэтгэцийн хувьд тогтвортой байдаг учраас тэрээр эрсдэл, тодорхой бус байдлыг даван туулах чадвартай байдаг.
Суралцах ба «сурсан зүйлээ мартах» чадвар
Орчин үеийн дэлхий ертөнцөд зах зээлийн шинэ чиг хандлагууд өдөр бүр үүсдэг болсон бөгөөд эдгээр чиг хандлагуудыг дагахын тулд заримдаа бидэнд байгаа мэдлэгтэй зөрчилддөг мэдлэг бидэнд хэрэг болдог. Тиймээс сайн манлайлагч нь тасралтгүй суралцаж, тухайн үеийн мэргэжлийн ур чадвараа байнга сайжруулахийг хичээхээс гадна шаардлагагүй ур чадвараа мартаж, "буцааж" чаддаг байх ёстой. Нэгдүгээрт, энэ нь таны дотоод нөөцийг хэмнэнэ, хоёрдугаарт, ингэснээр та мэдээллийн зөрчилдөөнөөс зайлсхийж чадна. Ингэсний ачаар та урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалд хурдан дасан зохицдог болж чадна: хэрэггүй зүйлийг хурдан март, хэрэгтэй зүйлийг эзэмш – тэгээд хямралаас гар. Нууц бол маш энгийн!
Цагийн менежмент ба ил тод байдал
Бид бүхний мэдэж байгаагаар цагийн менежментийг цаг заваа чадварлаг удирдаж, илүү их ажил амжуулахын зэрэгцээ арай бага ядрахыг төлөвлөх чадвар гэж ойлгож болно. Хямралын үед ажлаа дуусгах хугацааг зөрчих нь дампууралд хүргэх аюултай байдаг тул манлайлагч нь заасан хугацаандаа ажлаа амжуулахыг баг хамт олондоо сургах ёстой, энэ бол ойлгомжтой зүйл, харин ил тод байдлын тухай тусад нь ярилцах хэрэгтэй.
Хямралын үед манлайлагч хүний хамгийн чухал чанар бол багийнхаандаа байнга харагдаж байх явдал юм. Хямралын үед хэрхэн ажиллаж байгаагаа өөрийн үлгэр жишээгээр харуулж, ажил үргэлжилж, түншлэл байгуулагдаж, өмнөхөөсөө арай өөр хэмжээтэй ч гэсэн борлуулалт хийгдэж байгааг харуулах хэрэгтэй. Хэрэв та ихэнх MLM бизнес эрхлэгчидтэй адил сүлжээтэйгээ зайнаас ажилладаг бол нэмэлт вебинар, бизнес хурал, нүүр тулсан уулзалтууд зохион байгуулж ил тод байдлаа нэмэгдүүлэх боломжтой.
Харизм ба санаачлагатай байдал
Ажлын сэдэл буурч, нөөц шавхагдаж, бизнесийн ирээдүй бүрхэг харагдаж байгаа үед манлайлагч хүмүүсийг цаашид араасаа дагуулах маш хэцүү байдаг. Энэ үед харизм тус болно. Заримдаа цор ганц харизмын ачаар баг хамт олон хамтдаа байж, бутарч задрахгүй үлдэж чаддаг! Харизмтай манлайлагч бол хүчтэй манлайлагч байдаг. Хүмүүс ийм манлайлагчийг сонсох дуртай байдаг, түүнийг дуурайхыг хүсдэг, түүний итгэлийг алдахгүй ажиллахыг хичээдэг.
Хямралын үед санаачлагатай байдал "унах" ёсгүй, учир нь бүтээмжийн өсөлтөөс хямралын үр дүн ихээхэн шалтгаалдаг. Хэрэв та түншүүддээ шинэ төсөл ба бүтээгдэхүүнийг танилцуулж, шинэ хэрэгсэл ба аргачлалыг үзүүлэх юм бол танай багийн амьдрал үргэлжлэх болно. Шуурга намжих хүртэл хүлээх л шаардлагатай болно, харин энэ хугацаанд та илүү амжилттай хамтын ажиллагаа, ашигтай гэрээ байгуулах боломжтой.